Ярилцлагын үеэр хэрхэн өөрийгөө танилцуулах вэ?

Өөрийгөө танилцуулна уу?” гэх мэтийн чөлөөт асуултуудыг видео эсвэл шууд хэлбэрийн ажлын ярилцлагын үеэр харилцан яриаг эхлүүлж асуудаг. Өөрөөр,  “таны товч намтрыг сонсъё?” эсвэл “ та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?” гэх мэтээр асуудаг. Ийм асуултууд ярилцлагын үед тогтмол асуугддаг ба хоёрдмол утгатай,  ажил олгогчийн чухам юу мэдэхийг хүсээд байгааг нь таахад бэрх байдаг. Гэхдээ энэ нь нөгөө талаар танд өөрийгөө ямар байдлаар таниулах вэ? гэдгээ шийдэх боломж олгож байна гэсэн үг. Ингээд танд ийм асуултад хариулахдаа анхаарах зүйлс, хэрхэн хариултаа цэгцтэй бэлдэх, хэрхэн хариулж болох талаар зөвлөгөө хүргэж байна.

Ярилцлагын үеэр хэрхэн өөрийгөө танилцуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэн түрүүнд анхаарах зүйлс:

 

  • Эхлээд өөрийн давуу талуудаа тодорхой жишээ татан танилцуулаарай.
  • Өөрийн гүйцэтгэх ажлын үр дүн дээр төвлөрч ярих.
  • Нэг зүйлээ дахин давтаж нуршуу ярихаас зайлсхийх.
  • Урьдын гаргаж байсан амжилт, бүтээлээ дурдах.
  • Одоогийн ажлынхаа үүрэг хариуцлагыг тухайн сонирхож буй ажил албан тушаалтай зэрэгцүүлэн хоорондын уялдаа холбоог ярих.
  • Гэрлэлтийн байдал, хүүхдүүд, улс төрийн болон шашны байр суурь зэрэг хувийн мэдээллээ дэлгэхээс зайлсхий.
  • Өөрийн зан аашийг тодотгож өг.
  • Компани болон уг албан тушаалын талаарх яриаг яаран эхлүүлэх хэрэггүй.
  • Өөрийн чадваруудыг тухайн ажлын байрны тодорхойлолттой уялдуулж ярих.
  • Өөрийн хобби, оюуны хөгжлийн болон нийгмийн оролцооны талаар цухас дурдах.

1 “Өөрийгөө танилцуулна уу” зэрэг чөлөөт асуултуудад ухаалгаар хариулах нь

Заримдаа энэ төрлийн асуултад хариулахдаа хувийн мэдээллээ хэт дэлгэхээс зайлсхийх нь зүйтэй зэргээр болгоомжтой сайн бодож ярих шаардлагатай болдог тул хариулж эхлэхэд хэцүү байдаг. Ийм үед хариултаа бэлдэхийн тулд дараах асуултад хариулаад үзээрэй.

Ямар шинж чанарууд  таныг энэ ажлын байранд төгс тохирох хүн болгож байна вэ?

Ямар ур чадвар тань энэ ажилд ороход түлхэц болохыг бодоод үзээрэй. Магадгүй олон жилийн туршлага, эсвэл зарим өндөр мэргэшсэн ур чадварууд гэх мэт. Ажлын байрны танилцуулгыг сайтар уншиж ямар шаардлагад нь нийцэж буйгаа тэмдэглээрэй.

Яагаад энэ ажлыг сонирхох болсон бэ?

Энэ ажил ирээдүйн төлөвлөгөөнд тань хэрхэн нийцэж байгааг, ямар шалтгаанаар танд тохирох ажлын байр мөн гэж санагдаж буйг бодоод үзээрэй.

Яагаад уг байгууллагад сонирхолтой байна вэ?

Тухайн компани болон байгууллагыг судлан үзсэний дараа түүнээс үүдэн илүү тодорхой зорилго, чиглэлтэй, ажлын байрны талаар тодорхой ойлголттой болно. Эдгээрийг өөрийн мэргэжлийн зорилттой уялдуулна. Компанийг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаан? Тухайн байгууллагын ирээдүйг хэрхэн харж байна вэ?   Асуултад хариулж эхлэхдээ өөрийн зорилтууд болон чухал гэж үзэж буй байгууллагын ирээдүйн чиг хандлага,  алсын харааг  холбож ярих хэрэгтэй.

Таны ямар эерэг зан ааш, онцлог шинж энэхүү ажлын байранд тохирч байна вэ?

Жишээ нь, найзууд эсвэл хамт ажиллагсад тань таныг хувийн зохион байгуулалт сайтай гэж магтдаг уу? Сониуч? Бизнес сэтгэхүй? Өглөгч? Бусад хүмүүс таныг хэрхэн дүгнэхийг бодоод үзээрэй. Тэгээд эдгээр зан чанарууд амьдрал дээр бодитоор хэрэгжсэн тухай жишээ татаж яриарай.

“Өөрийгөө танилцуулна уу” зэрэг чөлөөт асуултуудад ухаалгаар хариулах нь

2 Хэрхэн хариулах вэ?

