Египетийн пирамидуудын одоо ч тайлагдаагүй нууц

2018-08-02, 10:17
10,398

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны томоохон хэмжээний соёл иргэншлийн төв нь эртний Египет гэж үздэг. Иерихон зэрэг хэд хэдэн хот үүсэн бий болсон ч Египетийн хаант улс дэлхий дахинд хамгийн алдартай хэвээр байна. Хэдийгээр хэдэн мянган жилийн настай ч дөнгөж 1900 оноос хойш  л тухайн улсын талаар  олон шинэ нууцыг бид таньж эхэлсэн юм. Жуулчдын тоогоороо дээгүүрт бичигддэг Египетийн хамгийн гол анхаарал татах зүйл нь нууцлаг пирамидууд билээ. Эдгээр нь хэдэн мянган жилийн өмнө бидний одоогийн техник хэрэгслүүдийн тусламжгүйгээр бий болсон гэдгийг санаарай. 

Египетийн пирамидуудын одоо ч тайлагдаагүй нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ихэнх чулуу нь заан шиг хүнд жинтэй

Энэхүү пирамидуудыг өнөөгийн бидний ашигладаг ямар нэг техник төхөөрөмжгүйгээр бүтээсэн гээд төсөөлөөд үз дээ. Өнөөдөр бидэнд сансарт нисэхэд зориулсан хувцас хэрэглэл хүртэл байгаа бол эртний египетчүүдэд алх, хадаас л байсан. Агуу пирамидуудыг барихад ашигласан чулуунуудын ихэнх нь асар хүнд. Гадуур нь тавьсан чулуунуудыг нас бие гүйцсэн заантай адил жинтэй гэж тооцоолсон байдаг. Энэ нь дунджаар 8-10 тонн гэсэн үг. Пирамидыг бүтээхдээ чулуунуудыг дээр дээрээс нь давхарлан барьсан бөгөөд мэдээж хэрэг маш урт хугацаа зарцуулсан байж таарна. Та үүнийг гараараа өргөж байна гээд бод доо. Хэдэн арван эрс хамжаад ч дийлэхгүй санагдмаар. Түүх судлаачид, эрдэмтэд энэ нууцыг тайлахаар ажилласаар байна. Үүнийг тайлбарлах хамгийн амар хялбар хариулт нь харь гаригийнхан тусалсан байх гэх таамаг юм. 

Ихэнх чулуу нь заан шиг хүнд жинтэй

2 Эртний агааржуулагч

1900 оныг хүртэл агааржуулагч үүсэн бий болоогүй байсан ч эртний египетчүүд тэгвэл энэ асуудлыг хэдийнэ шийдсэн байжээ. Египет шиг халуун дулаан уур амьсгалтай газарт сэрүү татсан таатай орчин бүрдүүлнэ гэдэг хэцүү. Жилийн турш 37 градус хүрч халдаг ч пирамид дотор 20 градусаас хэтэрдэггүй. Энэ нь мэдээж агаарын урсгалтай холбоотой. Мөн чулуунууд нь маш том, зузаан учраас ямар ч хурц нар нэвтэлж халааж чаддаггүй аж. 

Эртний агааржуулагч

3 Пирамид доторх авдар

Хамгийн алдартай нь болох Гизагийн пирамид дотор та эрдэнэсийн авдар харна. Энэхүү авдар нь маш том учраас пирамид руу орох хаалгаар яагаад ч багтахгүй. Үүнээс үүдэн энэ авдар энд хэрхэн орж ирсэн бол гэх асуулт урган гарна. Маш олон судалгааны үр дүнд эртний египетчүүд авдрыг тойруулан пирамидыг барьсан байх гэсэн дүгнэлтэнд хүржээ. Тэд яагаад авдрыг хөдөлгөж болоогүй юм бол? Эсвэл эвдээд холдуулж ч болох байсан. Магадгүй авдар маш хэрэгтэй байсан байх. Үүнийг мөн хараагдсан гэсэн цуу яриа байдаг. 

Пирамид доторх авдар

4 20 тонны хаалга нь гарын аясаар онгойдог

Пирамидыг барих үед ажилчдад хамгийн чухал зүйл нь орж, гарах хаалга байсан болов уу. Хүн орж, гарахад амархан хаалга хийх гэж уйгагүй оролдсоны эцэст тэд пирамидын гурван хаалгыг нугастай болгосон байна. Хэдийгээр багаж оролцуулаагүй ч инженерийн уран ухаанаар барьсан хаалганууд нь маш тогтвортой. Дотроос нь та хаалгыг ганц гараараа түлхээд л онгойлгож чадна. Ямар ч өө сэвгүй, бараг л дан хана байгаа мэт харагддаг. Гэтэл энэ хаалга 20 тонны жинтэй гэхээр гайхалтай биш байна гэж үү? 

