Хамгийн олон хүний амийг авч одсон цөмийн дэлбэрэлтүүд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн мэдээлж байгаагаар ард иргэд, байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учруулж буй аймшигт үйл явдлыг цөмийн осол гэдэг аж. Цөмийн осол гарснаар цацраг идэвхт бодис тухайн газар нутгийг хамран ойр хавьд нь байсан хүмүүст хор хүргэдэг. Осол санаатай, санаандгүй ямар ч тохиолдолд хүний бие махбодь, оюун ухаан, сэтгэл санаа, эдийн засаг, генетикт нөлөөлж, тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг байна. Генетик өөрчлөлтөд орсноор мэдээж хойч үед нь муу хор уршиг дагуулна. Ингээд танд хамгийн аймшигтай цөмийн ослуудын талаар мэдээлэл хүргэе.

Хамгийн олон хүний амийг авч одсон цөмийн дэлбэрэлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Тавдугаар зэргийн осол (1979.03.28)

АНУ-ын Пенсильвани мужийн нутаг дэвсгэрт оршдог Три-Майл-Айленд (Three mile island)-д болсон ослыг  5-р зэргийн осол хэмээн дүгнэжээ. Олон улсын цөмийн агентлагаас цөмийн ослыг ерөнхийд нь долоон үе шатаар ангилдаг юм. 1979 оны гуравдугаар сарын 28-ны өглөө атомын цахилгаан станцад асуудал гарсан байна. Ингээд ослын үеэр реакторын цөмийн 50 хувь нь хайлсан бөгөөд цахилгаан станцыг дахин сэргээн засварлаагүй аж. Ослоос болж 13 сая кюри цацраг идэвхт бодис агаарт тархаж, 2400 долларын зарлага гарсан байна. Цөмийн станцыг нөхөн сэргээх талаар шүүх хурал 15 жилийн турш үргэлжилжээ. Азаар уг ослоос болж амь эрсэдсэн хүн байгаагүй гэнэ.

Тавдугаар зэргийн осол (1979.03.28)

9 Хогийн цэгээс гэртээ авчирсан аюултай төхөөрөмж (1987.09.13)

Бразилийн томоохон хот болох Гоян (Goiania)-д болсон ослын үеэр 240 гаруй хүн санамсаргүйгээр, өөрийн мэдэлгүй цацраг идэвхт бодист хордсон юм. Гояны хогийн цэгийн эзэн цацраг эмчилгээний нэгэн төхөөрөмж хог дээрээс олсон бөгөөд цэнхэр өнгөөр асдаг тэрхүү сонирхолтой зүйлийг гэрийнхэндээ үзүүлэхээр авчирсан байна. Ийнхүү төхөөрөмжийн хэсгүүдийг зарим хүнд бэлэглэж, хүн бүр гартаа барьж сонирхсоноор цацраг идэвхт бодис гэрлийн хурдаар тархсан аж. Хоёр долоо хоногийн турш нунтаг хэлбэрт цезийн хлорид хүн хүний гар дамжсан бөгөөд, хүмүүс энэхүү бодисыг эрүүл мэндэд хор уршигтай гэдгийг огтхон ч мэдээгүй юм. Үүнээс болж байгаль орчин бохирдож, зарим барилгыг нураахаас өөр аргагүй болжээ. Мөн санамсар, болгоомжгүй байдлаас болж дөрвөн хүн нас барсан гэнэ.

Хогийн цэгээс гэртээ авчирсан аюултай төхөөрөмж (1987.09.13)

8 33 хүн хавдар тусаж амиа алджээ (1957.10.10)

Английн Виндскэйл (Windscale) цөмийн байгууламжид гал гарсны улмаас плутони үйлдвэрлэдэг реактор дэлбэрч энэхүү осол үүсчээ. Дэлбэрэлтийн дараа цацраг идэвхт хий агаар мандалд ихээр тархаж, үүнээс болж 33 хүн хавдар тусаж нас барсан байна. Энэхүү осол 5-р зэрэгт хамаарч байсан бөгөөд 20.000 кюри цацраг идэвхт бодис тархсан байна. Үүнээс гадна сүүний фермүүд бохирдож, тухайн үед Англи даяар сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа 15 хувиар буурчээ.

33  хүн хавдар тусаж амиа алджээ (1957.10.10)

7 Ажилчдын буруугаас болж осол гарчээ (1952.12.12)

Канад улсын нутаг дэвсгэрт орших Чолк голын эрэг дэх цөмийн лаборатори (Chalk River Nuclear Laboratory) нь цөмийн технологийг дэмжихэд чиглэсэн чухал байгууламжуудын нэг байв. 1952 оны арванхоёрдугаар сарын 12-нд ажилчдын буруу ойлголцлоос болж энэхүү осол үүссэн аж. 

