Сонирхолтой түүхэн давхцалууд

2018-08-01, 15:10
7,757

Эрдэмтэд түүхийг дахин давтагддаг буюу тойрог замаар зугуухан урагшилдаг гэж үздэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон зүйл ирээдүйд давтагдах нь гарцаагүй ажээ. Энэ онолыг түүхийн давтамж гэж нэрлэдэг юм байна. Ингээд бид танд түүх давтагдсан 10 бодит жишээг хүргэе.

Сонирхолтой түүхэн давхцалууд

1 Жанна д’Арк болон Эмилия Плятер

Энэ хоёр эмэгтэй хоёул эх орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлагаар дайтаж явсан гэдгээрээ түүхэнд бичигдсэн. 1420-иод онд Франц Их Британийн дайны үед Жанна д’Арк (Joan of Arc) тухайн үеийн дайны баатар байсан юм. Харин Эмилия Плятер (Emilia Plater) 1830 онд Оросын эзэнт гүрний үед Польшийн армийг удирдаж байсан гүнгийн авхай ажээ.

Тэд хоёул язгууртан гэр бүлээс гаралтай учир анх армид элсэхэд нь цэргийн захирагчид эрс эсэргүүцэж байсан гэдэг. Тиймээс тэд эрэгтэй хувцас өмсөж армид элсээд бусад цэрэг эрсийн хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан юм. Ийнхүү энэ хоёр бүсгүй цэргүүдэд урам зориг, үлгэр дуурайл болдог байжээ. Харамсалтай нь дайчин бүсгүйчүүд залуугаараа нас эцэслэжээ.

Жанна д’Арк болон Эмилия Плятер

2 Наполеон Бонапарт болон Шведийн Карл XIV Юхан

Хэрвээ та хэн нэгнийг өөрийнхөө баатар хэмээн тооцдог бол түүний амьдралын хэв маягийг дуурайх нь зөв үү? Тэгвэл Швед, Норвегийн удирдагч Карл XIV Юхан (Charles XIV John)-ын түүх танд таалагдана. Францын дундаж давхаргын гэр бүлд Жан Бернадотт (Jean Bernadotte) хэмээх хүү төржээ. Бага байхдаа тэрээр аугаа цэргийн удирдагч болохыг мөрөөддөг байсан юм. Түүнд Францын аугаа удирдагч Наполеон Бонапарт (Napoleon Bonaparte) ихэд таалагддаг байсан бөгөөд тэд найзууд байсан аж.

Тэд хоёул хааны гэр бүлийн гишүүн биш хэрнээ хамгийн дээд албан тушаалыг хашсан юм. Наполеон Францын хувьсгалын дараа тус улсын хаанаар тодорч байсан бол Бернадотт хожим нэрээ сольсон төдийгүй Швед, Норвегийн эзэн хааны суудалд заларч, Карл XIV Юхан нэрээрээ түүхэнд мөнхөрчээ. 

Наполеон Бонапарт болон Шведийн Карл XIV Юхан

3 Виктория болон II Элизабет хатан хаан

Их Британичууд үргэлж энэ хоёр хатныг харьцуулдаг. Тэдний аль аль нь маш удаан хугацаанд төр барьсан бөгөөд Виктория 63 жил хаан ширээнд заларчээ. Харин II Элизабет өдгөө 66 дахь жилдээ төр барьж байна. Хатан хаан хэмээн цоллуулж энэ олон жил төр барьж байгаагаас гадна тэд орчин үеийн техник, технологид ихээхэн сонирхолтой гэдгээрээ адил талтай. 

Мөн тэд их залуудаа буюу Виктория 18 настайдаа, харин Элизабет 25-тайдаа Их Британи улсыг удирдах эрхийг авсан юм. Хоёулаа ердөө нэг удаа гэрлэсэн бөгөөд олон хүүхэд төрүүлсэн аж. Үүнээс гадна хоёр хатныг Букингемийн ордны гадаа явж байхад нь буутай хүн халдаж байсан ажээ.

Виктория болон II Элизабет хатан хаан

4 "Титаник" болон "Васа" хөлөг онгоц

Дэлхий даяар "Титаник" хөлөг онгоцны түүхийг мэддэг. Гэхдээ "Титаник" хөлгөөс өмнө далайд сүйрсэн "Васа" хөлөг онгоцонд тохиолдсон эмгэнэлтэй түүхийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Хоёул живж сөнөсөн эдгээр хөлөг онгоцонд ижил төстэй зүйл олон бий.

Хөлгүүдийн живсэн шалтгаан нь хатуу биет мөргөснөөс гадна хөдөлгүүрт нь асуудал үүссэн байна. Ийнхүү хөдөлгүүрт саатал гарсан нь хөлөг онгоцны том овроос болсон гэж шинжээчид үздэг юм. Мөн ослын үед нас барсан ихэнх хүн аврах завь хүрэлцээгүй байснаас болж хөлдөж бас живж үхсэн гэдэг.

Бас нэг ижил төстэй зүйл нь хөлөгт ихэвчлэн баян чинээлэг хүмүүс зорчиж явсан учраас тэдэнтэй хамт маш олон тооны үнэт эдлэл, эд хөрөнгө  далайн гүн рүү живжээ.

"Титаник" болон "Васа" хөлөг онгоц

5 1929 болон 2008 оны эдийн засгийн хямрал

Энэхүү хоёр хямрал дэлхийн эдийн засгийн түүхэн дэх уналтын үе байсан юм. Хоёр тохиолдол аль аль нь АНУ-аас анх эхлэлтэйгээр дэлхий даяар тархсан. Үүнээс болж олон асуудал улс хооронд бий болсон ажээ. Тухайлбал, эхний хямралын дараа Нацист дэглэм хүчээ авсан бол 2008 оны хямралаас үүдэлтэйгээр Грек улс эдийн засгийн  уналтанд орсон. 