20 тонны хаалга нь гарын аясаар онгойдог

5 Агуу Гизагийн пирамидыг 23 жил барьжээ

Пирамидуудыг барихад хэр хугацаа зарцуулсан бэ? Тухайн үед хүмүүс ямар нэг техник төхөөрөмжийн тусламжгүй барьсан гэдгийг дахин сануулъя. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ашигласан ч өдгөө ийм барилга барихад нэлээд хугацаа зарцуулна. Загвар дизайны гайхалтай шийдэл, дотоод засал зэрэгт их хугацаа хэрэгтэй. Бидний амьдардаг дундаж байшинг барихад зургаан сар шаардлагатай бол пирамидыг нэг юм уу, хоёр жилийн дотор бүрэн барьж дуусна. Харин тухайн үед нийт 23 жил зарцуулжээ. 

Агуу Гизагийн пирамидыг 23 жил барьжээ

6 Пирамидыг нураах анхны оролдлого

XII зуунд Курдын удирдагч Саладины хүү Ал Азиз гэдэг хаан Египетийг үзэн яддаг төдийгүй түүхийн үнэт хөрөнгийг нь нураахыг хүсдэг байжээ. Тэрээр бага зэргийн хичээл зүтгэл гаргасан л бол санаснаа хэрэгжүүлэх байв. Ал Азиз хааны цэргүүд Мэнкауре пирамидад томоохон завсар гаргаж дөнгөсөн байдаг. Гэхдээ пирамидуудыг нураах, буулгахад тухайн үеийн техникийн хөгжил дэндүү буурай байсан тул Ал Азиз бүтэшгүй санаагаа хаясан байна. 

Пирамидыг нураах анхны оролдлого

7 Рекордоо 3871 жил хадгалжээ

Хэдэн жилийн туршид Агуу Гизагийн пирамид нь хүний гараар бүтсэн хамгийн том бүтээл хэмээн нэрлэгдэж ирсэн юм. Английн Линкольн сүмийг барьж байгуулахаас өмнө дэлхий дээрх хүний гараар бүтээсэн хамгийн өндөр байгууламж нь Агуу Гизагийн пирамид байв. Сүмийг 1311 онд барьсан  аж. Харин Гизагийн пирамид 3871 жил уг рекордыг хадгалжээ. 

Рекордоо 3871 жил хадгалжээ

8 "Дэлхийн долоон гайхамшиг"-ийн хамгийн эртнийх нь Гизагийн пирамид

Гизагийн пирамид нь "Дэлхийн долоон гайхамшиг"-ийн нэгд тооцогддог ч энэ нь мэдээж хэдэн жилийн өмнөх баримт билээ. Ямартай ч Гизагийн пирамид "Дэлхийн долоон гайхамшиг"-ийн хамгийн эртнийх нь бөгөөд цорын ганц бодитоор оршин буй нь юм. Зевсийн хөшөө, Александриагийн гэрэлт цамхаг зэрэг нь одоо бүгд устаж үгүй болсон билээ. 

"Дэлхийн долоон гайхамшиг"-ийн хамгийн эртнийх нь Гизагийн пирамид

9 Пирамидууд алсаас гялалзаж харагддаг байжээ

Пирамидуудыг алсаас ч харах боломжтой байсан нь маш сайн өнгөлсөн шохойн чулуугаар барьсантай холбоотой. Хамгийн гол нь цагаан өнгө нь нарны гэрлийг ойлгож, пирамидууд яг л гялалзаж байгаа мэт харагдуулдаг аж. Шохойн чулуу нь хэдэн жилийн турш үүргээ гүйцэтгэсэн боловч одоогийн пирамидууд өнгөө алдаж, бор харагдах болжээ. 

