Бусдын гэрт нууцаар амьдарч байгаад баригдсан 10 тохиолдол

2018-11-07, 15:39
12,913

Танихгүй хүн гэрт тань нууцаар амьдарч байна гээд бодохоор аймшгийн кино шиг эсвэл бүр хар дарсан зүүд шиг сонсогдож байгаа биз? Гэвч үнэхээр хүмүүсийн гэрт танихгүй нэгэн нууцаар амьдарч байсан тохиолдлууд байсан бөгөөд зарим нь маш удаан хугацаанд амьдарсан байх нь ч бий. Тэдгээр этгээдүүд нь айлуудын байшингийн зоорь, харанхуй өрөө эсвэл байшингийн доор амьдарч байсан бөгөөд зарим нь мэдэгдэхээсээ өмнө зугтаж амжжээ.

Бусдын гэрт нууцаар амьдарч байгаад баригдсан 10 тохиолдол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэргүй эр

2012 онд Трэйси гэх эмэгтэй өөрийн 5 хүүхдийн хамт Калифорний өмнөд хэсэгт байдаг гэртээ 12 жилийн өмнө салсан хүн нь нууцаар хамт амьдардаг байсныг олж мэджээ. Учир нь Трэйсигийн гэрийн дээвэр дээрээс хачин жигтэй чимээ сонсогддог байснаас энэ бүхэн эхэлсэн гэнэ. Тэгээд тэрээр хоёр хүүгийнхээ хамт дээврийн өрөөгөө шалгасан ч юу ч олоогүй аж. Гэтэл тэр өдрийн орой ахин өнөөх хачин чимээ гарчээ. Мөн таазнаас нь гипс, хадаас шалан дээр унасан байснаас Трэйси хамаатнаа дуудаж маргааш нь ахин дээврийн өрөөг шалгасан байна. Ингээд хамаатан нь дээврийн өрөөний булан руу очтол нэгэн хүн унтаж байгаа нь харагдсан байна. Харин өнөөх унтаж байсан этгээд сэрэнгүүтээ байшингаас түрэгхэн гарч явсан бөгөөд энэ явдлын дараагаар Трэйси өөрийн экс найз залуугаа гэрт нь яаж орж, хэр удаан амьдарсан болохыг олж мэдэж чадаагүй юм.

Нэргүй эр

2 Энтони Жонс (Anthony Jones)

2017 онд Виржиния мужийн Арлингтон хот дахь хөлсний байрандаа амьдарч байсан нэгэн эмэгтэй дээврийн өрөөндөө өөр хүн амьдарч байгааг мэдээд шоконд оржээ. Хэргийн учир нь эмэгтэй гэртээ ганцаараа байхдаа дээврийн өрөөнөөсөө хөлийн чимээ гарахыг сонсжээ. Тэрээр байшингийн эзэнтэй хамт дээврийн өрөө рүү орж шалгаж үзэхийг хүссэн ч байрны эзэн орохоос татгалзаж цагдаа дуудсан байна. Ингээд цагдаа нар тэндээс 60 настай Энтони Жонсыг олсон бөгөөд дээврийн өрөөнд түүний ор, хувцас зэрэг зүйлс байсан юм. Цагдаа нар түүнийг хэр удаан тэнд амьдарсныг нь олж мэдэж чадаагүй ч онгорхой хаалгаар орж ирсэн байх хэмээн таамагласан байна.

Энтони Жонс (Anthony Jones)

3 Тацуко Хорикава (Tatsuko Horikawa)

2008 онд 57 настай нэгэн япон эр гэрт нь танихгүй нэгэн хамт амьдарч байгааг олж мэджээ.

Тэрээр хөргөгчнөөс нь хүнс алга болсноос эхлэн сэжиг авсан бөгөөд гэртээ нууц камер байрлуулсан байна. Тус камерын дүрсийг түүний гар утас руу нь шууд дамжуулдаг байсан бөгөөд бичлэгт нэгэн танихгүй эмэгтэй хөргөгчийг нь онгойлгож байгаа дүрс харагджээ. Ингээд тэрээр тэр даруйд цагдаад мэдэгдэн хулгайчийг барихаар гэртээ очсон байна. Харин цагдаа нар түүний гэрт очоод хаалга, цонх нь цоожтой буюу гаднаас эвдэж орсон шинжгүй байгааг хараад ихэд гайхсан төдийгүй хулгайч дотор байгаа гэж бодон байшин руу ороод юу ч олсонгүй. Харин ханын шүүгээний дээрх шургуулгыг онгойлгож үзтэл дотор нь 58 настай Тацуко Хорикава байжээ. Түүнчлэн гэрт нь нууцаар амьдарч байсан тэр эмэгтэй тэр хавийн байшингуудын нууц хэсгүүдэд хэдэн жилийн турш амьдарч ирснийг цагдаа нар тогтоосон байна.

