НАСА-гийн сансар огторгуйд хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүд

2018-08-02, 15:56
10,110

Сансар огторгуйн талаар бидний мэдэхгүй зүйлс маш их байдаг ч НАСА-гийн хийсэн олон нээлтээс зарим нэг асуултын хариуг олох боломжтой байдаг. Энэхүү байгууллага нь хүн төрөлхтний тусын тулд сансар огторгуйг судалж, итгэмээргүй олон гайхалтай туршилтыг явуулдаг билээ. Харин энэ удаад уншигч та бүхэндээ НАСА-гийн хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Дашрамд дурдахад энэхүү мэдээллийг НАСА-гийн албан ёсны мэдээний эх сурвалжаас авсан болно.

НАСА-гийн сансар огторгуйд хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Олон улсын сансрын станц дахь интернэтийн хурд

НАСА үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд маш том хэмжээний файл суулгах эсвэл татах шаардлагатай болдог. Маш чухал файлууд учир татах явцад ямар нэгэн алдаа эсвэл гацалт гарах ёсгүй юм. Ийнхүү сансар дахь Олон улсын сансрын станц дэлхий рүү шуурхай мэдээ явуулахад тэдэнд өндөр хурдны интернэт шаардагддаг. Харин НАСА болон сансрын станцын интернэт жирийн айл өрхийнхөөс 13.000 дахин илүү хурдан бөгөөд  нэг секундэд 91 гегабайт мэдээлэл дамжуулдаг байна.

Олон улсын сансрын станц дахь интернэтийн хурд

2 Тэдний хувцас задгай сансарт хаягдахаас сэргийлсэн таталцлын хүчтэй

Задгай сансар үнэхээр үзэсгэлэнтэй гэж ярьдаг. Бид нар сар, дэлхийг холоос ажиж, гайхалтай дүр зургийг олж харах боломжтой. Гэхдээ сансар огторгуй үзэсгэлэнтэй хэдий ч маш аймшигтай түнэр харанхуй. Жаахан л болгоомжгүй үйлдэл хийвэл эх дэлхийдээ хэзээ ч эргэж ирэхгүй байх магадлалтай юм. Үүнээс сэргийлж НАСА-гийнхан сансрын нисгэгчийн хувцсыг таталцлын хүчтэй байхаар зохион бүтээжээ. Өөрөөр хэлбэл, сансрын нисгэгч уяанаасаа алдуурлаа ч задгай сансарт хөлгөөсөө холдохгүй гэсэн үг юм. 

Тэдний хувцас задгай сансарт хаягдахаас сэргийлсэн таталцлын хүчтэй

3 Сансрын нисгэгчийн хоол

Задгай сансарт үүргээ биелүүлэх сансрын нисгэгчдэд хуурай хоол өгдөг. Хэдий сансарт хүний амтлах мэдрэмж мууддаг гэдэг ч тэдний хоол тийм ч амтгүй эд биш ажээ. Сансрын нисгэгчдийн хувьд хуурай хоол авч явахад авсаархан бол НАСА-гийнхан үүнийг хийхэд хялбар бөгөөд хямд гэж тайлбарладаг юм.

Сансрын нисгэгчийн хоол

4 Харилцаа холбооны сүлжээ

Сансар судлалын салбарт харилцаа холбооны сайн сүлжээтэй байх нь ихэд чухал. Хэрвээ хэн нэгэн ажилтан чухал нээлт хийж, эсвэл шинэ мэдээ олж дуулсан бол бусдадаа заавал мэдэгдэх ёстой байдаг. Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай холбоотой хэрэг ч байх боломжтой юм. Калифорни муж дахь НАСА-гийн сансрын холбоо хүлээж авдаг 70 метр өндөр антен зураг дээр харагдаж байна. Энэ антенаар дамжуулж сансрын станцтай холбоо барьдаг ажээ.

Харилцаа холбооны сүлжээ

5 Саран дээрх бааз

НАСА 2023 он гэхэд саран дээр бааз барих төлөвлөгөөтэй байгаа юм. Хүн төрөлхтөн саран дээр судалгааны бааз байгуулах нь маш том үүд хаалгыг нээж өгнө гэж тэд итгэж байгаа ажээ. Ийнхүү дараагийн хоёр жилд улсын төсөвт саран дээр бааз байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгах яриа хэлэлцээ хийгдэж байна.

