Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ

Алвин Уиллс (Alvin Willis) бол хүнд хэцүү байдалд буй шувуудад тусалдаг, амьтан хайртай блоггер юм. Энэ удаад тэрээр тэжээвэр амьтдын дэлгүүрээс худалдан авсан, хумсны толион чинээ өчүүхэн өндгийг нас биед хүрсэн амьтан болгохоор шийджээ. Учир нь амьтны дэлгүүрийн орчинд бяцхан өндөг эхгүйгээр бие даан амьд үлдэх ямар ч боломж байгаагүй аж. 

Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхэд байхаасаа амьтдыг хайрлан энэрэх сэтгэлээр хүмүүжсэн Алвин тусламж хэрэгтэй амьтдад өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалдаг аж. Тэрээр мөн энэ чиглэлээр Youtube суваг хөтлөн ажиллуулдаг бөгөөд хэдийнээ хоёр сая гаруй үнэнч үзэгчидтэй болсон байна. 

Түүнийг амьтны дэлгүүрт ороход торны буланд бяцхан өндөг хэвтэж байсан аж. Уг торонд өмнө нь эр, эм хоёр тоть байсан боловч эм тоть зарагдсан учир эр нь ганцаар үлдсэн бөгөөд ийм нөхцөлд бяцхан амьтан амь гарах ямар ч боломжгүй учир Алвин чадах бүхнээ оролдож үзэхээр шийдэж, өндгийг өөртөө авчээ. 

Budgerigar бол хамгийн жижиг биетэй тотины нэг гэнэ.

Алвины гэртээ хийсэн өндөгний инкубатор

Эхний хэдэн өдрүүдэд юу ч өөрчлөгдөөгүй боловч дөрөв дэх хоногоос зүрх цохилж эхэлжээ.

19 дэх өдөр өндөг хагарсан байна.

Ингээд Алвин эх тотины үүрэг гүйцэтгэх болсон аж.

Түүний хайр халамжинд бойжиж буй Budgerigar тоть

Өчүүхэн жаахан амьтан ийнхүү эсэн мэнд торнисон байна.

Амьтны дэлгүүрт ганцаараа үлдсэн эр тотийг гэртээ авчирснаар Алвин аав хүү хоёрыг эргэн уулзуулж, хамтад нь тэжээх болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()