Тацуко Хорикава (Tatsuko Horikawa)

4 Дээврийн хөндийд 6 сар амьдарсан эр

1997 онд Эмбэр Дон (Amber Dawn) Вашингтоны Энумкло хотод шинэ байрандаа нүүж орсныхоо дараа дээврийн өрөөнөөсөө хөлийн чимээ сонсжээ. Тэгээд тэрээр дээврийн өрөөний хаалгыг татаж үзэхэд дотроосоо түгжээтэй байв. Тэнд хүн амьдардаг гэж төсөөлөө ч үгүй байсан тэрээр байрны эзэнд хөлийн чимээний талаар хэлтэл хэрэм байх хэмээн тоолгүй өнгөрөөсөн байна. Ингээд дараагийн хэдэн сард Эмбэрийн хэрэглэдэг зүйлс алга болох, байрнаасаа хөдөлсөн байх гэх мэтчилэн хачин жигтэй зүйлс үргэлж тохиолдох болсон юм. Нэгэн орой тэрээр усанд орж байгаад дээврийн өрөөний хаалга онгорхой байгааг олж харсан бөгөөд хурдхан байшингаасаа гарч, эгч рүүгээ залган өөрийг нь ирж авахыг хүсжээ. Энэ үйл явдлын дараа цагдаа нар ирж Эмбэр Доны гэрийг нэгжиж үзээд дээврийн өрөөнөөс аяллын хөнжил, хоол хүнс, ном зэргийг олсон ч хүн олдоогүй ажээ.

Дээврийн хөндийд 6 сар амьдарсан эр

5 Танихгүй эмэгтэй

2016 онд Дэвис Валман (Davis Wahlman) Сеатл хот дахь гэрийнхээ дээврийн өрөөнөөс мөн л хачин чимээ сонсчээ. Тэрээр шалгахаар дээш гартал нэг өрөөнийх нь гэрэл асаалттай байсан бөгөөд өөрөө бүгдийг нь унтраагаад буусан учраас ихэд гайхжээ. Ингээд тэрээр гэрэл нь асаалттай өрөөрүү орох гэтэл дотроосоо цоожтой байсан ба хаалгыг тогштол нэгэн эмэгтэй Жимми юу гэж хариулжээ. Валман түүнд Жимми биш гэдгээ хэлж яагаад гэрт нь байгааг нь асуусан байна. Эмэгтэй Валманы асуусан нэг ч асуултад хариулаагүй бөгөөд цагдаа ирэхээс өмнө тэндээс явж амжжээ. Түүнийг явсны дараа Валман бүх цоожоо сольсон байна.

Танихгүй эмэгтэй

6 Жэрэми (Jeremy)

2013 онд Охаёо мужийн их сургуулийн хэсэг оюутнууд оюутны байрандаа өөрсдөөс нь өөр хүн амьдарч байгааг олж мэджээ.

Өөр хүн байгааг олж мэдэхээс өмнө тэд заримдаа шүүгээ, богино долгионы зуух онгорхой байх, зоорьноос чимээ гарах гэх мэтээр хачирхалтай зүйлстэй таарч байв. Гэсэн ч сүнсний талаар тоглоом шоглоом болгон яриад л ач холбогдол өгөлгүй өнгөрүүлдэг байсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа оюутны байрны ажилчид зоорийг хүчээр онгойлгосноор нууцаар өөрсөдтэй нь хамт амьдарч байсан зүйл сүнс бус хүн байсныг олж мэджээ. Нууцаар амьдарч байсан тэр этгээд нь  тус сургуулийн өөр нэг оюутан Жэрэми байсан гэх агаад зоорьноос хөөхөөсөө өмнө өөрийн гэсэн юмнуудаа авахыг нь зөвшөөрчээ. Жэрэми хэрхэн тэр зооринд орж, хэр удаан амьдарсныг хэн ч мэдэхгүй бөгөөд оюутнууд нүүж орохоос өмнө орсон хэмээн таамагласан байна. Хачирхалтай нь тус байрны оюутнуудын нэг нь Жэрэмитэй өмнө нь байшиндаа тааралдаж байсан ч зочилж ирсэн хүн гэж бодоод өнгөрч байжээ.

Жэрэми (Jeremy)

7 Гэрийн эздийг гэрээс нь хөөсөн этгээдүүд

2012 онд Трой болон Диана Донован нар хоёр хүүхдийн хамт Колорадо мужийн Литлтон хот дахь өөрсдийн гэртээ хэдэн сарын турш очиж чадахааргүй болжээ. Учир нь Хосе болон Вероника хэмээх хоёр хүн тэдний гэрийг эзлэн суусан байв.

