Зуны улиралд таныг дур булаам харагдуулах 10 энгийн зөвлөгөө

Зуны улиралд эмэгтэй хүн бүхэн дур булаам болоод халуухан харагдахыг хичээдэг. Хувцсаа нимгэлж, биеэ гайхуулсан охид гудамжаар алхана. Та ч тэдэн шиг алхахыг хүсэх ч, унжсан харвин, өөхөлсөн биеэсээ ичдэг бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ зуны нарлаг өдрүүдэд халуухан харагдахын тулд хэрхэн гоолиг биетэй болгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Зуны улиралд таныг дур булаам харагдуулах 10 энгийн зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ус сайн уух

Биеийн галбираа хадгалж, үзэсгэлэнтэй харагдахад туслах зүйл бол яахын аргагүй ус билээ. Та өдөр бүр ус уух хэрэгтэй бөгөөд зуны халуун өдрүүдэд энгийн үед уудгаасаа хэд дахин илүүг уух шаардлагатай. Ингэснээр та урьд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, гэрэлтсэн царайтай болох төдийгүй бие бялдар тань тэгширч, гоолиг харагдах болно. Харин зуны улирал бол өв тэгш, өөгүй биеэ бусдад гайхуулах хамгийн тохиромжтой үе билээ. Иймд бүсгүйчүүд маань хийжүүлсэн ундаа, кофе зэргээс илүүтэй ус ууж байгаарай. 

Ус сайн уух

2 Өглөө эрт босох

Зуны өглөө нар эрт мандаж, шувуудын жиргэх чимээ сэтгэлийг сэргээж, дуг нойрноос сэрээдэг. Харин та эдгээр өдрүүдэд өглөө наран мандахтай зэрэгцэн босч, орой аль болох эрт унтаж хэвшээрэй. Ингэснээр та өглөөдөө дасгал хийж, биеийн галбираа улам бүр халуухан болгох бүрэн боломжтой юм. Эхэндээ эрт босох танд хэцүү санагдаж мэдэх ч, сүүлдээ дасал болж, босоход асуудалгүй болно. Иймд та зуны өдрүүдэд дур булаам харагдахыг хүсч байвал, эрт босч, дасгал хийх хэрэгтэй. 

Өглөө эрт босох

3 Эрт унтаж амрах

Эрт босохтой адил та эрт амарч байгаарай. Ингэснээр арьс сайн амарч, өглөө сэрэхэд тунгалаг, гэрэлтсэн харагдахаас гадна эрт босоход ямар ч асуудалгүй, сэргэг байх болно. Та үүнийг мөрдлөг болгож, өдөр бүр эрт унтаж, эрт боссоноор бие тань эрүүлжихээс гадна, турах сайн талтай юм. Эрүүл хүний бие нь гоолиг, арьс нь гэрэлтсэн байх бөгөөд бусдаас ялгарах онцлогтой болох юм. Иймд та халуухан харагдахыг хүсвэл идэвхитэй, эрүүл амьдралын хэвшлийг дагаарай. 

Эрт унтаж амрах

4 Өөрийгөө дайчил

Та нэгэнт турна, сайхан биетэй болно гэж шийдсэн бол үүндээ тууштай байж, өөрийгөө дайчлаарай. Яг маргааш эхэлнэ гэх утгагүй бодлоо хаяж, өөртөө итгээд тууштай байх хэрэгтэй юм. Зуны халуун өдрүүдэд гоолиг биеэ гайхуулан алхах охидыг хараад та ч бас тэдэн шиг болох юмсан хэмээн сэтгэлээ чилээхээ болих хэрэгтэй. Харин үүний оронд тууштай зүтгэж, өөрийн хүссэн биеийн галбираа олж авах хэрэгтэй. Бусад хүмүүс чадаж байхад би яагаад чадахгүй билээ гэх бодлоор бүх зүйлсэд хандаж, илүүдэл өөх, унжсан гэдсээ чангалж, ирээдүйн мисс шиг итгэл төгс алхаарай. 

