Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад

2013-05-31, 23:01
78,367

Цэнхэр гариг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санд нэмэр болгож, маш ховор төрлийн амьтдын талаар мэдээллийг хүргэж байна. Энд таны мэдэхгүй хэдэн мянган амьтны хэдхэн ширхэг нь л буй. Мэдэхгүй зүйлээсээ эмээх сэтгэлээ түр хажуу тийш нь тавиад, эх дэлхийгээ танин мэдэх сониуч зангаар энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Минога буюу нүд загас
Нүд загас нь эрүүгүй загасны төрөлд багтдаг. Ихэвчлэн цэнгэг усны эрэг бараадан амьдардаг. Нас бие гүйцсэн нь шүдтэй цорго шиг биетэй байдаг ажээ. Тэд загасны биед наалдаж, цусыг нь шимэгчилж амьдардаг байна. Цэнгэг усны нүд загас Дэлхий дээр 300 жилийн өмнө бий болжээ.





2. Улаан чоно
Улаан чоно нь нохой төрлийн чонод хамаардаг бөгөөд Төв болон Зүүн-Өмнөд Азиас гаралтай. Харахад зэрлэг нохойтой төстэй, сүргээрээ амьдардаг, бүлгээрээ ан хийдэг. Эхний ээлжинд тэд дунд туурайтнуудыг агнадаг. Дунд зэргийн овортой, туурайт амьтдыг урт замын турш удаан хөөж, ядрааж байгаад барина. Энэ чоно мөн зэрлэг бодон, зэрлэг одос үхэр, тэр битгий хэл бар мэтийн том биетэй, аюултай махчдыг сүргээрээ агнадаг боловч хүнээс маш их айдаг.



3. Babirussa
Бабирусса буюу “гахай буга” нь гахайны овогт багтдаг бөгөөд Сулавеси, Тогиян, Сула болон Буру зэрэг Индонезийн арлууд дээр л аж төрдөг. Бабирусса нь иврээ байнга юманд шөргөөж, хугалж явдаг. Учир нь энэ амьтны эвэр эцэс төгсгөлгүй ургадаг онцлогтой. Эврээ хугалахгүй бол ургасаар, гавлыг нь цоо хатгах аюултай ажээ.



4. Хавтгай хамартай армадилло
Энэ амьтан ихэвчлэн 10 см урт биетэй байдаг. Тэрээр нүд ирмэхийн зуурт гаталж, нэвтрэшгүй цайз болон хувирдаг. Нүхэнд амьдарч, шоргоолзоор хооллодог, шөнийн амьдралтай амьтан. Урьд хоёр сарвууныхаа хумснуудаар нүх ухаж, усанд сэлдэг байна.



5. Фосса буюу Cryptoprocta ferox
Фосса нь Мадагаскар арлын хамгийн том биетэй хөхтөн, махчин амьтан юм. Биеэрээ шилүүстэй ижилхэн. Уян хатуу сарвуу, нуугдаж, ил гардаг хумстай учраас фосса нь толгойгоо уруу харуулаад, модны өөд, урууруу хялбар авирдаг байна.



Фосса



6. Геренук буюу Уоллерийн гөрөөс
Гөрөөсөн дундаа хамгийн өндөрт тооцогддог Уоллерийн гөрөөс нь Өмнөд Африк-т элбэг тохиолддог. Геренук гэдэг нэршил нь Сомал хэлнээс “анаашны хүзүү” гэж орчуулагддаг. Тэд биетэйгээ харьцуулахад харьцангуй өндөр хүзүүтэй бөгөөд нүд, хамар нь их том. Тэд ховор бэлчээрлэдэг бөгөөд хуайс модоор хооллоно. Өндөр мөчирт хүрэхийн тулд ихэвчлэн арын хоёр хөл дээрээ зогсдог юм байна.





7. Нүцгэн сохор номин
Энэ биет нь хүнд ашигтай маш олон онцлогтой. Нэг талдаа энэ амьтан нь элдэв хорт хавдар огт тусдаггүй учраас ийм жижиг биетэй хөхтөн амьтаны хувьд маш урт нас буюу 28 насалдаг. Тэгээд энэ сохор номин нь 28 жил амьдрахдаа огт хөгширдөггүй байна. Түүнийг судлаачид үргэлж эрж хайн, биенээс нь хорт бодис болон хөгшрөлтийн эсрэг эм, бэлдмэл гаргаж авах зорилгоор элдвээр туршдаг.



8. Иравади дельфин
Энэ дельфинүүд нь далайн дельфины төрөлд багтана. Зүүн-Өмнөд Ази болон Бенгалийн цутгалан хавийн далай, тэнгисийн эрэг, голын адгаас харж болно. Генийн хувьд Иравади дельфин нь махчин халимтай их төстэй.