Устөрөгчийн хий дэлбэрснээр дөрвөн тонны хий хадгалах сав агаарт 1.2 метрийн өндөрт шидэгдсэн байна. Ингээд нөхөн сэргээх, засварлах нөр их ажил хийх хэрэгтэй болсон бөгөөд цэвэр усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэж, дэлбэрэлтийн хор уршгаас үлдсэн хэлтэрхийнүүдийг Оттава голоос түүж гаргах шаардлагатай болжээ. NRX-ийн реакторын цөмийг хоргүйжүүлж болохгүй учир заавал цацраг идэвхт хог хаягдлын газарт булах хэрэгтэй байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч асан, цөмийн инженер Жимми Картер NRX-ын цэвэрлэгээний ажилд оролцохоор томилогдсон байна.

Ажилчдын буруугаас болж осол гарчээ (1952.12.12)

6 Хамгийн аюултай цөмийн осол "Castle Bravo" (1954.03.01)

Номхон далай болон Микронезийн арлууд дээр 1946-1958 оны хооронд 20 орчим цөмийн бөмбөгийн туршилт болжээ. Хуурай түлшээр ажилладаг устөрөгчийн тэсрэх бөмбөгний туршилтын нууц нэрийг "Bravo" гэдэг байсан юм. Туршилтыг 1954 оны гуравдугаар сарын 1-нд Маршаллын арал дахь Бикини шүрэн арал дээр хийсэн байна. Зэвсгийг турших үед томоохон дэлбэрэлт болж, 2000 метрийн диаметртэй, 75 метр гүн тогоо үүсчээ. "Castle Bravo" нь 15 мегатонны хүчтэй цөмийн төхөөрөмж байсан юм. Тиймээс энэ нь АНУ-ын тэр хавийн нутаг дэвсгэрийг цацраг идэвхт бодисын хордлогонд оруулжээ. "Castle Bravo" нь Хирошима, Нагасаки дээр шидсэн тэсрэх бөмбөгнөөс 1200 дахин их чадалтай байсан гэнэ.  

Үүнээс гадна бохирдлын хэмжээ Номхон далай, Рожерик, Ронгелап, Утирик гэх мэт жижиг арлуудыг буюу нийт 12.000 квадрат км газрыг хамарчээ. Эдгээр аралд хүн амьдрахыг хориглосон ч тухайн үеийн оршин суугчид нь бүгд цацраг идэвхт бодист хордсон байна. Дэлбэрэлтийн хор уршиг одоог хүртэл хүн төрөлхтөнд нөлөөлж байгаа гэнэ. Японы загасчлалын Daigo Fukuryu Maru хөлөг онгоцны зорчигчид мөн цацраг идэвхт бодист хордож, нэг хүн амь насаа алдсан байна. Загас, ус, газар маш ихээр бохирдсон байсан учир "Castle Bravo"-г дэлхийн хамгийн аюултай цөмийн осол хэмээн нэрлэжээ.

Хамгийн аюултай цөмийн осол "Castle Bravo" (1954.03.01)

5 10 усан цэрэг нас барж, 49 хүн хорджээ (1985.08.10)

Оросын "Echo II" төрлийн K431 шумбагч онгоц Владивостокт түлш хийхийнхээ өмнө осолдсон байна. Дэлбэрэлтээс болж цацраг идэвхт бодис агаарт тархжээ. Ослын улмаас 10 усан цэрэг нас барж, 49 хүн хорт бодист хордсон байна. Үүнээс гадна ослын дараах нөхөн сэргээх, цэвэрлэх үйл ажиллагаанд оролцсон 2000 ажилчны 290 нь цацраг идэвхт бодист их хэмжээгээр хорджээ. "Time" сэтгүүл энэхүү ослыг хамгийн аюултай цөмийн осол” хэмээн нэрлэсэн байна.

10 усан цэрэг нас барж, 49 хүн хорджээ (1985.08.10)

4 Хохирогчдын гар, нүүр болон биеийн бусад хэсгийн арьс хууларч байжээ (1957.09.29)

Маяак (Mayak Nuclear Plant)-ийн цөмийн осол нь Челябинск-40, Челябинск-65 хэмээх нэрээрээ алдартай бөгөөд ОХУ-ын хамгийн аймшигтай ослын нэг юм. Энэ нь Оросын цөмийн зэвсгийн салшгүй нэг хэсэг боловч сүүлийн 45 жилийн дотор 20 гаруй удаа осолд өртөж, хагас сая хүнийг хамарсан байна. Хамгийн аймшигтай осол 1957 оны есдүгээр сарын 29-нд болжээ. Олон мянган цөмийн хог хаягдал хадгалдаг хэсгийн хөргөлтийн системд асуудал гарснаар химийн дэлбэрэлт үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сая кюри цацраг идэвхт бодис 24.000 кв.км газрыг хамарсан байна. Ослоос болж 200 хүн цацраг идэвхт бодисонд хордож нас барсан бол, 10.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, 470.000 орчим хүн  хорт бодисонд хорджээ. Хохирогчдын гар, нүүр болон биеийн бусад хэсгийн арьс хууларч байсан юм. Талбайн ихэнх хэсэгт ногоо тариа ургахаа болж, олон арван жилийн турш хэрэгцээгүй болсон. Энэхүү осол нь 6-р зэргийн осолд багтдаг байна.

