СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ ямар учиртай вэ?

Бид ахуйн болон хувийн хэрэглээндээ олон зүйлсийг хэрэглэж, амьдралаа хөнгөвчилж байдаг. Гэвч зарим зүйлсийг хэрхэн, яаж хэрэглэх эсэхийг мэдэхгүйгээс болоод эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг билээ. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг хүргэе гэж бодлоо. Танд болон таны амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ? Хадгалах

Та Америкт очвол юуг анхаарах ёстой вэ?

Эд материал, оюунлаг байдлын хувьд ч тэр бусдыг ардаа орхиж, төгс төгөлдөрт хамгийн ойр болсон улс бол яахын аргагүй Америк юм. Ард түмэн нь маш энгийн, найрсаг гээд тэднээс суралцах зүйлс дэндүү олон. Хэрвээ та тун удахгүй эрх чөлөөний орныг зорих гэж байгаа бол, эсвэл дөнгөж хөл тавиад удаагүй байгаа бол дараах зүйлсийг анхаарч, Америк хүмүүстэй хэрхэн харилцах, хэрхэн хурдан дасан зохицохоо мэдээд аваарай. Усыг нь уувал ёсыг нь дагана шүү дээ. 

Та Америкт очвол юуг анхаарах ёстой вэ? Хадгалах

Онгоцоор тав тухтай зорчиход туслах 12 арга

Нэг өдөрт гэхэд л олон сая хүн нисэх буудлыг зорьж, өөр улс орон руу ажил болон аяллын шугамаар хүлгийн жолоо залж байгаа нь нууц биш юм. Харин тэдгээр хүмүүс онгоцоор хэрхэн тав тухтай зорчих тухай мэддэг болов уу? Учир нь ихэнх тохиолдолд онгоцноос бууж ирж байгаа зорчигчид маш их ядарсан, нойр нь хүрсэн харагддаг шүү дээ. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт багахан ч болов хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг бэлтгэснийг таалан соёрхоно уу.

Онгоцоор тав тухтай зорчиход туслах 12 арга Хадгалах

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?

Бид гэрээсээ хол явах үед зочид буудалд хэдэн өдрийг өнгөрүүлж, хоноглох нь бий. Харин тухайн газарт, бидний анзаарч, төсөөлж ч байгаагүй хачирхалтай зүйлсүүд олон болдог байна. Та эдгээр нууцыг мэдэж авснаар, зочид буудлаар илүү тухтай үйлчлүүлж, эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна. Иймд өнөөдөр та бүхэндээ зочид буудлын ажилчдын хүмүүст хэзээ ч хэлэхгүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 баримт

Хүн бүр хүүхэд байхдаа тэнгэрт нисэх онгоцыг хараад “Ийм аварга том машин яаж  нисдэг байна аа” гэж боддог байсан биз ээ. Харин том хүн болсон хойноо энэ асуултынхаа хариуг олдог ч, онгоцонд бидний учрыг нь олж чадаагүй бяцхан нууцууд байсаар л байгаа юм. Ингээд та бүхэндээ агаар дахь аварга том тээвэрлэгчийн хамгийн сонирхолтой гэсэн баримтуудыг хүргэж байна.

Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 баримт Хадгалах

Улс орнуудын мөнгөн тэмдэгт ямар учиртай вэ?

Валютын ханш гэдэг нь тухайн улсын мөнгөн валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын мөнгөний үнэ цэнийг харуулсан үзүүлэлт гэсэн үг. Тэгвэл улс орон бүрийн валютын нэгжийг хэрхэн нэрлэсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.  

Улс орнуудын мөнгөн тэмдэгт ямар учиртай вэ? Хадгалах

"Амьдрал баялаг" - Танд инээмсэглэл бэлэглэх гэгээлэг, хайр татам баримтууд

Энэ дэлхий дээрх хүн бүр өөрийн сонгосон замаар амьдралаа үргэлжлүүлэхдээ алдаж онож, заримдаа бусдад итгэл алдран цөхөрч, хүний амьдралыг бүхэлдээ харгис хэрцгий хэмээн сөхрөх үе ч бий. Гэвч азаар хүний зүрх сэтгэл гэдэг бэл бэнчин, эрх мэдлээр хэмжигддэггүй учир өчүүхэн жижиг зүйлээс гэрэл гэгээ, эерэг сайхан мэдрэмж авах боломжтой. Энэхүү нийтлэл та бүхэнд амьдрал хэчнээн баялаг болохыг өгүүлэх болно. 

"Амьдрал баялаг" - Танд инээмсэглэл бэлэглэх гэгээлэг, хайр татам баримтууд Хадгалах

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад

Цэнхэр гариг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санд нэмэр болгож, маш ховор төрлийн амьтдын талаар мэдээллийг хүргэж байна. Энд таны мэдэхгүй хэдэн мянган амьтны хэдхэн ширхэг нь л буй. Мэдэхгүй зүйлээсээ эмээх сэтгэлээ түр хажуу тийш нь тавиад, эх дэлхийгээ танин мэдэх сониуч зангаар энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад Хадгалах
2013-05-31, 23:01

Амь насыг нь аварсан эмчтэйгээ 38 жилийн дараа уулзжээ

Дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл бол хүн хүнээ гэх сэтгэл, хайр гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Нэгэн сайхан сэтгэлт бүсгүйн ачаар амьд гарч чадсан бяцхан охин он цаг улиран өнгөрөхийн хэрээр өсч томрон, өөрийнх нь амийг аварсан ачтантай 38 жилийн дараа уулзсан байна. Тэдний уулзалт аз жаргал, хайр, нулимсаар дүүрэн байсан төдийгүй хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан юм. 

Амь насыг нь аварсан эмчтэйгээ 38 жилийн дараа уулзжээ Хадгалах

Та жимс худалдаж авахдаа үүнийг анзаарч байсан уу?

Та жимс худалдаж авах үедээ ядахдаа нэг удаа ч болов дээр нь байдаг шошгыг анзаарч харж байсан биз ээ. Харин ямар утгатай гэдгийг нь төдийлөн сайн мэддэггүй байсан болов уу. Тэгвэл хамтдаа учрыг нь олж мэдэцгээе.

Та жимс худалдаж авахдаа үүнийг анзаарч байсан уу? Хадгалах

Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл

Цусны бүлэг яагаад өөр өөр байдгийг та мэдэх үү? Эсвэл муур яагаад хэржигнэдэг юм бол? Мөн балар эртний үед амьдарч байсан арслан заан яагаад мөхсөн юм бол? Эдгээр болон бусад олон зүйлийн асуултын хариуг ганцхан бид гэлтгүй бүхнийг мэддэг эрдэмтэн, судлаачид хүртэл тайлж чадаагүй байгаа ажээ. Гэхдээ янз бүрийн онол, таамаг дэвшүүлсэн байдаг бөгөөд мэдлэгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл Хадгалах

Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ

Алвин Уиллс (Alvin Willis) бол хүнд хэцүү байдалд буй шувуудад тусалдаг, амьтан хайртай блоггер юм. Энэ удаад тэрээр тэжээвэр амьтдын дэлгүүрээс худалдан авсан, хумсны толион чинээ өчүүхэн өндгийг нас биед хүрсэн амьтан болгохоор шийджээ. Учир нь амьтны дэлгүүрийн орчинд бяцхан өндөг эхгүйгээр бие даан амьд үлдэх ямар ч боломж байгаагүй аж. 

Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ Хадгалах