9. Мархур
Мурхур бол Афганистан, Пакистаны зүүн хойд хэсэгт амьдардаг, уулын янгирын төрлийн амьтан юм. Одоо ердөө 2500 толгой л үлджээ. Мархур бол Пакистаны үндэсний бэлэг тэмдэг юм. Тэднээс ялгардаг хөөсийг хортой могойд хатгуулсан хүнд түрхвэл анагаах шидтэй юм байна.





10. Йети хавч
Кивайдае гэдгээрээ бас алдартай. Тэднийг цагаан бас хөвсгөр харагддаг болохоор нь йети хавч гэж нэрлэдэг.



11. Тайрдсан хамарт бич
Тайрдас хамарт бичнүүд Азийн нутаг дэвсгэрээр тархан амьдардаг бөгөөд навтгар хамар, дугуй царайнаасаа болж ийм нэртэй болжээ. Ринопитекүүд ой модонд амьдардаг бөгөөд өвлийн улиралд уулнаас доошилдог байна. Амьдралынхаа ихэнхи хугацааг модонд өнгөрүүлж, 600 орчмоороо сүрэглэн амьдардаг. Тэд дуулах их дуртай бөгөөд ой модыг гоцлол болон хоор дуугаараа хөгөлдөг байна.



12. Дэлт чоно
Дэлт чоно бол Өмнөд Америкийн хамгийн том биетэй хөхтөн амьтан бөгөөд улаан туяатай арьсаараа үнэгтэй төстэй харагддаг. Тэд ил задгай болон холимог газар нутагт аж төрдөг байна. Урт хөл нь өндөр өвстэй газар дасан зохицоход нь тусалдаг байна.





13. Энэтхэг Muntiacus
Өмнөд Азийн нутаг дэвсгэрээс олдсон. Өвс, үр жимс, шувууны өндөг болон жижиг биетэй амьтад болон сэгээр хооллодог. Махчин амьтан харвал яг нохой шиг хуцдаг байна. Эрэгчингүүд нь нохой шиг хазалж, ноход шиг газар нутгаа булаацалдан ноцолддог.





14. Cyphonia Clavata
Энэ бол модны ялааны нэгэн төрөл боловч шоргоолзтой илүү төстэй. Ялаанууд махчинтай тулгарахаараа тэмтрүүлээсээ хялбар салж чаддаг. Энэ амьтны тэр тэмтрүүл нь ялааныхтай төстэй.



15. Sunda Colugo
Зондын нисдэг лемуч мич гэгддэг. Гэхдээ энэ бол лемур биш, нисч чаддаггүй учраас. Түүний оронд моддын хооронд үсэрдэг байна. Зөвхөн модонд амьдарч, ургамалын зөөлөн хэсгүүдээр хооллодог. Тухайлбал залуу навчис, нялх дэлбээ, цэцэг, үр зэрэг багтана. Зүүн Өмнөд Ази, тухайлбал Индонези, Тайланд, Малайз болон Сингапурт амьдардаг.



16. Залаат буга
Залаат буга нь духан дээрээ хар өнгөтэй үстэй. Энэ нь мунтжакийн нэгэн төрөл боловч арай хойд зүгт, Хятадын нутаг дэвсгэрт элбэг тохиолддог. Их аймхай, ганцаардмал амьтан.



17. Элбэнх төрлийн нохой
Элбэнх нохой буюу Тануки нь Дорнод Азийн нохойны үндсэн төрлийн нэг юм. Элбэнхтэй ямар ч холбогдолгүй хэрнээ асар адилхан энэ ноход маш сайн уулчид юм байна.





18. Патагоны Мара
Аргентины зарим хэсэгт аж төрдөг харьцангуй том биетэй мэрэгч юм. Энэ өвсөн тэжээлтэн туулайтай их адилхан боловч талын дэлдэнтэй ямар ч хамааралгүй.



19. Амазонкийн ялааны хатан ангууч
Амазоны ялааны хатан ангууч Амазонкоос өөр хаана ч байхгүй. Маш том биетэй бөгөөд нисдэг шавжаар хооллодог. Том биетэй учраас диаметраараа хоёр метр орчим том үүр барьдаг байна. Түүний үүр нь ихэвчлэн усны мандал дээр байдаг учраас махчин амьтдад баригддаггүй.



Ангаахай нь...



20. Тахин хөвсгөр гөрөөс
Кот-д'Ивуара –гийн тахин хөвсгөр гөрөөснүүд нь алтлаг бор үстэй бөгөөд тахи шиг судалтай учраас ийм нэртэй болжээ. Халуун орны ой модонд аж төрдөг бөгөөд навч, жимсээр хооллоно.



21. Од тээгч
Канадын Дорнод хэсэг болон АНУ-ын зүүн хойд хэсгийн чийглэг газар нутагт амьдардаг энэ амьтан бол сохор номингийн төрлийн амьтан юм. Түүний толгойд 11 хос ягаан махархаг тэмтрүүл байдаг нь мэдрэгч эрхтний үүрэг гүйцэтгэдэг.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()