Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд

2018-07-31, 14:42
9,535

Манай гариг ойролцоогоор 4.5 тэрбум жилийн настай, судлах зүйл нь дуусаж дундаршгүй арвин билээ. Тэгвэл бид таны мэдлэгт нэмэр болох үүднээс сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Онцлох зүйл нь гэвэл бид эдгээр зүйлсийг дунд сургуульдаа огт заалгаж байгаагүй юм.

Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэнэтийн давалгаа

Далайн давалгаанд цохигдож хөлөг онгоцтойгоо харамсалтайгаар живсэн тохиолдол өнгөрсөн зуунуудад маш олон гарч байсан. Харин 1995 онд Атлантын далайн Хойд тэнгист байрлах газрын тос олборлогч цооног маш хүчтэй далайн шуурганд өртжээ. Тухайн үед далайн давалгаа, чичиргээг мэдэрдэг багаж нь гэнэтийн 25 метр өндөр давалгаа тэднийг чиглэн ирж байгааг сануулсан дохио өгч байсан гэнэ.

Энэ явдлаас хэдэн жилийн дараа Шотландын судалгааны хөлөг онгоц 28 метрийн гэнэтийн давалгаа ирж явааг мөн мэдэрчээ. Ийнхүү далай судлаачид аварга том давалгаанууд маш түгээмэл байдгийг олж мэдсэн байна. АНУ-ын үндэсний далай болон агаар мандлын агентлаг ийм төрлийн давлагаа нь зөвхөн задгай далайд гэнэтхэн үүсч бий болдог бөгөөд 30 метр хүртэл өндөртэй болдгийг илрүүлсэн юм.

Гэнэтийн давалгаа

2 Далайн ёроол дахь уулс

Далайн гүнд дэлхийн хамгийн урт уул нуруу байдаг гэдгийг та мэдэх үү. Хуурай газрын хамгийн урт сунаж тогтсон уулс нь Андын нуруу бөгөөд нийт 7000 км урт билээ. Харин Атлантын далайн ёроолд үүнээс хэд дахин урт буюу 64.373 км урт нуруу сүндэрлэдэг. Энэ нь дэлхийн тектоник хавтангийн залгаас дээр оршдог учир тэр чигтээ далайн гүний галт уулаар дүүрсэн байдаг.

Далайн ёроол дахь уулс

3 Номхон далайн галт цагираг

Дэлхий дээр болж байгаа 10 газар хөдлөлт тутмын ес нь, галт уулын дэлбэрэлтийн 75 хувь нь тектоник хавтангуудын хөдөлгөөн, чичиргээний үндсэн дээр бий болдог. Тектоник хавтангуудын зааг байрласан эдгээр газрыг Номхон далайн галт цагираг гэж нэрлэдэг. Энэ цагираг нь ойролцоогоор 40.233 км урт юм. Чухам энэ л цагирган дор тектоник хавтангууд байнгын гулсалт, хөдөлгөөнд орж байдаг.

Номхон далайн галт цагираг

4 Дэлхийн хамгийн өндөр уул Эверест биш

Гималайн нурууны Эверестийн оргил далайн түвшнээс 8848 метрийн өндөрт оршдог учир дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогддог. Хэрвээ бид далайн түвшнээс дээш гэх үзүүлэлтийг нь авч хаявал Хавайн арлын Мауна Кеа дэлхийн хамгийн өндөр уул болно. Энэ уулын далайн түвшнээс дээших хэсгийн өндөр нь 4207 метр юм. Харин Мауна Кеа уулын далай доорх хэсгийг нь оруулан тооцвол нийтдээ 9839 метр өндөр болно. Эверестээс бараг нэг 991 метрээр өндөр гэсэн үг. Эверестийн оргил хоёр тектоник тавцангийн мөргөлдөөний үндсэн дээр бий болсон бол Мауна Кеа нь галт уулын нөлөөгөөр ийнхүү өндөр болсныг Хавайн галт уул судалгааны төв байгууллага олж илрүүлжээ.