Пирамидууд алсаас гялалзаж харагддаг байжээ

10 Египетэд 130 пирамид илрүүлсэн гэдэг

Зарим хүн Египетэд зөвхөн Гизагийн пирамид л байдаг гэж эндүүрдэг. Үнэндээ Гизагийн пирамидыг бусдаасаа илүү том болохоор нь л "агуу" гэж нэрлэдэг. Египетийн гадна талд зуу зуун пирамид байдаг бөгөөд зарим нь одоо хүртэл хөндөгдөөгүй хэвээрээ. Ацтекууд одоогийн Мексикт хүртэл пирамид босгожээ. Пирамидын загварыг дэлхий даяар түгээмэл хэрэглэсэн бөгөөд одоогийн Антарктидын өмнөд хэсэгт хүн амьдрах боломжгүй газарт хүртэл пирамид босгосон байдаг. Египетэд л гэхэд 130 пирамид илрүүлсэн гэдэг шүү дээ. Зарим нь усан дор орсон учраас дэлхий даяар нийт хэд байгааг тогтоох боломжгүй гэж үздэг.

Египетэд 130 пирамид илрүүлсэн гэдэг

11 Хатан пирамидууд

Агуу Гизагийн пирамидыг Фараон Хуфуд зориулан бүтээсэн гэж ярьдаг. Тэрээр эхнэрүүдээ маш ихээр хүндэлдэг байсан учраас гурвууланг нь хатан болгосон гэдэг. Ихэнх тохиолдолд тухайн үеийн хаад нэг л эмэгтэйг хатнаа болгож, бусдыг нь татвар эм гэж нэрлэдэг байсан. Хуфу хайр сэтгэлийн илэрхийлэл болгож, нас барсныхаа дараа ч тэдэнтэй хамт байхыг хүсэж, гурван пирамид бариулжээ. Эдгээр нь шовгор бус хавтгай оройтой, жижиг хэмжээтэй юм. Иймэрхүү пирамидыг эхнэр, хүүхэд зэрэг Фараоны гэр бүлийн гишүүдэд зориулж, тэднийг нас барсныхаа дараа ч хамт байхыг бэлгэдэн барьдаг. 

Хатан пирамидууд

12 Пирамидыг барихад яагаад урт хугацаа зарцуулдаг вэ?

Гизагийн пирамидыг барихад ойролцоогоор 23 жил зарцуулсан бол Египетийн бусад том пирамидыг дуусгахад 100 гаруй жил болсон гэж түүхчид дүгнэдэг. Тухайн үед амьдарч байсан хаадууд пирамидыг барьж дуусгах нь амьдралынх нь зорилго гэж үздэг байсан гэнэ. Ихэнхдээ олон пирамидыг нэг дор барьж эхэлдэг байсан учраас ажилчид нь хүрэлцдэггүй байж. Яагаад олныг барих болсон бэ гэвэл хаан, фараонуудын бунхныг барихад маш олон жил зарцуулдаг байсантай холбоотой. Зарим фараон нас барсан ч шарилыг нь хийх бунхан нь баригдаж гүйцээгүй байдаг байв. Тутанхамон хааныг л гэхэд пирамидад хийгээгүй гэдэг. 

Пирамидыг барихад яагаад урт хугацаа зарцуулдаг вэ?

13 Фараонуудыг яагаад пирамид дотор тавьдаг байсан бэ?

Фараонуудыг нас барсан хойно нь энгийн хүний адил оршуулдаг байсан ч пирамидан бунхан барьж, тэнд оршуулах нь бараг л бурхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ. Гол санаа нь нарны бурхантай ойрхон байх бөгөөд пирамидаар дамжуулан түүнтэй хамт өндөрт байх явдал байжээ. Зарим фараонуудаар дамжуулан нарны бурхад ярьдаг гэх домог бий. Энэ нь хүмүүс пирамидыг яагаад эсэргүүцээгүй вэ гэдгийн тайлбар болж байна. Мөн ихэнх фараон ард иргэддээ маш сайнаар ханддаг байсан ажээ. 

Фараонуудыг яагаад пирамид дотор тавьдаг байсан бэ?

14 Бүх пирамид ижилхэн биш

Пирамидуудын хамгийн том ялгаа нь шовх болон хавтгай орой нь юм. Ихэнх нь хамгийн гол гурван пирамид шиг том биш. Хэрхэн хийх техник аргачлал нь цаг хугацааны явцад өөрчлөгдөн хөгжиж ирсэн байна. Эдгээр пирамидыг хэдэн зуун жилийн турш барьж ирсэн тул өөр өөр байж болно гэдгийг санаарай. Барихад ашигласан чулуу, блокнууд нь хүртэл ялгаатай. 

