СААК БАРИМТ

Дэлхий дээрх хамгийн хортой нуур

Беркли Питийг 1955 онд Монтана мужид "Anaconda Copper" компани зэсийн уурхай болгон нээсэн байна. Энэ газарт зэсээс гадна алт, мөнгө бас олдсон бөгөөд эхний жилд гэхэд өдөрт 17 мянган тонн хүртэл хүдэр олборлож байжээ. Гэвч нийт олборлолтын дийлэнхийг буюу 75 хувийг зэс эзэлж байв. Толгодын зүүн талд орон сууцны барилгууд байсан ч тус компани олборлолт хийх хэсгээ өргөжүүлэхийн тулд тэдгээрийг худалдаж авсан юм. Аажимдаа ил уурхайг илүү аюулгүй, хэмнэлттэй гэж үзэн үйл ажиллагааг хэвийн явуулах болсон боловч үнэн хэрэгтээ аюул тийм ч бага биш байв.

Дэлхий дээрх хамгийн хортой нуур Хадгалах

"Хорголоо тоолсон" хэмээх нэр зүүсэн алдартай баячууд

Задгай мөнгийг ч хэмнэж чадвал та хуримтлал үүсгэж чадна. Ихэнхдээ энэ аргыг энгийн ард иргэд ашигладаг бөгөөд тэд нэмэлтээр ямар нэг үнэтэй зүйл худалдаж авахын тулд хэмнэлт хийх шаардлагатай тулгардаг. Тэгвэл дэлхийн саятнууд бүр тэрбумтнууд хэмнэлт хийж амьдарч байна гэхээр танд хачирхалтай санагдаж байна уу? Ингээд хэдийгээр асар их хөрөнгөтэй ч тогтмол хэмнэж амьдардаг баячуудтай танилцацгаая.

"Хорголоо тоолсон" хэмээх нэр зүүсэн алдартай баячууд Хадгалах

Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх

Та өмнө нь хэрэгтнийг цаазлах багаж хэрэгслийг хаанаас авдаг бол гэж бодож байсан уу? Тэгвэл бид танд Фред Атур Лейхтер (Fred Artur Leuchter) гэх эрийн талаар сонирхолтой мэдээг зориулж байна. Хачирхалтай нь тэрээр цаазын ялын төхөөрөмж нийлүүлдэг гэмт хэрэгтэн юм. 

Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх Хадгалах

Хүмүүст байдаг хамгийн хачирхалтай 7 төрлийн харшил

Экологи доройтсон, чанаргүй хоол тэжээл ихэссэн, байнгын стресстэй өнөөгийн нөхцөлд хүмүүс харшилтай болох нь ихсээ байна. Харшлын хамгийн түгээмэл шалтгаан бол цэцгийн тоос юм. Манай гарагийн дөрвөн хүний нэг нь уг асуудлаас болж зовдог аж. Хэрэв та хавар, зун харшлаас болж зовдог хэмээн өөрийгөө азгүйд тооцдог бол жилийн аль ч үед хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг ер бусын харшил байдаг талаар мэдэж авна уу.

Хүмүүст байдаг хамгийн хачирхалтай 7 төрлийн харшил Хадгалах

Тархийг цоолох эмчилгээ буюу лоботомийн аймшигт түүх

70-аад жилийн өмнөөс энэхүү эмчилгээ энгийн зүйлд тооцогдохоо больсон юм. Тэр үеийн мэс засалчид ихэвчлэн хүний бие махбодын талаар бүрэн ойлголтгүй хүмүүс байсан тул тархийг саваагаар хатгавал зөв ажиллана гэж итгэдэг байжээ.

Тархийг цоолох эмчилгээ буюу лоботомийн аймшигт түүх Хадгалах

Ихрийн өрөөснөө 36 жилийн турш хэвлийдээ тээсэн Энэтхэг эрийн түүх

Энэтхэгийн Нагпур хотод амьдардаг Санжу Бхагат төрөлхийн том гэдэстэй байжээ. Үүнээсээ болж тэрээр насаараа бусдын цуу ярианы бай болж жирэмсэн хэмээн шоолуулдаг байлаа. Гэвч 1999 оны 6-р сарын нэгэн шөнө түүний гэдэс энгийн тарган хүнийх шиг биш жирэмсэн эмэгтэйнх шиг болон хөөсөн байна. Тодруулбал түүний гэдэс есөн сартай жирэмсэн эмэгтэй шиг том болж, амьсгалж ч чадахгүй болтлоо бие нь мууджээ.