Саран дээрх бааз

6 Харь гаригийн биет хайдаг судалгааны “NExSS” баг

Энэ ертөнц дээр амьд биет оршдог дэлхийгээс өөр гариг байдаг гэдэгт НАСА-гийнхан итгэдэг. Тийм ч учраас харь гаригийнхныг судалдаг “NExSS” баг ажилладаг байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид 1000 гаруй эксопланетийг (манайхаас өөр нарны аймгийн гаригийг эксопланет гэж нэрлэдэг) илрүүлсэн бөгөөд “NExSS” баг эдгээр гаригийн судалгааг хийдэг юм.

Харь гаригийн биет хайдаг судалгааны “NExSS” баг

7 Жэймс Вэббийн огторгуйн дуран

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хол тусгалтай дурангийн төслийг өнгөрсөн тавдугаар сард НАСА дэлхий нийтэд танилцуулсан бөгөөд 2021 он гэхэд бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү дуранг НАСА Европын болон Канадын сансар судлалын агентлагтай хамтран хийж байгаа юм. Энэхүү дуранг Жэймс Вэбб (James Webb) хэмээн НАСА-гийн хоёр дахь захирлын нэрээр нэрлэжээ. Жэймс Вэббийн дурангаар бид орчлон ертөнцийг бүхэлд нь харах боломжтой гэж  уг төсөл дээр ажиллаж байгаа эрдэмтэд хэллээ.

Жэймс Вэббийн огторгуйн дуран

8 Ангараг руу тун удахгүй аялна

Манай дэлхийгээс Ангараг гариг руу нисэхэд ойролцоогоор нэг жил буюу 300 өдөр болно гэсэн тооцоо бий. Тиймээс хэрвээ Ангараг руу аялах болбол бүхэл бүтэн хоёр жилийн хүнсээ базааж, шаардлагатай зүйлийг бэлтгэх хэрэгтэй юм. Ангараг руу аялахыг хүсдэг баячууд маш олон байдаг. Тэгвэл энэ мөрөөдөл чухам 2030 онд бодитой болох судалгааг НАСА гаргажээ.

Ангараг руу тун удахгүй аялна

9 “Orion” сансрын хөлөг

Яг л зөгнөлт кинон дээр гардаг шиг нисгэгчдийн томоохон баг задгай гариг, ертөнцийн судалгаа хийх “Orion” сансрын хөлгийг бүтээж байна. Тэдний хэлснээр энэ хөлөг нь 2020-иод оны эхээр анхны аялалдаа гарах ажээ. Гэхдээ энэ хөлөг хэдэн удаа сансарт нисэх боломжтой талаар одоогоор судалж байгаа юм.

“Orion” сансрын хөлөг

10 Солирын чигийг өөрчлөх даалгавар

НАСА түүхэндээ хамгийн анх удаа сар болон дэлхий рүү чиглэж байгаа солироос сорьц авдаг болсон байна. Дэлхий болон сар руу чиглэн ирж буй солир дээр роботон хөлөг бууж тус солироос сорьц авч сарны тойрог зам руу чиглүүлэн дэлхийгээс зайтай аваачих ажлыг 2020 он гэхэд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүний дараа дэлхийн тойрог замаас нэгэнт холдсон солирын сорьц дээр сансрын нисгэгчид очиж судалгаа хийх юм байна. Энэ бичлэгээс илүү тодорхой харагдана. 

11 Ангараг дээрх сансар судлалын авто машин

Ямар ч гаригийг маш сайн судлахын тулд сансрын нисгэгчид өөрийн нүдээр бодитоор харж, мэдрэх ёстой. Энэхүү шалтгааны үүднээс НАСА Ангараг гариг дээр ажиллах хөдөлгүүрт авто машиныг зохион бүтээжээ. Энэ машин нь 12 дугуйтай, цагт 10 км хурдлах хүчин чадалтайгаас гадна жолоочийн бүхээг нь 360 градус эргэдэг аж. Мөн бүхээгтээ хоёр сансрын нисгэгчийн суудалтай, 14 хоногийн шаардлагатай хүнс, бусад зүйлсийг авч явах багтаамжтай ажээ.

Ангараг дээрх сансар судлалын авто машин

12 Хянах өрөө

Хянах өрөөнд суудаг эдгээр ажилтан НАСА-гаас гаргаж буй бүх даалгаврын үйл ажиллагааг хянадаг юм. Зарим тохиолдолд тэднийг чимээгүй баатрууд ч гэж нэрлэж болно. Энд ажилладаг хүмүүс өндөр түвшний чадварлаг мэргэжилтнүүд байдаг. Тэд ажиллагааг хянахаас гадна даалгавар гүйцэтгэж буй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг ажээ.