Бүх пирамид ижилхэн биш

15 Гайхалтай хонгилын систем

Египетчүүд хонгилын системийг маш сайн шийдсэн нь пирамидуудын доторх хонгилыг харахад шууд л ойлгомжтой. Таны өмнө нь хэзээ ч харж байгаагүй гайхалтай хонгилууд энд байх бөгөөд том, жижиг өрөө рүү чиглэх, зарим нь бүр гадаах элсэн цөл рүү шууд гарах гарцтай. Хонгилуудынх нь талаар маш олон түүхч, антропологичид зуун дамжин ярьсаар ирсэн. Тэд бүгд египетчүүдийг цаг хугацаанаасаа давсан зүйл бүтээсэн гэдэгтэй санал нийлдэг. 

Гайхалтай хонгилын систем

16 Дулаан мэдрэгдсэн газрууд

2015 онд агуу Гизагийн пирамидад дулааны шинжилгээ хийсэн байдаг. Үр дүнд нь тэд зарим хэсэгт дулаан мэдрэгдэж байгааг олж илрүүлжээ. Уг пирамид Африк тив дэх хамгийн халуун газарт оршдог ч гэсэн дээрх илрүүлсэн зүйл гаднаас орж ирсэн дулаан биш байв. Зарим хүн үүнийг корридорын бүтэц, зохион байгуулалттай холбож тайлбарладаг. Харин зарим нь бидний огт олж илрүүлээгүй олон зүйл пирамидад байгаа гэж итгэдэг юм. 

Дулаан мэдрэгдсэн газрууд

17 Пирамид найман талтай

Ихэнх пирамид өөр боловч  агуу Гизагийн пирамид найман  талтай гэдгийг та энэхүү зурагнаас тодорхой харж болно. Хүмүүс үүнийг пирамидын загвар угаасаа ийм гэж үздэг. Харин зарим нь элэгдлийн улмаас ийм болсон гэх нь бий. Нарийвчлал нь ер бусын, инженер техникийн хувьд гайхамшигтай. Талуудын хоорондох хэмжигдэхүүнүүд нь тэнцүү байгаа нь тун гайхалтай юм. 

Пирамид найман талтай

18 Пирамидаас юу олддог вэ?

Эртний египетчүүд пирамид дотор дээд зиндааны хүмүүсийг мумми болгон бунханд хийж оршуулдаг байсан аж. Оршуулганд хэд хэдэн зүйлийг хийж орхидог байсан нь талийгаач тэдгээрийг нас барсныхаа дараа хэрэглэнэ гэж боддогтой холбоотой. Тийм ч учраас тухайн хүмүүстэй хамт титэм, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг үнэтэй эдлэлүүдийг нь хамт оршуулдаг байв. 

Пирамидаас юу олддог вэ?

19 Булш тоногчид

Бунхнаас гарч ирэх олдворуудтай холбоотойгоор булш ухагч буюу хулгайч нар пирамиданд нэвтэрч, оршуулганд хийсэн үнэт эдлэлийг хулгайлах болсон юм. Эдгээр пирамидыг хэдэн зуун жилийн турш тонож ирсэн нь харамсалтай. Зарим пирамидад фараонуудын шарилаас өөр зүйл үлдээгүй гэнэ. 

Булш тоногчид

20 Пирамид доторх жигтэй баганууд

Хэдэн жилийн өмнө пирамидын талаарх нэг нууц ил болсон нь тэдгээр доторх баганууд тэнгэрийн эрхсийн байрлалуудтай яг давхцаж байсан явдал юм. Зарим хүн ирээдүйд бий болох шинэ техникүүдийн тусламжтайгаар пирамидын бүх нууцыг тайлна гэдэгт итгэдэг. Зөвхөн баганууд нь л гэхэд маш сайн тооцоо судалгаатай баригдсан нь тухайн үед хэрхэн ийм тооцоолол гаргасан юм бол гэх асуултыг бий болгож байна. 

Пирамид доторх жигтэй баганууд

21 Пирамид доторх нууц өрөө

Пирамидыг барьсан египетчүүд үнэхээр гайхалтай бүтээл туурвисан нь Гизагийн пирамидаас харахад л шууд мэдрэгдэнэ. Энэхүү байгууламж нь 4000 гаруй жилийн настай ч бид 2017 оны сүүлчээр л нууц өрөөг нь нээж илрүүлсэн юм. 

Пирамид доторх нууц өрөө

22 Хойд туйл руу харж байрлуулсны учир

Энэхүү пирамид нь Хойд туйл руу харж байрласан бөгөөд дэлхий дээр бий болсон мянга мянган жилийн өөрчлөлт шинэчлэлтийн дараа ч Хойд туйл руу чиглэн харсан хэвээр байгаад зогсохгүй огтхон ч нурж муудаагүй байна. Зарим хүн египетчүүд анхнаасаа дэлхий байраа өөрчилнө гэдгийг мэдээд ямар ч өөрчлөлтөд дасан зохицох бүтээл босгосон гэж ярилцдаг. 