Ихрийн өрөөснөө 36 жилийн турш хэвлийдээ тээсэн Энэтхэг эрийн түүх Хадгалах

Сомалийн далайн дээрэмчид яагаад сураггүй болцгоосон бэ?

Далайн эрэг дагуу завиар тонуул хийдэг Сомаличуудын нөлөөгөөр XXI зуунд дэлхий нийтээрээ далайн дээрэмчдээс эмээж эхэлсэн билээ. Тэд 2010 онд гэхэд л 100 гаруй удаагийн ажиллагаа явуулж 238 сая ам.долларын бараа дээрэмдсэн байдаг. 2004 онд хүчээ авч эхэлсэн Сомалийн дээрэмчид 2013 он гэхэд бараг сураггүй алга болжээ. Үүний шалтгаан юу юм бол?

Сомалийн далайн дээрэмчид яагаад сураггүй болцгоосон бэ? Хадгалах

Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй нь хэн бэ?

Александр II хааны үеэл болох агуу Николай Константинович нь Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй, хамгийн арчаагүй нэгэн байжээ. Тиймээс ч түүнийг гэр бүлийнхэн нь ад үзэж, гэрээсээ хөөсөн боловч хэрэг тарьж, хааны гэр бүлийг гайхширалд оруулсаар л байсан гэнэ. Тухайн үеийн хамгийн шилдэг мэдрэлийн эмч нар түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн оношилж байжээ. Ингээд тэр яагаад гэр бүлийнхээ хамгийн бүтэлгүй, хамгийн бүдүүлэг, хамгийн нэр хүндгүй нь болсон талаар сонирхоцгооё. 

Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй нь хэн бэ? Хадгалах

Иргэд нь амьд явах ямар ч баталгаагүй дэлхийн 5 хот

Байгалийн давтагдашгүй хүчин зүйлс байнга шахуу тохиолддог гамшгийн эрсдэлтэй бүсэд хамаарах улсад орон сууц хямд үнэтэй байдаг бөгөөд захиалга өгөхөд сарын дотор л олон давхар байшин хялбархан сүндэрлэдэг гэнэ. Доорх мэдээллийг уншсанаар та түгжрэл, утаа, шарилж гэх зүйлсээс илүү санаа зовох асуудалтай хотууд олон байдгийг ойлгох болно.

Иргэд нь амьд явах ямар ч баталгаагүй дэлхийн 5 хот Хадгалах

Сүмогийн шүүгч нар яагаад бүсэндээ хутга зүүдэг вэ?

Японы үндэсний сүмо бөхийн барилдааны салшгүй нэг хэсэг бол "гёжи" буюу шүүгч юм. Тэдний өмсдөг хувцас хэрэглэлээс нь эхлээд хөдөлгөөн, дуу хоолой, биеэ авч явах байдал зэрэг нь ёс уламжлалаа чанд нарийн мөрддөг Япончуудын соёлын онцлогийг илэрхийлдэг байна.  

Сүмогийн шүүгч нар яагаад бүсэндээ хутга зүүдэг вэ? Хадгалах

Дракулагийн амьдарч байсан цайз өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бран цайз бол Румын улсын хамгийн чухал дурсгалт газруудын нэг бөгөөд домогт Дракула уг цамхагт амьдарч байсан гэдгээрээ алдартай. Гэхдээ энэхүү цайзын түүх ард олны дунд тархсан түүхээс тэс өөр гэнэ. Ингээд алдарт Дракулагийн цайзтай танилцацгаая.

Дракулагийн амьдарч байсан цайз өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дэлхийн хамгийн том сувдын түүх

Хүмүүс өөрсдийн эд зүйлсийн үнэ цэнийг мэдэлгүй өнгөрөх тохиолдлууд гардаг. Tэр нь олон жилийг хананд өлгөөтэй өнгөрүүлсэн хэдэн мянган долларын үнэтэй уран зураг аль эсвэл номын тавиур дээр тоос даран суух ховор ном ч байж болох юм. Харин Филиппин загасчин эр маань дэлхий дээрх хамгийн том сувдын үнэ цэнийг мэдэлгүй орон доороо хадгалж байсан ба харамсалтайгаар тэр хэмжээний хөрөнгөө авч чадаагүй байна. 

Дэлхийн хамгийн том сувдын түүх Хадгалах