Хохирогчдын гар, нүүр болон биеийн бусад хэсгийн арьс хууларч байжээ (1957.09.29)

3 Фүкүшимагийн дэлбэрэлт (2011.03.11)

Япон улсад 9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас барж, 80 гаруй гал түймэр гарсан байна. 10 метрийн цунами далайн эрэг дээрх бүх зүйлийг ор мөргүй нураасан аж. Гэвч байгалийн аюулт үзэгдэл ингээд дууссангүй. Японы зүүн хойд эрэг дээр байрлах 11 реакторын 4-ийнх нь үйл ажиллагааг газар хөдлөлтийн улмаас зогсоосон байна. Фүкүшимад байрлах таван реакторыг  маш осолтой нөхцөлд байгаа хэмээн зарласан бөгөөд удалгүй дэлбэрэлт үүссэн аж. Тухайн оны гуравдугаар сарын 15-ны байдлаар Финландын цөмийн аюулгүй байдлын холбооныхон уг ослыг 6-р түвшнийх гэж үнэлсэн боловч гуравдугаар сарын 24-нд “Green peace” байгууллагын судлаач Австрийн ZAMG болон Францын IRSN-тэй хамтран судалгаа хийснээр энэхүү дэлбэрэлтийг 7-р түвшнийх болохыг тодорхойлжээ. Ослын улмаас байгаль орчин, ус, сүү, хүнсний ногоо, зарим хүнсний бүтээгдэхүүн бохирдсон байна. Осол болсон дүүрэгтэй ойролцоо амьдарч байсан иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, энэ газар ургуулсан ногоог худалдаалахыг хориглосон аж. Японы Засгийн газар ослын дараа ард иргэдтэй тулж харьцаж, эмчийн үзлэг, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

Фүкүшимагийн дэлбэрэлт (2011.03.11)

2 Чернобылийн атомын цахилгаан станцын осол (1986.04.26)

1986 оны дөрөвдүгээр сарын 26-д Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р реактор Украины Припять хотын ойролцоо бүхэлдээ дэлбэрсэн байна. Энергийн блокийн байшингийн тал хэсэг нь нурсан боловч эргэлтийн насосын оператор Валерий Ходемчук болон ашиглалт хариуцсан ажилтан Владимир Шашенок нар амиа алджээ. Украинтай ойр байрлах улсууд ялангуяа Орос, Беларусь ихээр хохирсон байна. Цацраг идэвхт бодисын бараг 60 хувь нь Беларусьт тархсан аж. 1986-2000 оны хооронд 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нас барагсдын тоог 4000 орчим гэж мэдээлсэн бол “Green peace” байгууллагын судалгаагаар энэ тоо 20.000 хол давсан байжээ. Гэхдээ эдгээр үхлийн 31 нь золгүй явдлаас үүдэлтэй байсан гэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр Чернобылийн цацраг идэвхт бодисын тархалт Хирошима, Нагасикагаас 200 дахин их гэнэ. Энэхүү ослын түвшин 7-р зэрэгт хамаарч байгаа аж.

Чернобылийн атомын цахилгаан станцын осол (1986.04.26)

1 Хирошима болон Нагасакигийн дэлбэрэлт - (Дэлхийн II дайн, 1945 он)

Энэхүү дэлбэрэлт нь санаандгүй осол биш байсан бөгөөд хүн төрөлхтөн ямар харгис хэрцгий байх боломжтой гэдгийг харуулсан юм. Энэ бол хоёр томоохон улсын зөрчилдөөнөөс үүссэн. Дэлхийн II дайны сүүлч үед, 1945 онд АНУ Японы Хирошима болон Нагасаки дээр тэсрэх бөмбөг хаясан юм. Хамгийн анх 1945 оны наймдугаар сарын 6-нд, харин дараа нь гурав хоногийн дараа 9-ний өдөр дахин тэсрэх бөмбөг хаяжээ. Энэхүү цөмийн бөмбөгдөлт нь үй олон хүнийг хамарсан үхэл зовлон, сэтгэл зүйн дарамт, генетикийн өөрчлөлт зэргийг дагуулсан байна. Хүмүүс хайртай дотны гэр бүл, анд нөхөд, орон байр гээд бүх зүйлээ нэг хоногийн дотор л алдсан юм. Бөмбөгдөлт болсноос хойших 2-6 сард Хирошимад нийт 166.000 хүн нас барсан бол Нагасакид 80.000 хүн амиа алджээ.

Нас барагсдын тавны нэг нь цацраг идэвхт бодист хордож, түлэгдэн хорвоог орхисон юм.  Судалгаанаас харахад 1950-2000 оны хооронд нас барсан хүмүүсийн 46 хувь нь хавдар, 11 хувь нь тэсрэх бөмбөгний цацрагаас болж амьсгал хураасан гэнэ. Хэдийгээр маш их хохирол амссан ч Японы Засгийн газар маш шуурхай, сайн ажилласны хүчинд өдгөө энэ улсыг дэлхийн томоохон гүрний нэг болгож чадсан юм.

Хирошима болон Нагасакигийн дэлбэрэлт  - (Дэлхийн II дайн, 1945 он)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()