Дэлхийн хамгийн өндөр уул Эверест биш

5 Австрали тив бидэнтэй ойртсоор байна

Бид өмнө дурдсанчлан тектоник хавтангууд гулсаж буюу холдож эсвэл ойртон мөргөлдөж байдаг билээ. Тэгвэл Австрали тив маш хурдтайгаар хойд зүг рүү гулсаж байгаа аж. “National Geographic” сэтгүүлийн мэдээлснээр 1994-2016 оны хооронд Австрали тив эх газар руу нэг метр ойртсон байна. Харин Америкийн Нортвестерн их сургуулийн геологич Кристофер Скотез (Christopher Scotese) 50 жилийн дараа Австрали тив Зүүн Өмнөд Азитай мөргөлдөх болно гэж таамаглал дэвшүүлжээ. Харин 250 сая жилийн дараа бүх тив нийлж нэг бүхэл тив үүсгэх аж.

Австрали тив бидэнтэй ойртсоор байна

6 Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн галт уул

Галт уултай газрыг харахад л андашгүй байдаг. Гэхдээ дэлхий дээр огт галт уул шиг харагддаггүй уулс олон бий. 1960-аад онд геологичид Америкийн Йелловстоун гэх газар галт уулын идэвхжилтэй болохыг анх олж мэджээ. Энэ нь уулс шиг өндөр бус, галт уулын тогоогүй хавтгай газар хэрнээ байнгын уур савсаж, дэлбэрч байдаг амьд галт уул юм. Энэ газарт болсон хамгийн сүүлчийн том дэлбэрэлт нь 630 мянган жилийн өмнө болжээ. Харин дахин том дэлбэрэлт болохгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм.

Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн галт уул

7 Эртний Вуда ой

Ойролцоогоор 300 сая жилийн өмнө одоогийн Хятадын  газар нутаг дээр галт уулын маш том дэлбэрэлт болж эргэн тойрныхоо ой мод, амьд байгалийг үгүй хийж үнсэн товорго болгожээ. Пермийн үеийн мод, ургамлын маш гүн хээ чулуун дээр тогтсон байв. Ийм чулууны үлдэгдлүүдийг эрдэмтэд “Пермийн үеийн Помпей” гэж нэрлэж байв. Тус чулуунууд дээр эрдэмтэд судалгаа хийгээд тухайн үед 24 метр өндөр модтой байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Эртний Вуда ой

8 Шалзлам халуун мөрөн

Перугийн Амазонк мөрнөөс эх авдаг нэгэн гол шалзлам халуун устай гэнэ. Тэр голд мах дүрвэл гүйцэд болоод гарч ирэх магадлалтай гэж ярьдаг. Перу улсын геофизикч Андрес Рузо (Andrés Ruzo)-гийн өвөө түүнийг бага байхад час халуун устай голын талаар ярьж өгдөг байжээ. Андрес Рузо өсөж том болох хүртлээ үүнийг зүгээр л домог яриа гэж хүлээж авдаг байсан гэнэ. Гэхдээ тэрээр олон жил хайгуул, судалгааны ажил хийсний эцэст өнөөх голыг олжээ. Анх хараад яагаад ийм халуун устай болсныг нь ойлгоогүй байна. Гэхдээ судалгаа хийснийхээ дараа "Уг голд галт уулын бус, газрын гүний дулаан шинж чанартай зүйл маш эрчтэйгээ урсан орж ирдгийг илрүүлсэн” гэж тэрээр “National Geographic” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Энэ голын халууны хэмжээ нэмэх 93 градус бөгөөд дэлхийн гүнээс байнгын халуун зүйл голд цутгаж байдаг гэнэ.  

