Тэрбумтан шиг харагдахын тулд ямар байх ёстой вэ?

Жил жилийн үс засалтын чиг хандлага, түүнийг таашаах хүмүүсийн сонирхлууд өөрчлөгдөж болох ч, хэзээ ч моодноос гардаггүй, таныг тансаг харагдуулах үс засалтууд гэж байдаг. Цаг үе өнгөрөх тусам үнэ цэнэ, үнэлэмж нь нэмэгдэж, тухайн засалтаар үсээ өөрчлүүлэх хүмүүс цөөнгүй. Бид энэ удаа таныг тансаг, дэгжин, яг л саятан мэт харагдуулах үс засалтуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэрбумтан шиг харагдахын тулд ямар байх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жигд, эсвэл ташуу загвартай замбараагүй засалт

Замбараагүй хэрнээ дэндүү үзэсгэлэнтэй харагдуулах энэхүү засалтаар маш олон охид бүсгүйчүүд гоёдог. Залуу охидод илүү тохирох бөгөөд зуны улиралд хөнгөн, сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ.

Жигд, эсвэл ташуу загвартай замбараагүй засалт

2 Жигд тайралт

Ямар нэгэн өөгүй, жигд хэрнээ цэвэрхэн үс засалт нь таныг тансаг, чинээлэг харагдуулах нь лавтай. Хэрвээ та тус засалтыг сонговол үсээ аль болох гэгээлэг өнгөөр будуулаарай.

Жигд тайралт

3 Эрүүнээс доош урттай шаталсан үс засалт

Урт бас богино ч биш энэхүү тайралт нь бүсгүй таныг үнэхээр сайхан харагдуулна. Мөн нас тогтсон бүсгүйчүүдийг илүү залуу, овор багатай харагдуулахаас гадна нүүрний хэлбэрийг ч мөн засаж, зууван царайтай харагдуулдаг.

Эрүүнээс доош урттай шаталсан үс засалт

4 Урагшлах тусам урт болсон үс засалт

Сонгодог хэв маяг бүхий тус үс засалт нь бүсгүй таныг наснаасаа залуу, басхүү дэгжин, хээнцэр харагдуулж чадна. 

Урагшлах тусам урт болсон үс засалт

5 Пикси буюу халимаг үс засалт

Өөртөө итгэлтэй хүчирхэг охидын сонголт хэмээн нэрлэгддэг тус засалт нь таныг өвөрмөц, сайхан харагдуулна. Тус засалтыг багахан долгионтой хослуулвал бүр илүү донжтой харагдах юм.

Пикси буюу халимаг үс засалт

6 Жижиг халимаг

Олны танил алдартай бүсгүйчүүд ихэвчлэн тус засалтыг сонгож, үсээ тайруулах нь бий. Таныг залуу сэтгэлгээтэй, хүчирхэг харагдуулна.

Жижиг халимаг

Та үсэндээ өөрчлөлт хийхийг хүсэж байна уу?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()