Хойд туйл руу харж байрлуулсны учир

23 Индиан Жонсын кинонууд үнэний ортой

Та энэ киног үзэж байсан байх. Ихэнхдээ гол дүрийн баатрууд нь нурж байгаа балгаснаас зугтан гарч ирэх, хурдтай дүүжигнэх бөмбөгнөөс зугтаж амь гарах зэрэг сонирхолтой үзэгдлүүд гардаг. Кино хэдий ч үнэхээр ийм занга, нууц хаалга зэрэг нь хулгайчдаас сэргийлэх зорилгоор пирамидуудад хийгдсэн байдаг. Хавхнаас гарч чадаагүй хүмүүсийн араг яс дотор нь одоо хэр нь бий. 

Индиан Жонсын кинонууд үнэний ортой

24 Пирамидан доторх бүх зүйлийг бид мэдэхгүй

Агуу Гизагийн пирамидад байж болох хавх занганаас болгоомжлоод судлаачид одоо хэр нь бүрэн гүйцэд хайгуулын ажил явуулж чадаагүй байна. Маш том учраас бид Гизагийн пирамидын нэгээхэн хэсэг рүү л орж үзэх боломжтой. Үлдсэн хэсгийг нь хангалттай сайн судалж амжаагүй байгаа билээ. 

Пирамидан доторх бүх зүйлийг бид мэдэхгүй

25 Анхны пирамид

Египетэд хамгийн анх Жосерагийн пирамид баригдсан бөгөөд энэ нь тийм ч том биш. Энэхүү пирамидыг МЭӨ 27 дугаар зуунд барьсан. Хамгийн анхных хэдий ч одоо хүртэл нураагүй байгаа нь гайхалтай. 

Анхны пирамид

26 Пирамид барихыг анх санаачилсан хүн

Пирамидыг анх санаачилж үүсгэн байгуулсан анхны хүн нь Имхотеп гэх эр юм. Тэрээр уг санааг олж, барих аргачлалыг нь хүртэл санаачилжээ. Жосерагийн пирамид нь Гизагийн пирамид шиг сүрлэг биш ч энэ бүхний үндэс суурь нь болсон юм.

Пирамид барихыг анх санаачилсан хүн

27 Клеопатра болон пирамид

Клеопатра бол Египетийн хамгийн алдартай хүмүүсийн нэг. Түүнийг эртний Египетийн хатан гэж тооцдог ч үнэндээ энэ нь худал юм. Тэрээр МЭӨ 51-10 оны хооронд амьдарч байсан бөгөөд "iPhone" утас зохион бүтээсэн 2000-аад оноос 2050 жилийн өмнөх үеийн хүн аж. Харин Гизагийн пирамид нь МЭӨ 2580-2560 онд баригдсан юм. 

Клеопатра болон пирамид

28 Гизагийн пирамидад нууц бичээс байдаггүй

Ихэнх хүн Египетийн пирамидад нууц бичээс байдаг гэж үздэг. Энэ ч буруу зүйл биш. Гэхдээ Гизагийн пирамидад одоогийн байдлаар нэг ч нууц бичээс олдоогүй байна. Бусад пирамидад байдаг ч эндээс олоогүй. 

Гизагийн пирамидад нууц бичээс байдаггүй

29 Шохойн уусмал

Пирамидыг бат бөх болгосон хамгийн чухал зүйл нь шохойн уусмал юм. Гэхдээ уусмал ийм сайн тогтоод байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Судлаачид дээж авч шинжилж үзээд, шинээр гаргах гэсэн боловч яг ижилхэнийг хийж чадахгүй байгаа аж. Энэ нь ямар ч цавуу, цементээс илүү бат бөх гэнэ. 

Шохойн уусмал

30 Пирамидыг хэн барьсан бэ?

Пирамидыг боолуудаар бариулсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үүнийг барьсан хүмүүс хоригдол, боол хэн ч байгаагүй. Энэ ажилд ухаалаг, бие бялдрын хөгжил сайтай жирийн иргэдийг дайчилсан байна. Бүх ажилчдад тохирох цалин хөлс өгч, хоол ундаар дутаагаагүй гэнэ лээ. 

Пирамидыг хэн барьсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()