Шалзлам халуун мөрөн

9 Данакилийн хотгор

Африкийн Этиоп улсын Данакилийн хотгор дор тектоник хавтангийн гурван зааг байдаг. Данакильд огт бороо ордоггүй гэж хэлж болно. Мөн өдрийн агаарын дундаж хэм 145 градуст хүрдэг юм. Данакилийн хотгорыг харах юм бол яг л өөр гаригийн нэг хэсэг мэт санагдана.  Энэ дор гурван тектоник хавтан бие биенээсээ салж, газар доороос магма дэлхийн гадаргуу дээр гарч ирдэг учир байгалийн ийм гоо үзэсгэлэн бүрдсэн газрыг бий болгосон байна. Газар доорх ус магмаас болж халснаар газрын гадаргуу дээр минерал давсыг үүсгэсэн бөгөөд энэ нь устай холилдож ийнхүү алтан шар өнгөтэй болжээ.

Данакилийн хотгор

10 Гүний халуун

Данакилийн хотгороос эрдэмтдийн илрүүлсэн хамгийн хачин жигтэй зүйл бол завсрын нүхнүүд байлаа. Ийм завсруудаас химийн бодисоор баялаг шингэн газрын гадаргуу руу урсан гардаг юм. Далайн гүнд буюу нарны гэрэл нэвтэрч, фотосинтез явагдах боломжгүй орчинд ийм үзэгдэл болоход микробууд устөрөгч сульфид, метан гэх мэт химийн элементээс амьд махбод үүсгэдэг байна.  

Гүний халуун

11 Хамгийн том нэг эст амьд биет

Эрдэмтэд өнгөрсөн олон арван жилийн турш олон төрлийн амьд биетүүдийг илрүүлэн дэлхий нийтийг алмайруулсаар ирсэн. Тэдний дундаас аварга том мөөг хүмүүсийг хамгийн их гайхашруулжээ. 1990-ээд онд Америкийн эрдэмтэд 37 акр талбайг хамарсан 9979 кг том мөөг олсон байна. Харин дараагаар нь түүнээс ч том 2400 акр талбайг хамарсан мөөг олсон бөгөөд мөөгөнцөр нь хурдтай томорч ойр хавийн моднуудыг ч идэх чадвартай байсан аж. Энэ мөөгөнцрийг одоогийн байдлаар хамгийн том нэг эст амьд биетэд тооцож байгаа юм.

Хамгийн том нэг эст амьд биет

12 Мэлхийн бороо

Та дэлхий дээр улбар шар, ногоон өнгийн жижиг мэлхийгээр бороо ордог газар байдгийг мэдэх үү? Эрт цагаас эхлэн янз бүрийн амьтнаар бороо орсон гэх домог үлгэрүүд цөөнгүй яригдаж ирсэн. Энэ нь ч үнэн гэнэ. Зарим ширэнгэн ойд мэлхий, хааяа загасаар бороо ордог ажээ. Гэхдээ энэ үзэгдлийг ойр хавийн нуур, намгийн мэлхий, загаснууд ширүүн бороо орохын өмнөх салхиар туугдаж ийнхүү бөөн бөөнөөрөө дээрээс асгарахад хүрдэг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Мэлхийн бороо

13 Сахарын цөлийн тоос

Тоос, тоосонцор агаар мандлаар дамжин хаа ч хүрч чаддаг. НАСА-гийн дэлхийн ажиглалтын хүрээлэн жил бүр хэдэн сая тонн Африкийн цөлийн тоос Атлантын далай дээгүүр хөвж Өмнөд Америкийн хөрсийг борддог гэсэн судалгаа гаргажээ.

Сахарын цөлийн тоос

14 Сансрын тоос

Тоос, тоосонцрыг зөвхөн дэлхий үүсгэдэггүй. Сүүлийн үед эрдэмтэд дэлхийн агаар мандлын гадна орших тоосыг цуглуулж, хаанаас ирснийг нь мэдэхийг оролджээ. Тоосонцрын химийн найрлагыг судалж үзээд зарим тоос нь манай нарны аймгаас ч хөгшин настай гэдгийг илрүүлжээ. “Нарны аймгаас өмнөх үед оршиж байсан гариг ертөнцийн үлдэгдэл болох тоосонцрууд дэлхийг тойрон эргэлдэж байгааг олж мэдлээ” гэж Хавайн их сургуулийн судлаач Хоп Иший (Hope Ishii) хэлжээ.

Сансрын тоос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()