Дэлхийн хамгийн азтай ихрүүд

Ямар ч эцэг эхийн хувьд ихэр хүүхэдтэй болно гэдэг гэнэтийн томоохон бэлэг байдаг. Харин Их Британийн иргэд болох Женнифер Эшвүүд (Jennifer Ashwood) болон Эндрю Хаус (Andrew House) нар маш ховор тохиолдлоор ихэр хүүхэдтэй болжээ. 

Дэлхийн хамгийн азтай ихрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Женнифер Эшвүүд жирэмсэн болсныхоо дараа эмчид үзүүлэх үедээ өөрийгөө хоёр савтай болохыг мэджээ. Хамгийн сонирхолтой нь хоёр саванд нь зэрэг үр тогтсон байсан гэнэ.

Ийм зүйл тохиолдох магадлал 500 саяд ганц байдаг гэдгийг эмч судлаач нар хэлж байгаа юм. 

"Бид жирэмсний 20 дахь долоо хоногтоо эход харуулж байхдаа энэ талаар олж мэдсэн. Тэр үед эмч нар ийм тохиолдол үнэхээр ховор болохыг бидэнд хэлсэн" гэж Эндрю Хаус ярьжээ. Ийм тохиолдолд үр зулбах магадлал өндөр байдаг учраас Женнифер жирэмсний амралтаа эрт авсан гэнэ.

Женнифер нийгмийн ажилтан, харин түүний нөхөр Эндрю гал сөнөөгч мэргэжилтэй юм байна. Хосууд ихрүүдээ хүлээн авах бэлтгэлээ маш сайн хангаж, эмчийн зөвлөсний дагуу амьдралын хэв маягтаа хүртэл багагүй өөрчлөлт оруулсан гэнэ. Тэгснээр бүсгүй эсэн мэнд амаржиж чаджээ. 

Ихрүүд болох хүү Ашвилл, охин Пийр нар нь хоёр долоо хоногийн зайтай мэндэлсэн юм байна.

 

Бяцхан ихрүүдээ хүлээн авсан хосууд  хязгааргүй аз жаргалд умбаж, энэ баярт үйл явдлаа цахим ертөнцийн найзууддаа хуваалцсанаар тэдний түүхийг дэлхий нийтээрээ мэдэх болж, баяр хүргэсэн сэтгэгдэл одоо ч хүлээн авсаар байгаа гэсэн шүү.   

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()