Хянах өрөө

13 Лазерын шууд тусгалтай интерферометр

Сансрын гариг хоорондын зайг асар өндөр нарийвчлалтайгаар хэмждэг интерформетр төхөөрөмжийг Германы эрдэмтэн НАСА-тай хамтран зохион бүтээжээ. Хүн төрөлхтөн энэ төхөөрөмжийн тусламжтай сансрын биет хоорондын зайг илүү нарийвчлалтай гаргах болсон юм.

Лазерын шууд тусгалтай интерферометр

14 Сансрын роботууд

Сансарт буюу өөр гариг дээр хүн очиж судалгаа хийх нь асар их эрсдэл дагуулдаг билээ. Тиймээс эрдэмтэд оюун ухаант робот илгээхийг хүсдэг юм. Хүнээс ялгаатай нь сансарт нисэж байхдаа тэд өвдөж, тавгүйрхэхгүй, мөн даалгавраа нарийн өндөр тооцооллын түвшинд хийж бүтээнэ. Одоогийн байдлаар НАСА бусад гариг эрхсээс сорьц авдаг робот л бүтээсэн бөгөөд тун удахгүй хүнтэй адил олон чадвар бүхий цоо шинэ роботоо ажиллагаанд оролцуулах аж.

Сансрын роботууд

15 Дэлхийн тойрог зам дахь нарийн тооцоолол

Бүх зүйлийг маш нарийн тооцож, судалсны үр дүнд НАСА-гийн хийсэн туршилт амжилтад хүрдэг. Тооцооллын өндөр мэдлэгтэй хүмүүс ажлаа маш сайн гүйцэтгэсний үр дүнд дэлхийгээс сансар огторгуй руу пуужин амжилттай нисгэж, сансрын станцууд ямар ч асуудалгүй ажлаа гүйцэтгэж байна. Мөн тоог зөв бодсоноор сансрын нисгэгч эх дэлхийдээ амьд эргэж ирэх, эсэх нь хамаардаг юм.

Дэлхийн тойрог зам дахь нарийн тооцоолол

16 Дахин ашиглах боломжтой пуужин

Хүн төрөлхтний зохион бүтээж, задгай сансарт гарсан пуужин ерөнхийдөө нэг л удаа ниссэн байдаг юм. Учир нь сансарт нэгэнт гарсан пуужин дэлхийд буцаж газардахдаа их биеэ сансарт үлдээдэг учир дахин нисэх боломжгүй байдаг. Харин НАСА-гийн зохион бүтээсэн “STS-1” пуужин 1981 онд дэлхийгээс хөөрч, даалгавраа гүйцэтгээд иргэн ирсэн бөгөөд дараа нь засварт орж дахин нисэж байсан түүхтэй.

Харин Элон Маск (Elon Mask)-ийн “SpaceX” компанийн зохион бүтээсэн “Falcon 9” сансрын хөлөг 100 дахин нислэг үйлдэх боломжтой гэнэ. НАСА ч мөн адил дахин ашиглах боломжтой пуужин, хөлөг онгоцыг бүтээх ажилд ханцуй шамлан орсон бөгөөд бид тун удахгүй үр дүнг нь харна гэдэгт итгэлтэй байна.

Дахин ашиглах боломжтой пуужин

17 Агшсан химийн лаборатори

НАСА-д ажилладаг олон улсын эрдэмтэд маш жижиг химийн лабораторийг Ангараг дээр ажиглалт хийдэг роботод суурилуулсан ажээ. Та дараах бичлэгээс чухам ямар химийн лабораторийн талаар өгүүлж байгааг олж мэдэх болно.

18 Карбон нано технологи

Энэ оны тавдугаар сарын байдлаар НАСА сансарт гүйцэтгэх даалгаврууддаа карбон нано технологийг ашиглахаар зорьж байгаагаа мэдэгдлээ. Хүний үсний ширхэг мэт жижиг карбон элемент ашиглаж бүтээх энэхүү төхөөрөмж нь сар, солир гэх мэт агааргүй эрхсийн хөрсний химийн шинж чанарыг олж мэдэхэд туслах юм байна.

Карбон нано технологи

19 Рентген туяатай КубСат

КубСат гэдэг нь 10×10×10 см хэмжээтэй кубүүдээс бүтсэн, бага оврын судалгааны хиймэл дагуул юм. Бүрдэл хэсэг бүрийн жин 1.33 кг-аас ихгүй байдаг. (Монгол Улсын 2017 онд хөөргөсөн анхны хиймэл дагуул "Мазаалай" нь КубСат юм.) Тэгвэл НАСА КубСат хиймэл дагуулыг рентген туяатай болгож сар руу илгээх даалгаврыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр нэг км гэрлийн зайд амьд биет байгаа эсэхийг илрүүлэх боломж нээгдэх юм.

