Мэрилин Монро нүүрээ хэрхэн буддаг байсан бэ?

Хорьдугаар зууны секс бэлэг тэмдэг гэгддэг үзэсгэлэнт, дур булаам Мэрилин Монро (Marilyn Monroe)-гийн тухай сонсоогүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Бүгд л түүний гоо сайхан төрхийг магтан сайшаадаг төдийгүй атаархаж, нууцыг нь мэдэхийг хүсдэг билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулж Мэрилин Монрогийн дур булаам төрхний нууцыг дэлгэхээр шийдсэн юм.

Мэрилин Монро нүүрээ хэрхэн буддаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүдний будалт

Түүний гайхалтай үзэсгэлэнгийн нууц нь нүдэндээ оршдог. Харин бүсгүйн гоо сайханч Аллан Снайдер (Allan Snyder) нүдийг нь будахаасаа өмнө вазелин болон кокосын тос түрхдэг байжээ. Энэ нь түүний нүдийг улам бүр гялалзсан сайхан болгож харагдуулдаг байсан төдийгүй будаг сайн тогтож, өнгөөрөө гардаг гэж үздэг байсан юм. 

Нүдний будалт

2 Суурь тавих

Мэрилин Монро үргэлж л камерийн өмнө зогсож, зурагаа авахуулж олны нүдийг хужирладаг тул түүний арьс, царай төрх нь үргэлж төгс байх ёстой байв. Харин бүсгүйн нүүрийг будахдаа суурь тос болгож вазелинийг ашигладаг байсан бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлж, будсаны дараа илүү гоёмсог гэрэлтэж харагддаг байна. Тиймдээ ч Мэрилин Монрогийн нүүрийг үргэлж вазелинаар тосолдог төдийгүй чийгшүүлэгч тос ашиглах шаардлагагүй байсан аж. 

Суурь тавих

3 Уруулыг нь зузаан болгох

Тухайн үед урууланд силикон шахах, томруулах гэхчлэн мэс ажилбарууд хийгддэггүй байсан тул гоо сайханчид өөрсдийн ур чадвараа ашиглаж, түүний уруулыг бумбагар, зузаан болгодог байжээ. Ингэхдээ уруулыг улаан хүрэн өнгийн харандаагаар хүрээлэх бөгөөд дараа нь хүрээ хэсгээс уусгаж улаан өнгөөр буддаг аж. Мөн дотор талыг нь бага зэрэг цагаан өнгөөр будаж, улаан будагтайгаа уусгасгана. Хамгийн сүүлд уруулыг нь өнгөлдөг төдийгүй энэ нь уруулыг илүү зузаан, дур булаам харагдуулдаг байна.

Уруулыг нь зузаан болгох

4 Контур тавих

Контур нь нүдийг улам бүр үзэсгэлэнтэй харагдуулах гол хүчин зүйл билээ. Тиймдээ ч Мэрилин өдөр тутмын будалтандаа контурыг ашигладаг байсан төдийгүй хар болон хүрэн өнгийг түлхүү хэрэглэдэг байсан юм. Ингэхдээ хар өнгийн нүдний харандаагаар ерөнхийд нь будаж, хүрэн харандаагаар өнгө нэмж, зөөлөн харагдуулдаг байв. Энэ нь Монрогийн нүдэнд гайхалтай сайхан зохицож, үзэсгэлэн гоог нь улам бүр нэмэгдүүлдэг байжээ. 

Контур тавих

5 Нүдний цагаан тень

Нүдний цагаан тенийг хэрэглэх болсноор нүд будаж, үзэсгэлэнтэй харагдуулах нь илүү хялбар болсон гэхэд болно. Түүний гоо сайханч Аллан цагаан тениэр бүсгүйн нүдний ухархайг будах санааг гаргаж, ар талаас нь бор сүүдэр оруулж буджээ. Харин энэ нь Монрод гайхалтай сайхан зохиж байсан тул үүнийг гол будалтаа болгосон байдаг. Иймд бүсгүй та ч мөн нүдээ будахдаа суурь цагаан тенийг хэрхэвч мартаж болохгүй. 

Нүдний цагаан тень

6 Хамар жижигсгэх

Бид өнөөдөр хамраа жижиг, өндөр болгохын тулд гэрэл сүүдрийг ашиглаж, хормын дотор хүслээ биелүүлдэг. Харин 20-р зуунд бүсгүйчүүд хамраа хэрхэн будах талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байжээ. Мэрилин Монро өөрийн хамраа хэт том гэж үздэг байсан тул түүний гоо сайханч зөөлөн ягаан өнгийн тениэр хамрын үзүүр хэсгийг буддаг байв. Энэ нь түүний хамрыг жижиг атлаа үзэслэнтэй харагдуулж байсан гэдэг. 

Хамар жижигсгэх

7 Хиймэл сормуус

Мэдээж сормуус бол нүдийг гоё сайхан харагдуулах гол хүчин зүйлсийн нэг юм. Тиймдээ ч Мэрилин Монро хиймэл сормуус нааж, үзэсгэлэнтэй харагддаг байжээ. Ингэхдээ хиймэл сормуусаа жинхэнэ сормуусныхаа дор наадаг бөгөөд энэ нь улам бүр бодит харагдуулдаг аж. 

Хиймэл сормуус

8 Хөмсөгний хэлбэр

Хөмсөг нь нүүрний хэлбэрийг засч, зөв төрхтэй болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн бүр нүүрний онцлогоосоо хамаарч өөр өөр хэлбэрийн хөмсөгтэй байх бөгөөд Мэрилин Монрогийн тухайд гурвалжин хэлбэрт хөмсөг илүүтэй тохирно гэж үзжээ. Энэ нь түүнийг гал цогтой, золбоолог харагдуулдаг төдийгүй нүүрний хэлбэрт нь төгс зохицдог байсан юм.

Хөмсөгний хэлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()