Сомалийн далайн дээрэмчид яагаад сураггүй болцгоосон бэ?

Далайн эрэг дагуу завиар тонуул хийдэг Сомаличуудын нөлөөгөөр XXI зуунд дэлхий нийтээрээ далайн дээрэмчдээс эмээж эхэлсэн билээ. Тэд 2010 онд гэхэд л 100 гаруй удаагийн ажиллагаа явуулж 238 сая ам.долларын бараа дээрэмдсэн байдаг. 2004 онд хүчээ авч эхэлсэн Сомалийн дээрэмчид 2013 он гэхэд бараг сураггүй алга болжээ. Үүний шалтгаан юу юм бол?

Сомалийн далайн дээрэмчид яагаад сураггүй болцгоосон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүү итгэ, бүү ай, бүү асуу

Сомалийн XX зууны сүүл үеийн түүх бусад исламын шашинтай орнуудтай адил юм. 1969 онд цэргийн эргэлтийн үр дүнд генерал Мохаммед Барре тэргүүтэй социалистууд тус улсын засгийн эрхийг гартаа авсан. Шинэ засгийн газар газрын тосны ордууд болон гадаадын банкнуудыг улсын өмч болгож, Зөвлөлт холбоот улсаас туслалцаа авч, үндэсний эдийн засгийн бүхий л салбарыг шинэчлэв. Ийнхүү тэд хаа сайгүй сургууль, эмнэлэг барьсан. Мэдээжийн хэрэг энэ бүхэн хатуу тоталитар дэглэмийн нөхцөлд хийгдсэн юм. Тиймээс удалгүй дарангуйллын нийгмийн эсэргүүцэх хөдөлгөөн Сомалид газар авч сөрөг хүчин нь АНУ, Африкийн холбооноос дэмжлэг олжээ.

Бүү итгэ, бүү ай, бүү асуу

Улмаар 1988 онд Иргэний дайн эхэлж, Баррегийн дэглэмийг түлхэн унагаж, улс орон задарсан байдаг. Үүний нөлөөгөөр нийгмийн бүх тогтолцоо унаж, төв засгийн газар гэж зүйл байхгүй болон эмх замбараагүй байдал ноёлов. Нөхцөл байдлыг гаднын гүрнүүд овжин ашиглаж төвлөрсөн Сомалийн засгийн газар байхгүй болох үед тус улсын бүх байгалийн нөөцийг булааж авсан аж. Энэ бүхнээс жирийн оршин суугчид хамгийн их хохирол амссан билээ. Бүр сүүлдээ гадаадын усан онгоцнууд тус улсын далайн хилийг ямар ч асуудалгүй даван загас барьж, хорт хаягдлаа эрэг орчмоор асгаж эхэлсэн байна. Үүний нөлөөгөөр загаснууд тухайн бүс нутгийн усны бүсээс гарч, Сомалид даяар өлсгөлөн нүүрлэв.

Эцэст нь Сомалийн загасчид өөр сонголтгүй болж өөр орны хөлөг онгоцнууд руу зэвсэглэн дайрч эхэлсэн байна. Эхлээд учраа олохгүй байсан ч тэд цагийн эрхээр илүү мэргэжлийн болж, тус улсын далайн эрэг дагуу амьдардаг иргэдийн орлогын цорын ганц эх үүсвэр далайн дээрэм болсон нь тэр аж.

2 Хэр их ашиг авч ирсэн бэ?

Сомаличуудын хувьд далайн дээрэм тун их ашгийг авч ирсэн юм. Эргийн хотууд цэцэглэн хөгжиж, ресторан, хуулийн фирмүүд, банкнууд, сургууль, эмнэлэг, эмийн захууд байгуулагдах болов. Хөрөнгийн бирж хүртэл бий болж, тэндхийн оршин суугчид далайн дээрэмчдийн дайралтад хөрөнгө оруулж, дараа нь олзноос хувь хүртэх боломжтой болжээ. Жишээлбэл нэг эмэгтэй 4500 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүнийхээ хариуд 4 сая ам.доллар авсан байдаг. Үүний зэрэгцээ Европчууд ч эндээс үр шим хүртсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Даатгалын компаниуд, хөлсний цэргүүд, үйлдвэрлэгч болон тээвэрлэгч компаниуд чамлахааргүй мөнгө олсон юм. Учир нь далайн дээрэмчдийн нөлөөгөөр барааны үнэ, тээвэрлэлтийн зардал мэдэгдэхүйц өссөн бөгөөд усан онгоцоо хамгаалуулахын тулд компаниуд хөлсний цэрэг олноор нь авах болсон байна.