Тус байшингийн эзэд болох Трой, Диана нар Индиана мужид урт хугацаанд ажиллах болсон бөгөөд явахдаа гэрээ түгжээд явсан ч Хосе, Вироника хоёр орж чаджээ. Тэгээд ч зогсохгүй Хосе, Вероника хоёр тус байрыг барьцаалан 5000 долларын зээл авсан байсан ба цагдаа нар энэ хэргийг гэмт хэрэг бус иргэний шүүхээр шийдэх хэрэг хэмээн үзэж мөрдөн байцаахаас татгалзжээ. Хосе, Вероника хоёр гэрийн жинхэнэ эзэд болох Донованыхны эсрэг гомдол гаргаж, байшинд ойр ирүүлэхгүй байхыг хүссэн боловч Донованыхан шүүх хуралд ялалт байгуулсан юм. Гэсэн хэдий ч гэрт нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн этгээдүүдийн нэг болох Вероника албан ёсоор дампуурлаа зарласнаар тэднийг байшингаас хөөх боломжгүй болжээ. Учир нь Колорадо мужийн хуулийн дагуу дампуурлаа зарласан хүн тухайн газраасаа хэсэг хугацаанд нүүж болдоггүй хуультай аж. Ингээд энэ хооронд байшингийн жинхэнэ эзэд болох Донованыхан өөр мужид байх хамаатныхаа гэрийн зоорийн давхарт амьдрах болжээ. Хэсэг хугацааны дараа Хосе, Вероника хоёр хэд хэдэн үндэслэлээр ял эдлэхээр болж эцэст нь Донованыхан гэртээ эргэн ирж чадсан байна.

Гэрийн эздийг гэрээс нь хөөсөн этгээдүүд

8 Зоорийн давхарт амьдарч байсан этгээд

2013 онд 73 настай Велма Келлэн Вашингтон мужийн Елм хот дахь өөрийн гэрийн нэг өрөөг бусдаасаа хүйтэн, халаалт муу байна хэмээн гомдол гаргасан байна. Засварчин ирж халаалтыг шалгатал асуудал халаалтад бус байшингийн доор өөр хүн амьдарч байгаагаас болж байгааг олж мэджээ. Тэнд амьдарч байсан этгээд өөрийн өрөөндөө халаалт авахын тулд дээд өрөөнийхөө хоолойг тасалсан байж. Байрны эзэн Келлэн тэр хүнийг нэг ч удаа харж байгаагүй бөгөөд хэр удаан амьдарсныг нь ч мэдээгүй аж.

Зоорийн давхарт амьдарч байсан этгээд

9 Тигра Шеферд (Tyggra Shepherd)

2018 онд өмнөд Каролинд амьдардаг нэгэн эмэгтэй танихгүй хүмүүс байшинд нь амьдраад байгааг олж мэджээ. Кэйтрин Ланг (Katherine Lang) амралтаасаа эргэж ирээд байшингийн хоолойг шалгаж үзэх гэтэл байшингийн гадаа нохой, муур хоёр байв. Энэ нь эмэгтэйд сэжигтэй санагдаж байшинруугаа ортол хоёр эмэгтэй сууж байсан байна.

Гэтэл тэр хоёр эмэгтэйн нэг нь болох Тигра Шеферд Фэйсбүүк дээр тавьсан зарын дагуу 1150 доллар төлж байшинг худалдаж авсан хүн байжээ. Байшинг зарсан танихгүй этгээд түүнд түлхүүр хувилж өгтөл арын хаалгаар гэртээ орж байгаараа гэж хэлээд байшинг зарсан байв. Энэ явдлаас хойш байрны жинхэнэ эзэн Кэйтрин Ланг тэрхүү байшинд огт амьдраагүй бөгөөд хуучин байшиндаа амьдарч байгаад байшинг заржээ.

Тигра Шеферд (Tyggra Shepherd)

10 Зэн (Zeng)

2014 онд Хятадын Жансу мужийн Куншан хотод амьдардаг Ван нэртэй эр өөрийнх нь гэрийн дээврийн өрөөнд танихгүй эр нууцаар амьдарч байгааг олж мэджээ. Ван дээврийн өрөөний хаалга дотроосоо түгжээтэй байгааг анзаараагүй байсан бол Зэнийг хэзээ ч олж мэдэхгүй байж болох байжээ. Цагдаа нар гал тогооны өрөөний таазнаас дээврийн өрөөрүү орсон нүх байгааг олоод дараа нь Зэнийг дээврийн өрөөнөөс олсон байна. Гэрт халдагч Зэн гэх эр ойролцоогоор 2000 юаныг Вангийн гэрээс хулгайлснаас гадна Ванг эзгүй үеэр хоол хулгайлж иддэг байжээ. Түүнчлэн Зэн дээврийн өрөөрүү байшингийн гадна талаас орсон бөгөөд хөрш болон Вангийн гэрт ээлжлэн амьдардаг байснаа хүлээн зөвшөөрчээ.

Зэн (Zeng)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()