1920-иод онд хэт өндөр хувьцааны борлуулалтаас үүдэж хөрөнгийн зах зээл хямарч, улмаар 1929 оны их хямралын эхлэлийг тавьсан гэж үздэг. Харин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал ипотекийн өндөр хүүтэй зээлээс эхлэлтэй гэдэг. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэхээс сэргийлэх боломж байсан гэж эдийн засагчид үздэг бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх хямрал юунаас болж үүссэн талаар эрчимтэй судалгаа хийдэг. 

1929 болон 2008 оны эдийн засгийн  хямрал

6 Линкольн болон Кеннедийн аллага

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн (Abraham Lincoln) тэртээ 1865 онд нас барсан бол энэ явдлаас хойш бараг хоёр зуун жилийн дараа буюу 1963 онд 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди (J.F.Kennedy)-ийг түүнтэй яг адил хувь заяа хүлээж байсан юм. Эрдэмтэн, улс төр судлаачид энэ хоёр Ерөнхийлөгч хоорондоо олон зүйлээрээ адилхан гэж үздэг. Тэд хоёул толгойдоо буудуулж үхсэн бөгөөд Линкольн "Форд" театрт алуулсан бол Кеннеди “Lincoln” загварын лимузинд сууж байхдаа буудуулжээ.

Мөн эдгээр аллага аль аль нь баасан гаригт болсон бөгөөд хэргийг алуурчид ганцаараа үйлдсэн байдаг. Тэднийг улс төрийн шалтгааны улмаас хороосон гэж үздэг. 

Линкольн болон Кеннедийн аллага

7 Уралын нуруу болон Арктик дахь осол

1959 онд Уралын нуруугаар Игорь Дятлов тэргүүтэй хэсэг хүмүүс хоёр долоо хоногийн турш судалгаа хийх гэж яваад хэзээ ч эргэж ирээгүй юм. Тэгвэл үүнээс өмнө буюу 1897 онд физикч, хойд туйл судлаач Саломон Андре (Salomon August Andrée) нөхдийн хамт Хойд туйл руу агаарын бөмбөлгөөр нисэж яваад замдаа осолдсон ажээ.

Энэ хоёр судалгааны багийн гишүүд бүгд сонирхогчид байсан бөгөөд цаг уурын таагүй байдлаас болж хүйтэнд нас барсан гэдэг ч өнөөдрийг хүртэл тэд чухам юуны улмаас осолдсоныг олж мэдээгүй байгаа юм.

Уралын нуруу болон Арктик дахь осол

8 Эрдингтоны аллага

Английн Бирмингем хотын захад буюу Эрдингтон гэх газар тавдугаар сарын 27-ны шөнө 20 настай хоёр эмэгтэй бусдын гарт нас баржээ. Мэри Эшфорд (Mary Ashford) болон Барбара Форрест (Barbara Forrest) хэмээх хоёр эмэгтэйг усанд живүүлж алсан бөгөөд биед нь хүчирхийллийн ямар нэгэн ул мөр байгаагүй юм. Мөн охид өмнөх шөнө нь бүжигт оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөсөн гэнэ.

Гэхдээ охид бие биенээсээ яг 157 жилийн зайтай нас баржээ. Мэри 1817 онд, харин Барбара 1974 онд тус тус амиа алдсан байна. Хэргийг үйлдсэн сэжигтний тоо олон байсан боловч жинхэнэ алуурчид огт баригдаагүй юм байна..

Эрдингтоны аллага

9 Чаплин болон интернэтийг шуугиулсан хошин зураг

“Сатаарсан найз залуу” нэртэй хошин зураг 2010 оноос хойш цахим ертөнцөд алдаршаад байгаа. Энэ зургийг анх үл мэдэх нэгэн фэйсбүүк хуудаснаа оруулсан бөгөөд найз бүсгүйтэйгээ явсан залуу сайхан хүүхний хойноос эргэж харж байгаа энэ агшин хүмүүст сонирхолтой санагддаг. Харин 1922 онд жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin)-ы “Pay Day” нэртэй уран сайхны кинонд яг дээрх зураг шиг үйл явдал гардаг. Энэ үзэгдэл мэдээж интернэт, цахим сүлжээ бий болохоос олон жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан билээ.

Чаплин болон интернэтийг шуугиулсан хошин зураг

10 Ерөнхийлөгчдийн үхэл

АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) 1826 оны долдугаар сарын 4-ний өдөр нас барсан байдаг. Харин гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон (Thomas Jefferson) нь Жон Адамстай нэг өдөр буюу 1826 оны долдугаар сарын 4-нд тэнгэрт хальсан бол тав дахь Ерөнхийлөгч Жэймс Монро (James Monroe) 1831 оны долдугаар сарын 4-нд нас баржээ. Харин дөрөв дэх Ерөнхийлөгч болох Жэймс Мадисон нь долдугаар сарын 4-нд түр зуур амьсгал нь тасалдаж, зүрх нь зогссон хэдий ч хүчтэй эм тарианы тусламжтайгаар 24 хоног илүү амьдарч 1836 оны долдугаар сарын 28-нд бурхны оронд заларсан байдаг. Хүмүүс Жеймс Мадисон Ерөнхийлөгчдийн үхэх өдрийн хараалыг хүчтэй тарианы тусламжтайгаар зогсоож чадсан хэмээдэг юм. 

Ерөнхийлөгчдийн үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()