Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй нь хэн бэ?

Александр II хааны үеэл болох агуу Николай Константинович нь Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй, хамгийн арчаагүй нэгэн байжээ. Тиймээс ч түүнийг гэр бүлийнхэн нь ад үзэж, гэрээсээ хөөсөн боловч хэрэг тарьж, хааны гэр бүлийг гайхширалд оруулсаар л байсан гэнэ. Тухайн үеийн хамгийн шилдэг мэдрэлийн эмч нар түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн оношилж байжээ. Ингээд тэр яагаад гэр бүлийнхээ хамгийн бүтэлгүй, хамгийн бүдүүлэг, хамгийн нэр хүндгүй нь болсон талаар сонирхоцгооё. 

Романовын гэр бүлийн хамгийн бүтэлгүй нь хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алга болсон эрдэнэс

21 насандаа Николай морин цэргийн жанжин болсон бөгөөд тухайн үед америкийн бүжигчин Фанни Лиртэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Энэ харилцааг дуусгахын тулд язгууртны гэр бүлийнхэн Николайг нийслэлээс нэлээд хол явуулсан аж. Хивиний дайн дууссаны дараа Санкт-Петербургт эргэн ирсэн Николай дахин Фаннитай холбоогоо сэргээсэн байна.

1874 оны хавар Николайн ээж Александра Иосифна өөрийн эд хөрөнгөнөөс гурван том эрдэнэс алга болсон болохыг олжээ. Ингээд тэрээр цагдаад мэдэгдсэн бөгөөд уг эрдэнэсийг Санкт-Петербургийн нэгэн ломбарднаас олсон байна. Эрдэнэсийг Николай хулгайлж, өөрийн туслахдаа өгсөн байх магадлалтай гэх таамгийг цагдаа нар дэвшүүлсэн аж.

Алга болсон эрдэнэс

Фанни Лир болон Николай Констанинович нар

Буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй

Николай өөрийгөө буруугүй хэмээн христийн өмнө ам тангаргаа өгсөн ч Александр II уг хэрэгт алдарт генерал Петр Шуваловыг оруулсан аж. Хотын захирагч-генерал 3 цагийн турш Николайгаас эцэг Констаниных нь хажууд мэдүүлэг авсан байна. Түүний эцэг өдрийн тэмдэглэлдээ “Өөрийнхөө буруу хэрэг хийсэн болохыг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Байгаа бүх зүйлийг нь хурааж авна хэмээн сүрдүүлсэн ч  ямар ч үр дүнд хүрсэнгүй” хэмээн бичсэн байжээ. 

Эрдэнэсийг Николай хулгайлсан нь тодорхой болсон бөгөөд тэрээр америк найз бүсгүйдээ мөнгө зарцуулахын тулд энэхүү хулгайг хийсэн гэнэ. Ингээд гэр бүлийн уулзалтаар Николайг нийслэлээс хөөж, сэтгэцийн өвчтэй болохыг нь орон даяар зарлахаар болжээ. Тэрээр хүүхэд байхаасаа эхэлж зан авирын хувьд бусдаас онцгойрч байсан бөгөөд нас ахих тусам энэ нь сэтгэцийн эмгэг болсон байна.

Буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй

Николай эцэг эхийнхээ хамтаар

Хааны гэр бүлд Николайн талаар дурсахыг хориглохоос гадна, түүний өв залгамжлах эрхийг хасаж, цэрэгт явахыг нь ч хоригложээ. Үүнээс гадна 24 цагийн турш тэр хамгаалалтад байх ёстой байлаа. Гэрээсээ хөөгдсөн эхний 7 жил тэрээр Украин, Поволжье, Туркменистан гэх мэт нийт 10 газар нүүж амьдарсан юм.

Александр II хаан

Залуу эхнэрүүд

Эрдэнэс алга болсон хэргийн дараа Николай Александра Демиодоватай хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд бүсгүй 3 жилийн турш түүнийг хаа явсан газар нь дагаж байсан гэнэ. 1817 онд Николай Оренбург Дрейер цагдаагийн охин Надежда Александровнатай гэрлэж өөрийн бизнесийг түүний нэр дээр нээжээ. Энэхүү гэрлэлт нь албан ёсны гэрлэлт биш байсан юм.