Хэр их ашиг авч ирсэн бэ?

Далайн дээрэмчид мөн маш гярхай аргатай болжээ. Тэд эхлээд нэг ч хүн болон бараа гэмтээлгүйгээр хөлөг онгоцыг эзэлнэ. Дараа нь тус онгоцны эзэмшигч компаниас барьцаа болгож мөнгө нэхнэ. Ийм аргаар тэд нэг хөлгөөс дунджаар 4-5 сая ам.доллар авдаг байв. Дээрэмчид эхлээд мэдэгдэлгүйгээр усан онгоц руу ойртож очоод анхааруулах гал нээж, ахмадыг бууж өгөхийг шаардана. Хэрвээ энэ нь бүтэхгүй бол хөлөг онгоц руу авирдаг аж.

2009 онд Оросын газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцыг дээрэмчид эзэлж авсан бөгөөд тус хөлгийг Маршал Шапошниковын байлдааны хөлөг онгоцны багийнхан чөлөөлж, далайн дээрэмчдийг устгасан юм. Энэ мөчөөс эхлэн далайн дээрэмчид илүү харгис арга хэрэглэх болсон бөгөөд дэлхийн томоохон гүрнүүд ч нөхцөл байдлыг илүү нухацтай авч үзэх болжээ.

3 Далайн дээрэмчдийн төгсгөл

2004 оноос хойш Сомалийг нэгтгэх, залуучуудыг Исламын шашинд оруулах зорилготой радикал исламын бүлэглэл Харакат аль-Шабабаар далайн дээрэмчдийг нуун дарагдуулж байжээ. Тэдний шашны сургаалд далайн дээрэм хэрхэвч таарахгүй байсан ч дээрэмчид тэдэнд нийт орлогын 20 хувийг өгч хариуд нь тус бүлэглэлийн мэдэлд байдаг боомтуудыг ашиглахаас гадна зэвсэг авах тохиролцоотой байв. 2011 он гэхэд Харакат аль-Шабаб Эритрей, Сомалиландад дэмжлэг олж, Сомалийн залуучуудын ихэнхийг өөртөө нэгтгэжээ. Үүний нөлөөгөөр тэд маш хүчирхэг болсон байна. Энэ бүхнийг анзаарсан Кенийн арми болон Сомалийн засгийн газрын цэргүүд АНУ-ын нисэх хүчний дэмжлэгтэйгээр нэг жилийн дотор уг байгууллагыг устгасан юм. Далайн дээрэмчид ийнхүү материаллаг баазаа алдсан байна. 

Далайн дээрэмчдийн төгсгөл

Мөн Абу Даби дахь язгууртан гэр бүл Аль Нахаяны хөлсөлсөн "Blackwater Academy"-ийн хувийн цэргүүд далайн дээрэмчдийг хөөн устгасан аж. Аль Нахаяны гэр бүлийн гол бизнес нь газрын тос олборлох, борлуулах байсан бөгөөд далайн дээрэмчид тэдэнд багагүй хохирол учруулсан тул ийм арга хэмжээ авчээ. Хөлсний цэргүүд дээрэмчидтэй ямар ч тохиролцоо хийгээгүй ба тэд нэгэнт төлбөрөө авсан тул хүний эрхийн хуулийг хүртэл дагаж мөрдөөгүй аж. 2013 он гэхэд далайн дээрэмчдийг бүрэн үгүй хийсэн бөгөөд тэднийг дэмжиж байсан бүлэглэлүүд ч мөн сөнөсөн байна. Тэдний үлдээсэн эд хөрөнгийг Пунтландын тэнгисийн цагдаа нар нэгтгэж, Аль Нахаяны гэр бүлийн санд тушаажээ. Сомаличууд харин дахин өлсгөлөнд нэрвэгдэж, хар тамхины наймаа, боолын наймаа эрхэлж, террорист байгууллагуудын эгнээнд багтах болсон аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()