Эдгээр улс орон руу аялахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс

2018-07-31, 17:23
9,023

Гадаадын улс орноор аялах нь өөр соёл иргэншил рүү хөл тавьж байгаагаас огт ялгаагүй юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэж ярьдаг шүү дээ. Нэгэнт л тухайн орноор зочилж байгаа бол соёл, уламжлалыг нь хүндэтгэх хэрэгтэй. Тэгвэл та дараах орнууд руу аялах гэж байгаа бол үүнийг заавал анхаараарай.

Эдгээр улс орон руу аялахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Италид Гэгээн Маркийн талбайд тагтаа хооллох нь хууль бус

Италийн Венец хотоор зочилбол Гэгээн Маркийн талбайд очиж үзэх нь гарцаагүй. Гэхдээ Гэгээн Маркийн талбайд тагтаа хооллож огт болохгүй гэдгийг санаарай. Учир нь хүмүүсийн тагтаанд өгсөн будааны уут хаа сайгүй хөглөрч, түүхийн үнэт үзмэр, гудамжийг бохирдуулах болсон нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Засгийн газар энэ явдлаас сэргийлж тагтаа хооллохгүй байх хууль баталжээ. Хэрвээ та тагтаа хооловол 700 доллараар торгуулна.

Италид Гэгээн Маркийн талбайд тагтаа хооллох нь хууль бус

2 Их Британид баруун гарын дүрэм баримтална

Англичууд дэлхийн хамгийн соёлтой хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Тэгвэл Их Британичууд жуулчдыг ч мөн адил соёлтой байхыг хүсдэг. Та гудамжаар явахдаа баруун гар талаа барин алхаж ажил, албандаа яарч байгаа хүмүүст зам тавьж өгөх ёстой гэнэ. Харин та яарч байвал зүүн гар талаа барьж яваарай.

Их Британид баруун гарын дүрэм баримтална

3 Испанид шүлсээ хаявал торгууль төлнө

Испанийн Барселон хотод жил бүр олон сая жуулчин зочилдог. Тийм ч учраас иргэд хайртай хотоо хөл үймээнд дарагдаж муухай болохоос нь сэргийлдэг юм. Хэрвээ та олон нийтийн газар шүлс, нус, цэрээ хаявал маш өндөр торгууль төлнө. Барселоноос бусад газар ийм үйлдэл гаргавал загнуулаад л өнгөрнө.

Испанид шүлсээ хаявал торгууль төлнө

4 Зүүн Өмнөд Азид хэт задгай хувцаслах хориотой

Энэ зөвлөгөө таныг торгуулиас мултлахгүй ч Зүүн Өмнөд Азийн аль ч улс орноор зочилсон бай, хувцсаа зөв сонгож өмсөхөд тань тусална. Индонез, Тайланд зэрэг улс орноор аялах гэж байвал та олон төрлийн чамин хувцас баглаад хэрэггүй. Эдгээр арлын улс оронд маш халуун уур амьсгалтай учраас аль болох даавуун, салхи нэвтрүүлдэг хувцас сонговол зүйтэй. Хэрэггүй хувцас баглаж битгий ачаагаа хүндрүүлээрэй.

Зүүн Өмнөд Азид хэт задгай хувцаслах хориотой

5 Орост халтайсан машинтай явах нь хууль бус

Өнө эртний түүхтэй Орос улсад та аль болох цэвэрхэн машинтай гадуур зугаалаарай.  Гэхдээ хэн ч танд шавар шавхай болсон бохир машин унуулахаар өгөхгүй. Харин та тухайн машиныг унаж байгаад халтар болговол бушуухан угааж цэвэрлэх шаардлага гарна. Хэрвээ тэгэхгүй бол таныг үзэмжгүй машин унаж байна гээд өндөр үнээр торгоно.  Энэ хууль нь 2006 оноос хэрэгжиж ирсэн юм шүү.