Туркменистанд амьдарч байхдаа 33 настай Николай цагдаагийн ахмад Берхманы насанд хүрээгүй охиныг уруу татаж, түүнтэй гэрлэх оролдлого хийж байв. Үүнээс гадна тэр эхнэр Надеждагаасаа салж, түүнийг өөрийн найз Мансуровтай гэрлүүлэх сонирхолтой байжээ. Азаар охины эцэг энэхүү гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэвч 45 насандаа Николай Константинович 15 настай Дарья Часовитинатай гэрлэж олны өмнө хоёр эхнэртэй үзэгдэх болсон гэнэ.

Залуу эхнэрүүд

Романовын гэр бүлийн зураг. Николай уг зурган дээр байхгүй.

Сэтгэцийн эмгэг

1900 оны эхэн үед Николайн сэтгэцийн эмгэг сэдэрчээ. Хэдийгээр тэр том ордонд амьдарч байсан ч олон арван ноходтой нэг өрөөнд хонох болсон бөгөөд өрөөндөө бие хүртэл засаж байжээ. Тэрээр өдөр бүр туслахаараа биеийнхээ үсийг авхуулдаг байсан гэнэ. Хэдийгээр Николайд хувийн эмч болох Розенбах болон профессор Мержеевский нар үзлэг хийсэн боловч түүний өвчнийг анагааж чадаагүй юм.

1901 онд Николай 15 настай гимнастикийн тамирчин Валерия Хмельницкаяатай гэрлэсэн боловч энэхүү гэрлэлт мэдээж Петербургийн иргэдэд таалагдаагүй байна. Гэр бүлийнхэн нь энэхүү гэрлэлтийг цуцлахыг хүсэж илч илгээсэн аж. Энэ бүх хугацаанд Николай маш олон бүсгүйчүүдтэй дотно харилцаанд ордог байсан бөгөөд тэдний дунд бага насны хөвгүүд ч байсан гэнэ.

Сэтгэцийн эмгэг

Константин Николаевич (зогсож байгаа) ах, эгч нарынхаа хамтаар

Сэтгэцийн өвчний сэдрэл

Туслахууд болон эмч нараас тэр өөрийн бэлгийн дур хүслийг хангахын тулд залуу охид болон хөвгүүдийг авчрахыг тушаадаг байжээ. Хамгийн гол шаардлага нь тэд 12-оос доош настай байх ёстой гэнэ. Мэдээж хүүхдүүдийг авахын тулд эцэг, эхэд нь их хэмжээний мөнгө өгдөг байж. Крымийн эмч түүнд “Folie morale” гэх оношийг тавьсан аж.

Сэтгэцийн өвчний сэдрэл

Хувьсгалын өмнөх Балаклав

Эмч нарын үзэж байгаагаар түүний өвчин удамшихаас гадна хүүхэд байхдаа туссан тэмбүү өвчинтэй холбоотой байх магадлалтай гэж үзсэн байна. Түүний ээж ч гэсэн сэтгэцийн эмгэгтэй байжээ.

Николай Константинович Романовын Ташкент дахь байр. Орчин үеийн зураг.

1904 онд Николай Константинович Ставропольд очсон боловч 3 жилийн дараа дахин Ташкент руу нүүжээ. Ингээд тэрээр Туркменистаны хуурай бүсийг зүлэгжүүлэх ажлыг эхлүүлж, түр засгийн газрын тэргүүн Александр Керенскийд баяр хүргэсэн ил захидлыг бичжээ. Тэрээр 1918 онд уушгины хатгаа өвчнөөр нас барсан юм.

Николай Константинович (зүүн тал) эхнэр Надежда Александровна болон ах Констаниныхаа хамтаар.

Дээрх бүгдээс дүгнэлт хийхэд Николай сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө төдийлөн хянаж чаддаггүй байсан бололтой. Мэдээж энэ нь хааны гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учир тэд ийнхүү түүнийг өөрийн удмын нэгэн болохыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан болов уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()