Онгоцоор тав тухтай зорчиход туслах 12 арга

Нэг өдөрт гэхэд л олон сая хүн нисэх буудлыг зорьж, өөр улс орон руу ажил болон аяллын шугамаар хүлгийн жолоо залж байгаа нь нууц биш юм. Харин тэдгээр хүмүүс онгоцоор хэрхэн тав тухтай зорчих тухай мэддэг болов уу? Учир нь ихэнх тохиолдолд онгоцноос бууж ирж байгаа зорчигчид маш их ядарсан, нойр нь хүрсэн харагддаг шүү дээ. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт багахан ч болов хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг бэлтгэснийг таалан соёрхоно уу.

Онгоцоор тав тухтай зорчиход туслах 12 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн тохь тухтай газар бол цонхон талын суудал

Цонхон талын суудлыг сонгож суух нь дараах 2 давуу талтай. Үүнд: 

  1. Хоёр хүний дунд, бага орон зайд чихэлдэж суух шаардлага гарахгүй.
  2. Онгоцны цонхоор байгалийн сайхныг тольдон харах боломжтой.

Хамгийн тохь тухтай газар бол цонхон талын суудал

2 Тохирсон хувцас сонгох

Онгоцоор зорчихдоо хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй юм. Олон цагийн нислэгтэй үед унтаж амрах шаардлага зайлшгүй тулгардаг шүү дээ. Тиймээс аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй хөдөлж болохуйц хувцас өмсөх нь зүйтэй. Түүнээс гадна онгоц таны бодсоноос хүйтэн байж мэдэх учраас даарахгүйн тулд зузаан хувцас илүүдэхгүй билээ.

Тохирсон хувцас сонгох

3 Ус уух

Онгоцны үйлчлэгч зорчигчдод уух зүйл санал болгох үед огт эргэлзэлгүйгээр ус сонгож байгаарай. Учир нь кофе, жүүс зэрэг бусад төрлийн уух зүйл хоолой хатаадаг байна. 

Ус уух

4 Нүүрнийхээ арьсанд анхаарал тавиарай

Онгоцон дотор агаарын чийгшил бага байдаг учраас хамгийн түрүүнд хүний нүүрний арьс гэмтэх аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд та дараах арга хэмжээг аваарай.

  1. Нүүр рүү үлээж буй агааржуулагчийг унтраах
  2. Нүүрэндээ чийгшүүлэгч түрхэх
  3. Пудр шингээгч цацах

Нүүрнийхээ арьсанд анхаарал тавиарай

5 Суудлаа зөв тохируулах

Олон цагаар онгоцоор зорчих үед багагүй ядрахаас гадна, нуруу болон хөл чилж өвддөг билээ. Тиймээс хүзүү, нурууныхаа ард дэр тавьж явбал дээрх асуудлыг хялбархан шийдэх боломжтой аж. Түүнчлэн өөрийн тээшин дээр хоёр хөлөө тавьж явбал хамаагүй тухтай санагддаг ажээ.

Суудлаа зөв тохируулах

6 Тав тухтай зорчихдоо анхаараарай

Ихэнх хүмүүс онгоцоор нисэхдээ "Хэрхэн цаг нөхцөөх вэ?" гэж бодож, MP3 тоглуулагч, рубикийн шоо, эсвэл ном авч явдаг. Гэвч энэ нь зөв сонголт биш юм. Харин үүний оронд "Хэрхэн тав тухтай явах вэ?" гэж бодох хэрэгтэй бөгөөд хөвөн, аяллын дэр зэргийг авч явж байгаарай.

Тав тухтай зорчихдоо анхаараарай

7 Чихээ хамгаалах

Онгоц хөөрөх болон газардах үеийн нүргээнээс чихээ хамгаалах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд ямар нэгэн байдлаар хоёр гараараа чихээ дарах юм уу, таглах гэсний хэрэггүй. Харин энэ үед авч болох хамгийн найдвартай арга бол хүчтэй эвшээх юм уу, эсвэл шүлсээ залгих ажээ.

Чихээ хамгаалах

8 Хөдөлгөөн хийх

Олон цагийн турш онгоцоор зорчихдоо суусан байрлалаа удтал өөрчлөхгүй байснаар бие хөшиж, цусны эргэлт удааширдаг байна. Тиймээс сууж буй сандал дээрээ хөнгөхөн дасгал хийх юм уу, эсвэл тодорхой хэмжээнд ямар нэг хөдөлгөөн хийх хэрэгтэйг анхаараарай.

Хөдөлгөөн хийх

9 Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоол хүнс хэрэглэх

Агаарын чийгшил онгоцонд бага байдаг талаар дээр дурьдсан шүү дээ. Тэгвэл энэ нь хүний амтлах чадварыг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Тийм ч учраас онгоцны хоолонд давс болон чихэр дагалдаж ирдэг аж. Гэхдээ аль болох эрүүл мэндэд тустай, хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэх нь чухал билээ.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоол хүнс хэрэглэх

10 Төлөвлөгөө боловсруулах

Онгоцон дотор заавал унтах ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тиймээс өөрт олдож буй цагийг ашиглан, шинэ төлөвлөгөө боловсруулж, дуу сонсонгоо стрессээ мартаж, эсвэл бүр кино үзсэн ч болно. 

Төлөвлөгөө боловсруулах

11 Өөрийнхөө чихэвчийг хэрэглэх

Хэрвээ та онгоцоор зорчих гэж байгаа бол юу ч болж байсан заавал өөрийнхөө чихэвчийг авч явах нь зүйтэй. Мартсан тохиолдолд үйлчлэгчдийн өгч буй чихэвчийг хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Учир нь ихэнх тохиолдолд онгоцны чихэвчийг ариутгаж, цэвэрлэлгүй дахин савласан байдаг ажээ.

Өөрийнхөө чихэвчийг хэрэглэх

12 Цүнхээ сонгох

Ачаа, тээшээ хийх цүнхээ сонгохдоо та доорх хоёр зүйлийг анхаараарай.

  1. Аль болох нээж, хаахад амархан цүнх сонгох
  2. Мөн цүнхэн дээрээ өөрийн сайн мэдэх ямар нэгэн утга бүхий зүйлийг бэлгэдсэн наалт наах. Энэ нь олон цүнхэн дундаас өөрийнхөө цүнхийг олох сайн таних тэмдэг болох билээ.

Цүнхээ сонгох

Зам тээвэр хурдацтай хөгжиж байгаа энэ үед агаарын тээвэр хүн бүрийн сонголт болсон билээ. Учир нь асар их цаг хэмнэх давуу талтай байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэвч хүмүүс бид хэрхэн тав тухтай онгоцоор зорчих талаар төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг. Харин энэхүү мэдээлэлтэй уншиж танилцсаны дараа олон хүн онгоцонд тав тухтай зорчих болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()