Орост халтайсан машинтай явах нь хууль бус

6 Японд аягатай будаан дээрээ савхаа хатгаж тавьж болохгүй

Япон үндэстний соёлд нэвтэрвэл бүх үйлдлээ хоёр дахин тунгааж бодох хэрэгтэй. Тухайлбал, хоол идэж байсан савхаа аягатай будаан дээрээ зоож болохгүй. Гадны хүнд энэ нь ямар ч утга илэрхийлэхгүй бол япончуудын хувьд соёлгүй бүдүүлэг дүр төрх, хоёрдугаарт нас барсан хүний араас гашуудан асаасан хүж мэт харагддаг учир ийм үйлдэл гаргах нь муу ёр гэж үздэг юм.

Японд аягатай будаан дээрээ савхаа хатгаж тавьж болохгүй

7 Карибын арал дээр цэргийн хувцас өмсөж болохгүй

Карибын орнуудад 2006 онд батлагдсан Батлан хамгаалахын тухай хуульд эмх замбараагүй байдал үүсгэх магадлалтай, цэрэг загварын хувцас өмсөхийг бүр мөсөн хориглох” гэж заажээ.  

Карибын арал дээр цэргийн хувцас өмсөж болохгүй

8 Грект өндөр өсгийтэй гутал бүү өмс

Грект өндөр өсгийт өмсөхгүй байх гурван шалтгааныг танд хэлье. Нэгдүгээрт, Европын ихэнх оронд хүмүүс чөлөөтэй хувцасладаг. Хэт гангардаггүй. Хоёрдугаарт, чулуун замаар их яваад ирэхээр таны хөл өвдөх нь ойлгомжтой. Гуравдугаарт, Грекийн зарим нэг түүхэн дурсгалт газруудад өндөр өсгийтэй гуталтай хүнийг оруулдаггүй юм.

Грект өндөр өсгийтэй гутал бүү өмс

9 Нидерландад унадаг дугуйны замаар явган хүн огт явж болохгүй

Нидерланд улсад хүмүүс дугуйтай хүмүүс явган зорчигчдоосоо элбэг байдаг юм. Харин Амстердам хотод дугуйтай хүнд зориулсан өргөн зам байдаг. Явган хүн түүгээр огт явж болохгүй.

Нидерландад унадаг дугуйны замаар явган хүн огт явж болохгүй

10 Хятадад биедээ заавал ариун цэврийн цаас авч явах хэрэгтэй

Хятад улсыг зорих мянга мянган шалтгаан бий. Гэхдээ та тав тухыг дээдэлдэг хүн бол Хятад явахаас өмнө өөрийгөө сайн бэлдээрэй. Хятадад болоод Ойрх Дорнодын зарим улсад ариун цэврийн өрөөнд орох тийм ч тухтай биш. Учир нь Хятадад ихэнх ариун цэврийн өрөө суултуургүй байдаг юм. Оронд нь та шалнаасаа дотогш ухагдсан мэт загвартай жорлонд бие засах хэрэгтэй болно. Мөн ихэвчлэн ариун цэврийн цаас байдаггүй. Тиймээс өөрөө л авч явах болж дээ.

Хятадад биедээ заавал ариун цэврийн цаас авч явах хэрэгтэй

11 Швейцарьт ариун цэврийн өрөөнд орох хориотой цаг бий

Хэзээ ариун цэврийн өрөө орохоо заалгуулах шиг онцгүй зүйл үгүй. Швейцарийн зарим газруудад байр орон сууцанд хэт орой, хэт өглөө эрт ариун цэрвийн өрөөнд орж дуу чимээ гаргаж болохгүй гэнэ. Хүмүүс унтаж байх цагаар суултуурын ус дуугаргавал танд дургүйцэх хүмүүс цөөнгүй байх болов уу.

Швейцарьт ариун цэврийн өрөөнд орох хориотой цаг бий

12 Сингапурт бохь бүү авчир

Сингапурт очвол энэ хот ямар цэвэр, цэмцгэр гэдгийг шууд л анзаарах болно. Харин ийнхүү цэвэрхэн байхад нэгэн хууль маш үр дүнтэй үйлчилсэн юм. 1992 оноос хойш Сингапур улсад бохь зажлахыг хуулиар хориглосон байна. Хэрвээ та амандаа бохьтой явж байгаад баригдвал 1000 сингапур доллараар торгуулах болно. Хэрвээ гурав дахиа торгуулбал гудамж цэвэрлэх шийтгэл амсана гэж мэдээрэй.

