Орон орны хамгийн хачирхалтай уламжлалт эмчилгээнүүд

2021-09-28, 16:30
3,097

Ази болон Африкийн зарим орнуудын иргэдийн 80 хүртэлх хувь нь орчин үеийн анагаахын ухаанаас илүү уламжлалт эмчилгээнд итгэдэг гэсэн судалгаа бий. Олон зуун дамжин өвлөгдөж ирсэн, үр дүнг нь шинжлэх ухаанаар баталсан уламжлалт анагаах ухааны аргууд олон байдаг ч техник технологи хөгжсөн өнөө цагт эмнэлгийн байгууллагад нэн тэргүүнд хандах нь зүйн хэрэг юм. Гэхдээ хүний итгэл үнэмшил, сэтгэл зүйн хүч нь эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг тул уламжлалт анагаах ухаан цаашид зэрэгцэн оршсоор байх болно. Ингээд та бүхэнд орон орны соёлд байдаг хамгийн гайхшрал төрүүлэм эмчилгээнүүдийг танилцуулж байна.

Орон орны хамгийн хачирхалтай уламжлалт эмчилгээнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн гахайн эмчилгээ - Перу

Саруул ухаантай хүүхэдтэй болохын тулд хөл хүнд эмэгтэйн хэвлийд далайн гахайн хошууг хүргэх засал Өмнөд Америкт алдартай. Ингэснээр далайн гахайны гаргадаг өндөр давтамжтай чимээ ургийн мэдрэлийн эсүүдийг цочроож, тархийг хөгжүүлдэг хэмээн үздэг.

Далайн гахайн эмчилгээ - Перу

2 Хүрхрээ доор зогсох - Гайти

Гайтийн иргэд Saut D'Eau хэмээх хүрхрээний усан доор зогссоноор аливаа өвчин илааршиж, бие сэтгэл нь ариусдаг хэмээн итгэдэг. Домогт өгүүлснээр Гэгээн Мария тус хүрхрээний ойролцоох дал модны орой дээрээс гарч ирсэн гэдэг ажээ.

Хүрхрээ доор зогсох - Гайти

3 Эмгэн хумсны эмчилгээ - Япон

Токио хотын уламжлалт гоо сайхны салонуудад үйлчлүүлэгчийн нүүрэн дээр эмгэн хумс мөлхүүлдэг. Эмгэн хумсны салст арьсыг уян хатан болгож, хуурайшлыг үгүй хийдэг хэмээн үздэг аж.

Эмгэн хумсны эмчилгээ - Япон

4 Оточ загас - Турк

"Garra rufa obtusas" хэмээх зүйлийн загасаар дүүрэн бассейнд орсноор арьсны үлд өвчин эдгэдэг гэж Туркчүүд үздэг байна. Энэхүү эмчилгээг хийдэг сувиллын газар үйлчлүүлэгчид 21 хоногийн турш өдөрт 4 цагаар загастай бассейнд орно.

Оточ загас - Турк

5 Нети резин - Энэтхэг

Энэтхэгийн уламжлалт иогийн нэг хэлбэр болох "нети" гэдэг нь тусгай резинэн утсыг хамрын нүхээр оруулаад амаар гаргаж, нааш цааш нь татах явц юм. Ханиад томуу, астма "нети"-ийн ачаар түргэн илааршдаг гэж итгэдэг аж.

Нети резин - Энэтхэг

6 Төмөр зам дээр хэвтэхүй - Индонези

Төмөр замаар дамждаг цахилгаан энерги төрөл бүрийн өвчнийг анагаадаг гэх тул Индонезичууд зураг дээрх шиг хэвтэцгээдэг байна.

Төмөр зам дээр хэвтэхүй - Индонези

7 Амьд загас залгих - Энэтхэг

Жил бүрийн 6-р сард Хайдерабад хотын нэгэн ах дүү хоёр амьд загасыг танд дүрж, астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүст залгиулах эмчилгээ хийдэг. Энэ үеэр мянга мянган хүн тэдний гэрийн гадаа цуггладаг байна.

Амьд загас залгих - Энэтхэг

8 Яст мэлхийн эмчилгээ - Камбож

Яст мэлхий, могой зэрэг мөлхөгч амьтдыг биеийн өвчтэй хэсэгтээ хүргэх эмчилгээ Камбожид тун алдартай. Ялангуяа хэрх өвчин болон арьсны төрөл бүрийн өвчтэй хүмүүс нэн түрүүнд энэ эмчилгээг сонгодог аж.

Яст мэлхийн эмчилгээ - Камбож

9 Эвэр бумба - Индонези

Хуян хөөрөх, толгойн өвчин, үе мөчний өвчин зэргийг намдаахад шилэн саваар бус үхрийн эврээр бумба тавих нь илүү үр дүнтэй гэж Индонезичууд үздэг.

Эвэр бумба - Индонези

10 Халуун элс - Египет

Өдрийн хамгийн халуун үед элсэнд булуулах эмчилгээ нь үе мөчний өвчинг анагааж, эрчүүдийн бэлгийн чалхыг сайжруулдаг хэмээн үздэг.

Халуун элс - Египет

11 Зөгийнд хатгуулах - Палестин

Зөгийн хор нь унаж татдаг, нурууны өвчтэй, сонсголын гажигтай, харшилтай хүмүүст сайн гэж үздэг.

Зөгийнд хатгуулах - Палестин

12 Хилэнцэт хорхой, цагаан гааны эмчилгээ - Хятад

Саажилттай хүний нүүрэн дээр үхсэн хилэнцэт хорхой, цагаан гааны хэрчим тавих Хятадын уламжлалт эмчилгээ бий. 

Хилэнцэт хорхой, цагаан гааны эмчилгээ - Хятад

13 Үхрийн шээс - Камбож

Үхрийн шээсийг уух нь төрөл бүрийн өвчин илааршихад тустай гэж Камбожийн уламжлалт эмчилгээнд итгэгсэд үздэг.

Үхрийн шээс - Камбож

14 Шавар эмчилгээ - Хятад

Хятадын сувиллын газруудад эрдэст шавар доор хэвтэх эмчилгээг санал болгодог. Хэрх үеийн үрэвсэл, захын мэдрэлийн системийн өвчинд энэ эмчилгээ нь тустай гэжээ.

Шавар эмчилгээ - Хятад

15 Хушганы ясан төөнүүр - Хятад

Нүүрний саажилтыг анагаахын тулд өвчтөний нүдэн дээр хушга тавьж, агь өвсөөр чихэнд нь төөнүүр хийх эмчилгээ Хятадад бий.

Хушганы ясан төөнүүр - Хятад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()