Рентген туяатай КубСат

20 Урт хугацааны сансрын аялал хийх боломжийн талаар эрдэмтэд судалж байна

Атомын цахилгаан станц нь нэг буюу хэд хэдэн цөмийн реактороос дулааны энерги гарган авч, түүнийг ашиглан цахилгаан энерги гаргадаг билээ. Тэгвэл энэхүү зарчмаар атомын задралыг ашиглан маш их эрчим хүч үйлдвэрлэж, ирээдүйн урт хугацааны сансрын аяллуудыг хийх боломжийн талаар эрдэмтэд судалгаа хийж байна. Одоогийн байдлаар дүгнэлт гаргах болоогүй байгаа хэдий ч 2017 онд НАСА энэ төслийн хамгийн анхны туршилтыг хийсэн бөгөөд эерэг үр дүнд хүрчээ.

Урт хугацааны сансрын аялал хийх боломжийн талаар эрдэмтэд судалж байна

21 “X1 Exoskeleton” өмсгөл

НАСА энэхүү роботон өмсгөлөө “Marvel” кино компанийн “Төмөр хүн” баатраас санаа авч бүтээжээ. Мэдээж киноны баатар шиг тэнгэрт нисэхгүй ч сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд ихээхэн хэрэг болох өмсгөл юм. Мөн тэднийг хүнд хэцүү даалгавраа биелүүлэхэд нь тустай, тулгуур эрхтэнд дэмжлэг үзүүлэх өмсгөл гэж НАСА мэдэгдлээ. Та дараах бичлэгээс энэхүү өмсгөлийн талаар илүү тодорхой мэдэж авах болно.

22 Гурван хэмжээст хэвлэгчээр бүтээсэн эд ангитай пуужин

Гурван хэмжээст хэвлэгч нь ямар ч хэлбэр дүрс бүхий биет дүрсийг дижитал загвараас хэвлэх төхөөрөмж юм. Уламжлалт биет дүрс бүтээх аргаас ялгаатай нь, гурван хэмжээст хэвлэгч нь үе үеэр нь давхарлан нэмэх зарчмаар ажилладаг. НАСА энэ технологийг ашиглан пуужингийн эд ангийг бүтээх болжээ. Хүний гараар бүтээхэд гурван хэмжээст хэвлэгчээс хэд дахин хөрөнгө зарцуулагддаг тул НАСА ийм шийдвэр гаргасан юм.

Гурван хэмжээст хэвлэгчээр бүтээсэн эд ангитай пуужин

23 Хиймэл оюун ухааны тусламжтай бусад нарны аймгийн гаригуудыг судлах боломжтой

2009 онд НАСА “Google”-ийн компьютер программын тусламжтай “Kepler-90i” гаригийг олж, илрүүлжээ. Нэг үгээр хэлбэл, хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр шинэ гаригийг олсон юм. Тус программ нь манай нарны аймгаас ч цаадахыг огторгуйн дурангийн тусламжтай гариг эрхсийг хооронд нь ялгаж чаддаг байна.

24 Сансрын баялгийг цуглуулах

Дэлхий ашигт малтмалаар дүүрэн. Үүнтэй адил сар, солир гэх мэт бусад гариг эрхэс ч мөн адил баялагтай гэж НАСА итгэдэг. Тиймээс эдгээрээс баялгийг цуглуулах ажлыг эхлүүлжээ. Гэхдээ өөрсдөө ийм төрлийн сансрын бүтээн байгуулалт хийхээс татгалзаж, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Сансрын баялгийг цуглуулах

25 Сугар гариг дээрх “Clockwork Rover”

Хамгийн анх 1960-1980 онд ЗХУ “Венера” сансар судалгааны аппарат зохион бүтээж Сугар гариг руу илгээсэн юм. Тухайн үед “Венера”-гийн авсан зураг маш аймшигтай байлаа. Сугар гариг хорт хийгээр дүүрсэн мэт агаар мандалтайг тэгэхэд олж мэдсэн юм.

Сугар гаригийн агаарын хэм маш өндөр байдаг учир сансрын нисгэгч судалгаа хийх боломжгүй байдаг. Харин хүнээс илүү хэт халуунд тэсвэртэй робот, роверууд илүү үр дүнтэй судалгаа хийх боломжтой юм. Дээрх судалгааны роботыг тун удахгүй Сугар гариг руу илгээх ажээ.

Сугар гариг дээрх “Clockwork Rover”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()