Сингапурт бохь бүү авчир

13 Францад хооллох урлагт суралцаарай

Хэрвээ та бага зэрэг соёлгүй хооллож байгаад хүнд баригдвал тань руу лав муухай харах байх шүү. Гадаадын оронд очоод эвгүй байдалд орохгүйн тулд та хооллох урлагт суралцах хэрэгтэй. Санаж явах энгийн хэдэн дүрэм бий. Тухайлбал, хооллох үедээ ширээн дээр тохойгоо огт тавьж болохгүй. Салат идэж байхдаа хутга ашиглахгүй байх хэрэгтэй.

Францад хооллох урлагт суралцаарай

14 Ойрхи Дорнодын улсаар зочлох үедээ түүхийн үнэт зүйлсийн хажууд үнсэлцэж болохгүй

Ойрхи Дорнодын ихэнх улс Ислам шашинтай билээ. Тиймээс эдгээр оронд байх хугацаандаа Ислам шашны онцгой хууль дүрмийг дагах шаардлагатай болно. Тухайлбал эр, эм хүмүүсийн харилцаа барууны орноос өөр гэдгийг санаарай. Арабын Нэгдсэн Эмират улсад олон нийтийн газар хосууд тэврэлдэж, үнсэлцэх юм бол хууль зөрчсөн хэргээр шоронд ч сууж мэднэ.

Ойрхи Дорнодын улсаар зочлох үедээ түүхийн үнэт зүйлсийн хажууд үнсэлцэж болохгүй

15 Арабын нэгдсэн Эмират улсад хараалын үг хэлж болохгүй

Энэ улсад хайртай хүнээ тэвэрч болохгүйгээс гадна хараалын үг хэлбэл шоронд суух ял авах аюултай. Хүнд уурлаж бухимдсан ч хараалын үг хэлж, хүн рүү гараа зангаж болохгүй.

Арабын нэгдсэн Эмират улсад хараалын үг хэлж болохгүй

16 Мароккод камераа хураагаарай

Мароккогийн нэгэн хууч ярианд зураг авахуулах нь хүний сүнсийг авч явдаг гэж гардаг юм. Тиймээс жуулчид зураг авч байгаа харагдвал иргэд их дургүй хүлээж авдаг. Гэхдээ сүүлийн үед иргэд аялагч, жуулчдыг найрсаг хүлээн авах болсон гэнэ. Тиймээс хэрэв та тус улсад зураг авахыг хүсвэл хүмүүсээс зөвшөөрөл авахыг зөвлөе.

Мароккод камераа хураагаарай

17 Украинд орой гадуур зугаалж болохгүй

Дэлхийн зарим хотууд шөнийн амьдралаараа алдартай. Харин Украинд та хоол унд, өвөрмөц түүхэн дурсгалт газраар зочлох боломжтой ч зугаацаж, наргих боломжгүй юм. Ихэнх олон нийтийн газар, зочид буудалд тамхи татаж, архи уухыг хориглодог учир танд биеэ зөв авч явах сонголт л үлдэж байна.

Украинд орой гадуур зугаалж болохгүй

18 Австралид очвол арьсаа хайрлаарай

Австралид нар маш хурцаар шардаг. Нар тусаагүй байхад л арьс түлэгддэг гэдэг. Халуун, дулаан уур амьсгалтай газар наранд биеэ шарах сайхан боловч Австрали бол огт тийм биш. Энд ирвэл та аль болох арьсаа түлэгдэхээс сэргийлэх нь зүйтэй юм шүү.

Австралид очвол арьсаа хайрлаарай

19 Тайландад очвол хааны гэр бүлд онцгой хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй

Дэлхий даяар Их Британийн хааны гэр бүлийг хүндэтгэдэг. Гэхдээ таны мэдэхгүй хааны язгууртан гэр бүл Тайландад бий. Английн ханхүүгийн зургийг папарацичид авч, хэвлэлийнхэн хааны гэр бүлийг тойрсон хов живийг байнга л бичиж байдаг. Харин Тайландад ийм үзэгдэл огт гардаггүй. Хэрвээ та эзэн хааны гэр бүлд өчүүхэн ч гэсэн хүндлэлгүй зан гаргавал шууд шоронд суух магадлалтай гэдгийг санаарай.

