Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл

Цусны бүлэг яагаад өөр өөр байдгийг та мэдэх үү? Эсвэл муур яагаад хэржигнэдэг юм бол? Мөн балар эртний үед амьдарч байсан арслан заан яагаад мөхсөн юм бол? Эдгээр болон бусад олон зүйлийн асуултын хариуг ганцхан бид гэлтгүй бүхнийг мэддэг эрдэмтэн, судлаачид хүртэл тайлж чадаагүй байгаа ажээ. Гэхдээ янз бүрийн онол, таамаг дэвшүүлсэн байдаг бөгөөд мэдлэгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Муурны хэржигнээн

Муур тааламжтай байх үедээ хэржигнэдэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ муурны хоолойд тийм чимээ гаргах тусгай эрхтэн байдаггүй. Хэржигнээн муурны уушги, эсвэл зүрхнээс сонсогддоггүй боловч амьсгаа авах, гаргах үед тасралтгүй дуулддаг. Тэгвэл эрдэмтэд муур чичирхийлэх авиа гаргадаг нь бидэнд хэржигнээн шиг сонсогддог гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Мөн энэ үйлдэл нь хүний өвчнийг эдгээх чадвартай байдаг ажээ.

Муурны хэржигнээн

2 Гэнэт гарч ирсэн төрөл зүйл

Энэ талаар эрдэмтэд эртнээс нааш хоёр хэсэгт хуваагдан маргалдсаар ирсэн билээ. Учир нь ургамал, амьтан манай дэлхийд гэнэт гараад ирсэн нь үнэн. Тэднийг үүсгэх ямар ч эх үүсвэр байхгүй байсан тул эрдэмтэд толгойгоо гашилган суудаг бөгөөд жишээ авахад хоёр нутагтан загаснаас үүссэн гэдгийг яг таг нотолж чадахгүй байгаа юм. Мөн 65 сая жилийн өмнө усан галав юүлсний дараа үлэг гүрвэл, болон олон төрлийн арслан заан хаанаас үүссэн нь ч тодорхойгүй байгаа билээ.

Гэнэт гарч ирсэн төрөл зүйл

3 Үхэрт байдаг луужин

Та энэ тухай урьд нь огт дуулж байгаагүй биз ээ. Үнэнийг хэлэхэд "Google Earth" үүсэхээс өмнө хэн ч мэддэггүй байсан юм. Тус газрын зургийг хараад судлаачид мянга мянган үхэр идэж, ууж байхдаа үргэлж чанх хойшоо юм уу, урагшаа хардаг болохыг тогтоосон байна. Үхрийн энэ үйлдэлд цаг агаар, газар нутаг огт нөлөөлдөггүй нь бүр хачирхалтай ажээ.

Үхэрт байдаг луужин

4 Хар матери

Огторгуйн 27%-ийг хар матери эзэлдэг. Хар матери бол цахилгаан соронзон туяа цацруулдаггүй биет юм. Тиймээс ямар ч гэрэл гаргадаггүй бөгөөд үүнээс нь болоод ажиглахад хүндрэл учирдаг билээ. Анх 60 жилийн өмнө хар матери байдаг тухай таамаг гарч ирсэн ч, эрдэмтэд оршин байдгийг нь яг таг нотлох нотолгоо олж чадаагүй байгаа юм.

Хар матери

5 Нарны системийн гаригууд

Дэлхий ван гаригийг нарны системээс хассан тул одоо 8 гариг байгаа гэж тооцдог. Гэхдээ энэ нь буруу юм. Учир нь нарны системийн ихэнх хэсгийг судлаагүй байгаа бөгөөд буд гариг болон нарны хооронд хэтэрхий хурц гэрэлтэй, тэнгэрийн вангийн ойролцоо дэндүү харанхуй байдаг билээ. Дэлхий ван гаригийн цаана "Кюперийн бүслүүр" байдаг ба энэ нь мөсөн биетүүдээс бүтдэг ажээ. Эрдэмтэд эндээс өдөр бүр хэдэн зуун биетийг нээн илрүүлж байгаагийн зэрэгцээ тэдгээр нь Дэлхий ван гаригтай ижил хэмжээтэй, эсвэл түүнээс ч том байгаа аж. Мөн "Кюперийн бүслүүр"-т асар том зай байгааг илрүүлсэн байна. Эрдэмтэд энэ зайд дэлхий юм уу, ангараг гаригийн хэмжээтэй өөр нэгэн гариг байгаа гэж таамаглаж байгаа юм. Тиймээс нарны системийн гаригуудыг яг таг тоолох боломжгүй билээ.