Өөрийгөө дайчил

5 Амттангаас татгалз

Зуны халуун өдрүүдийг мөхөөлдөсгүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Гэхдээ та сайхан биетэй болохыг хүсч байвал, үүнээс татгалзах хэрэгтэй юм. Халуухан биетэй бүсгүйчүүд хүссэн бүхнээ идэж, уусан ч гоолиг хэвээр байдаг гэж бодож, хэрхэвч болохгүй. Тэд ч мөн адил амттай зүйлсээс татгалзаж, арааны шүлсээ асгаруулаад өнгөрдөг аж. Эхэндээ мөн л таны тэвчээрийг шалгаж, төвөгтэй байх ч, сүүлдээ зуршил болж, таны амттан идэх дур хүсэл буурах болно. Тиймээс хэсэг хугацаанд биеэ барьж, зорилгодоо тууштай байгаарай. 

Амттангаас татгалз

6 Кардио дасгал хийх

Дасгал хөдөлгөөнийг удаан хийхдээ гол нь биш, хамгийн гол нь зөв техникээр, зөв дасгалыг сонгож хийх нь чухал байдаг. Өнөө үед цахим технологи өндөр хөгжсөн учир, дасгал олно гэдэг тийм ч хэцүү биш болсон. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бол, хамгийн гол нь хэзээ амрах, үргэлжлүүлэн дасгалаа хийх, амьсгалаа зөв авч гаргах зэргүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хийх хамгийн тохиромжтой дасгал бол "кардио" дасгалууд юм. Эдгээр дасгалыг хийхэд тоног төхөөрөмж огт хэрэг болохгүйн дээр, өөрийнхөө биеийн жинг зөв хувиарлаж, ачаалал өгч сурах төдийгүй богино хугацаанд жингээ хасч эхэлдэг байна. 

Кардио дасгал хийх

7 Стрессээс ангижир

Стресс, бухимдлаас ялгарах "кортизол" даавар нь таныг тураах биш, харин ч улам таргалуулдаг. Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно. Цаашлаад хоол боловсруулах системийг доголдуулах бөгөөд хоол шингэхгүй байх, улам ихээр идэх хүсэл төрүүлдэг аж. Тиймээс өөрийгөө аль болох урмаар тэтгэж байх хэрэгтэй юм.

Стрессээс ангижир

8 Эрүүл хооллох

Турахад хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл бол эрүүл зөв хооллолт юм. Ингэхдээ та шим тэжээл сайтай, витаминаар баялаг жимс, хүнсний ногоог хэрэглэж заншаарай. Зөв хооллоод, дасгалаа тогтмол хийхэд турах асуудал биш болж хувирна. Ингээд зуны улиралд бусад охидын адил гоолиг, халуухан биеэрээ гайхуулж, явах юм.

Эрүүл хооллох

9 Эрч хүчтэй байх

Зуны зугаатай өдрүүдэд найз нөхөдтэйгээ уулзаж, хөгжилдэн, цэнгэж, сайн сайхан зүйлсээс өөртөө энерги цуглуулж байгаарай. Үргэлж уруу царайлан, амьдралд гутарч явах нь таргалах бас нэгэн үндэс болж өгдөг бөгөөд сэтгэл гутралд ч хүргэж мэднэ. Харин та өөрийгөө хөгжөөж, аль болох сэргэг, хүчтэй байхыг зориорой. Хүчирхэг эмэгтэйд саад болох зүйл гэж ганц ч үгүй. 

Эрч хүчтэй байх

10 Өөртөө хайртай бай

Таны халуухан харагдаж болох хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол өөртөө итгэл төгс байх явдал юм. Өөрийгөө хайрлаж, бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаа хүчирхэг бүсгүй хүн бүрийн харцыг булааж, хайрыг татдаг жамтай. Иймд та хамгийн гол нь өөрөөрөө бахархаж, хайрлаарай. Та хичнээн сайхан биетэй, үзэсгэлэнтэй царайтай байлаа ч, өөртөө итгэлгүй бол, хэний ч харцанд тодорч харагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Өөртөө хайртай бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()