Юун түрүүнд, “өөрийгөө хэрхэн танилцуулахаас” ярилцлагын үлдсэн хэсэг ямархуу явагдах нь шалтгаална. Эхнээсээ дуусах хүртэл хоёр минутад багтсан өөрийн төгс танилцуулгыг бэлдээрэй. Ингэхдээ дараах зааврыг дагаарай:

Тухайн ажлын байртай холбоотой өөрийн гаргасан амжилт, эзэмшсэн дадлага туршлагаа ярина. Ингэхдээ эхлээд ажлын байрны танилцуулгыг давтан хэлээрэй. Дараа нь өөрийн холбогдох ур чадваруудаас тэмдэглэн хэлж бодитоор хэрэгжүүлсэн жишээ татан ярина. Эн тэргүүнд мэргэжлийн туршлагаа танилцуулах нь чухал боловч сайн дурын ажлын талаар нэмж ярьснаар нийгмийн хариуцлагатай талаа харуулж яриагаа илүү баялаг болгож чадна.

Одоогийн эрхэлж буй ажил болон энэхүү шинээр орохыг хүсч буй ажил хоорондын холбоог бодолцож үзэх, жишээ нь ахлах албан тушаал уу? Хэрэв тийм бол одоогийн албан тушаалдаа хэрхэн илүү их хариуцлага хүлээж буйгаа тайлбарлана. Хэрэв өөр төрлийн ажил руу шилжилт хийж байгаа бол таны ур чадварууд хэрхэн шинэ ажлын байранд тохирох вэ? гэх зэргээр тайлбарлана.

Өөрийн хүчтэй тал болон ур чадварууд дээрээ төвлөрч жишээгээр дэлгэрүүлэн ярих. Яриагаа эхлэхдээ хэсэг бүртээ жишээ гарган, нарийн хэсгүүд дээр төвлөрөн, боломжтой бол үр дүнг тооцоолон ярих хэрэгтэй. Жишээ нь,  “үйлчилгээг сайжруулсан” гэснээс “үйлчилгээний чанарын үнэлгээг улирал тутамд 10-15% өсгөсөн” гэж ярих нь илүү үр дүнтэй. Хэрэв баттай тоо баримт байхгүй байгаа бол ойролцоогоор тооцоолон ярьж болно.

Нүүр хагарах үүднээс өөрийн зан чанарыг тодотгож өгөөрэй. Учир нь, “Өөрийнхөө тухай ярина уу?” гэдэг асуултыг таныг танин мэдэхийн тулд л асууж байгаа тул тэдэнтэй хувийн мэдээлэл бус өөрийн зан чанарын талаар хуваалцах нь сайхан санаа байх болно. Мөн оюуны хөгжилд эергээр нөлөөлдөг, нийгмийн оролцоог дэмждэг чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсийнхээ талаар цухас дурдах хэрэгтэй. Жишээ нь, унших, хөгжим сонсох, спорт, сайн дурын ажил гэх мэт. Эсвэл өөрийн шинэ сурсан зүйлс, хувийн амжилтуудын талаар дурдах зэргээр сонирхол, хийх дуртай зүйлсээ хуваалцах нь мэргэжлийн түвшинд өөрийгөө танилцуулах сайн арга юм.

Хэрхэн хариулах вэ?

3 Зайлсхийх зүйлс

Ярилцлагын үеэр “Өөрийгөө танилцуулах” асуултад хариулах үедээ анхаарах хэд хэдэн чухал зүйл байдаг. Хэрэв сайн бэлдэхгүй бол таны яриа хэт нуршуу, утгын авцалдаагүй болох эрсдэлтэй. Энэ нь ажилд орох боломж буурна гэсэн үг. Доорх хэдэн зөвлөгөөг дагаснаар цэгцтэй хариулт бэлдэхэд тань тусална.

  • Гэрлэлтийн байдал, хүүхдүүд, улс төрийн болон шашны үзэл баримтлал зэрэг хувийн мэдээллээ хуваалцахаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь таны ярилцлагын үр дүнд сөргөөр нөлөөлөх боломжтойгоос гадна ажил олгогчид таны уг ажлыг гүйцэтгэх чадварыг үнэлэхэд ямар нэг тус дэм болохгүй юм .
  • Олон төрлийн давуу талуудаа нэгэн зэрэг дурдах хэрэггүй. Үүнийхээ оронд, өөрийн хамгийн гол хоёроос гурван давуу талыг сонгон авч тус бүрт нь ажлын туршлагаа харуулсан товчхон жишээ татан ярих хэрэгтэй.
  • Хэт нуршуу ярихын оронд ажлын байртай холбоотой, гол чухал зүйлээ товчхон ярь.
  • Хэт яаран энэ ажилд орсноор юу хүлээж буйгаа эсвэл, компанийн зүгээс хүсч буй хангамж зэрэг сэдвээр ярих хэрэггүй. Иймэрхүү яриаг ярилцлагын сүүлийн үе шатанд, тэд таныг хүлээн зөвшөөрч, нааштай хандах болсны дараагаар ярихаар хадгалаарай.

Зайлсхийх зүйлс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()