Дэлхийн хамгийн том сувдын түүх

Хүмүүс өөрсдийн эд зүйлсийн үнэ цэнийг мэдэлгүй өнгөрөх тохиолдлууд гардаг. Tэр нь олон жилийг хананд өлгөөтэй өнгөрүүлсэн хэдэн мянган долларын үнэтэй уран зураг аль эсвэл номын тавиур дээр тоос даран суух ховор ном ч байж болох юм. Харин Филиппин загасчин эр маань дэлхий дээрх хамгийн том сувдын үнэ цэнийг мэдэлгүй орон доороо хадгалж байсан ба харамсалтайгаар тэр хэмжээний хөрөнгөө авч чадаагүй байна. 

Дэлхийн хамгийн том сувдын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Палаван арал дээрх шуургатай өдөр нэгэн залуу загасчин завиныхаа зангууг татах гэж оролдохдоо нэг зүйл дэгээдсэнээ мэджээ. Ус руу шумбан доошлохдоо зангуу нь аварга том сувдтай маш том хясаанд орооцолдсон байгааг харсан аж. 

Хэдийгээр тэр олсон зүйлийнхээ үнэ цэнийг мэдээгүй ч гэртээ аваачиж, сувдын жинг үзтэл аль хэдийн 34 кг жинтэй байсан бөгөөд Филиппин эр маань ихээхэн гайхширч, аз авчрагч сахиус гээд орныхоо доор хадгалж үлдээхээр шийджээ. 

Tэрээр энэхүү сувдыг огт зарах бодолгүй байсан учир бусдад мэдэгдэлгүй илүү удаан "азийн сахиус"-тайгаа амьдарч болох байсан ч гэрт нь гал гарчээ. Сахиусаа аварсан эзэн, сувдаа арлын аялал жуулчлалын албаны ажилчдад үзүүлэх гэнэтийн шийдвэрийг гаргажээ. Гэнэн загасчин, өөрийнх нь 10 жил хадгалсан сувд нь тэндхийн алдарт 6.4 кг "Lao Dzi" сувднаас ч том байсныг олж мэдсэн байна.

Mэргэжилтнүүдийн хэлснээр энэхүү сувд 100 сая долларын үнэд хүрэх боломжтой. Арлаас олдсон улсын эрдэнэс гэх энэ сувдыг олдсон даруйд нь музей руу явуулсан учир загасчин сохор ч зоосгүй хоцорчээ. 

Хотод хүндэтгэл үзүүлэн сувдыг "Puerto Princess" буюу Puerto хотын гүнж гэж нэрлэжээ. Одоогийн байдлаар загасчны олдвороос том сувд олдоогүй учир Гиннесийн Номд бичигдэх өндөр магадлалтай байна. 

Харин та үнэт эрдэнэс олоод юу хийх байсан бэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()