Тайландад очвол хааны гэр бүлд онцгой хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй

20 Финландад та цайны мөнгө өгөх шаардлагагүй

Хэрвээ та мөнгөө цуглуулж, хямд зардлаар аялахыг хүсвэл Скандинавын орон, тэр дундаа Финланд  улс яг тохирно. Учир нь эдгээр оронд жижиг зүйл дээр илүү мөнгө зарах шаардлага огт гардаггүй. Тухайлбал, та зоогийн газрын үйлчлэгчид цайны мөнгө өгч гар цайлгах шаардлагагүй юм.

Финландад та цайны мөнгө өгөх шаардлагагүй

21 Умард болон Өмнөд Ирландын мөнгөн тэмдэгт нь ялгаатай

Ихэнх хүн хоёр өөр Ирланд улс байдгийг мэддэг боловч мөнгөн тэмдэгт нь ялгаатай гэдгийг мэддэггүй. Умард Ирланд Их Британийн нэг хэсэг болохоор фунт гүйлгээнд ашигладаг. Харин Өмнөд Ирланд нь тусдаа бие даасан улс тул Европын холбооны бусад улстай адил евро ашигладаг юм  байна. 

Умард болон Өмнөд Ирландын мөнгөн тэмдэгт нь ялгаатай

22 Шинэ Зеландад ирээд шууд бүх ачаагаа шалгуулах ёстой

Шинэ Зеланд бол үзэсгэлэнтэй сайхан байгальтай улс юм. Байгалийн онгон төрхийг нь энэ хэвээр нь хадгалж үлдэхийн тулд эрх баригчид маш чанга хууль дүрэм гаргасан байна. Шинэ Зеландад онгоцноос буугаад хүн бүр ачаагаа шалгуулж, тэнд очихоосоо өмнө өөр ямар улсаар аялснаа мэдүүлэх шаардлагатай юм. Австрали, Шинэ Зеланд, Япон улс арлын орнууд учраас ямарваа халдварт өвчин тархвал маш аюултай ажээ. 

Шинэ Зеландад ирээд шууд бүх ачаагаа шалгуулах ёстой

23 Германд улаан гэрэлтэй байхад зам гарч болохгүй

Мэдээж аль ч хотод ногоон гэрлээр зам гарах ёстой билээ. Хэрвээ Германд ийм үйлдэл хийвэл цагдаагийн газарт дуудагдах болно шүү. Бусад улстай харьцуулахад Европын хотуудын зам бага зэрэг түвэгтэй гэдэг нь үнэн. Гэлээ ч хууль, дүрэм зөрчиж санаатай, санаандгүйгээр улаан гэрлээр зам гарч болохгүй.

Германд улаан гэрэлтэй байхад зам гарч болохгүй

24 Бразилд амрахдаа уруулын будгаа арилгаарай

Бразилд нил ягаан, ягаан өнгийн уруулын будагтай явж болохгүй. Загварлаг харагдахад туслах боловч Өмнөд Америкт нил ягааныг үхэлтэй холбож үздэг юм. Гэхдээ нил ягаан өнгийн хувцас өмсөж болох ч уруулаа ийм өнгөөр будахаас татгалзвал зүгээр шүү.

Бразилд амрахдаа уруулын будгаа арилгаарай

25 Африкийн олон оронд ахмад настнаа хүндлэх нь маш чухал

Азийн орнуудад ахмад настнаа хүндэтгэж харьцах нь зайлшгүй мэт танд санагдаж магадгүй. Тэгвэл Африкийн орнуудад ч мөн ижил ажээ. Хэрвээ та Африкт хөдөө нутгаар нь аялах болбол овгийн ахлагч болон настнуудтай эелдэг сайхан харьцаарай. Тэнд настнууд хамгийн дээд бөгөөд гэгээлэг хүмүүст тооцогддог юм.

Африкийн олон оронд ахмад настнаа хүндлэх нь маш чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()