Нарны системийн гаригууд

6 Баруун, солгой хүмүүс

Эрдэмтэд баруун гартангууд солгой хүмүүсээс яагаад их байдаг талаар ихээхэн судалж байгаа юм. Хүн төрөлхтний ихэнх нь буюу 70-95% нь баруун, 5-30% нь солгой бөгөөд хоёр гараа ижилхэн хөгжүүлсэн хүмүүс ч мөн байдаг аж. Удамшлын генээс болж хүмүүс баруун болдог хэдий ч, зүүн гарын генийг одоохондоо нээж амжаагүй байгаа юм. Мөн дадал зуршлаас хамаарч хүний баруун, солгой болох эсэх нь тодорхойлогддог гэсэн таамаг байдаг ажээ.

Баруун, солгой хүмүүс

7 Том амьтдын мөхөл

Нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан аварга том биетэй амьтдыг "Megafauna" гэж нэрлэдэг. Тэд ойролцоогоор 10.000 жилийн өмнө устсан бөгөөд эрдэмтэд үүний учрыг тайлж чадахгүй байгаа юм. Зарим судлаачид тэднийг цаг агаарын өөрчлөлтөөс болж мөхсөн гэж үздэг ч, баттай нотолгоо олдоогүй байгаа аж. Өөр нэгэн таамаг ёсоор бол аварга амьтад хоол тэжээлийн хомсдолд орсноос болж устсан гэнэ. Гэхдээ Аляскийн эрдэмтэд арслан зааны гэдэснээс боловсруулж амжаагүй хүнс олсон байна. Ингэснээр амьтад хоол тэжээлийн хомсдолд ороогүй харин цавчуулсан мэт гэнэт үй олноороо үхсэн болох нь тодорхой болж, эрдэмтэд бүр ч ихээр толгой гашилгаж суугаа ажээ.

Том амьтдын мөхөл

8 Зүүд

Зарим хүмүүс зүүд бол тархин дахь эмх замбараагүй дүрс гэж үздэг бол бусад нь далд ухамсрын хүсэл, үзсэн туулсан амьдрал, тулгарч буй асуудлын илрэл гэж боддог. Гэхдээ эцсийн хариултыг хэн ч олоогүй байгаа юм. Ховс болон "люсид" зүүд ч дээрх асуултанд тодорхой хариулт өгдөггүй бөгөөд зүүдийг судалдаг шинжлэх ухааныг "Oneirology" гэж нэрлэдэг. Энэ салбарынхан зүүд ямар нэгэн утга илэрхийлдэг гэж үздэг байна.

Зүүд

9 Цусны бүлэг

Хүн төрөлхтөн цусыг мэдээж хангалттай их хэмжээгээр судалсан ч, яагаад өөр өөр бүлэг байдгийг ойлгож амжаагүй байгаа юм. Генийн эсрэг цусны эснээс болж, цус ондоо бүлэгт хуваагддаг бөгөөд энэ эс нь гадны эсүүдийг устгах үүрэгтэй байдаг аж. Харин эрдэмтэд уг эс яагаад хүн бүрт өөр өөр байдгийг тогтоож чадаагүй байгаа билээ.

Цусны бүлэг

10 Сансрын чимээ

2006 онд шинэ залуу од гаригсыг судалж байсан эрдэмтэд хачин, нууцлаг чимээ илрүүлжээ. Тэд хаанаас ийм чимээ гарч байгааг тодруулж чадаагүй бөгөөд тэр чимээ сансар огторгуй даяар сонсогдохгүй байсан ч, радио долгионд тодорхой дуулдаж байсан юм. Гэхдээ хаанаас, яагаад чимээ гарч байгаа нь нууцлаг хэвээрээ байсаар...

Та ч бас сонирхолтой, нууцлаг зүйл мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()