Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?

Бид гэрээсээ хол явах үед зочид буудалд хэдэн өдрийг өнгөрүүлж, хоноглох нь бий. Харин тухайн газарт, бидний анзаарч, төсөөлж ч байгаагүй хачирхалтай зүйлсүүд олон болдог байна. Та эдгээр нууцыг мэдэж авснаар, зочид буудлаар илүү тухтай үйлчлүүлж, эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна. Иймд өнөөдөр та бүхэндээ зочид буудлын ажилчдын хүмүүст хэзээ ч хэлэхгүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Xосууд уу?, Нууц амрагууд уу? гэдгийг ялгаж мэддэг

Зочид буудалд удаан ажилласан ажилчид, өрөө захиалах эрэгтэй эмэгтэй хүмүүсийг, хосууд уу? эсвэл нууц амрагууд уу? гэдгийг маш амархан ялгаж чаддаг байна. Энэ нь тэдний мэргэжлийн давуу тал бөгөөд зочид буудалд орсон хүн бүрийг ам уралдан, нууцаар ярьж, тэдний тухай хачин жигтэй зүйлсийг нэг нэгэндээ дуулган, хаа саагүй цуурхал тараадаг аж. 

Xосууд уу?, Нууц амрагууд уу? гэдгийг ялгаж мэддэг

2 Тэд нууцыг хадгалж чадахгүй

Төрөл бүрийн хүмүүс, янз бүрийн шалтгаанаар зочид буудалд бууж, хоноглодог. Харин тэдний тухай бүгдийг мэдэх, буудалд юу хийсэнг нь ажигладаг хүмүүс бол яахын аргагүй "зочид буудлын ажилчид" билээ. Тэд таны нууцыг хадгалж, бусдад ярихгүй байна гэдэгт итгэх хэрэггүй. Ялангуяа та олны танил, алдартай нэгэн бол, тэд таны тухай ам уралдан ярьж, ардуур тань муулж явахыг үгүйсгэхгүй. 

Тэд нууцыг хадгалж чадахгүй

3 Утсаар захиалга өгөх хэрэггүй

Цахимаар болон утсаар өрөө захиалах нь цаг завыг хэмнэх ч гэлээ, тийм ч баттай арга биш юм. Учир нь тэд өөрийн биеэр ирсэн хүмүүст илүү тухтай, цэвэрхэн өрөөг өгч, утсаар захиалга өгсөн хүмүүст хэний ч тоож аваагүй өрөөг үлдээх нь бий. Зочид буудлын ресепшинээр олон жил ажилласан бүсгүй энэ тухай ярьж, хүмүүсийг гайхшруулаад авсан юм. 

Утсаар захиалга өгөх хэрэггүй

4 "Minibar"-аас болгоомжил

Буудлын өрөөний жижиг хөргөгчин дэх хүнсний бүтээгдэхүүн, архи, шар айраг гэх мэт зүйлс нь гадуур зарагддагаас 2-3 дахин үнэтэй байдаг. Зөвхөн эдгээр зүйлсийн ашиг л гэхэд буудлын нийт орлогын 2 хувийг бүрдүүлж, цэвэр ашиг болж орж ирдэг гээд боддоо! Үүнээс гадна минибаран дахь амттан, уух зүйлсийн хадгалах хугацааг харж, шалгаж байгаарай. Учир нь зарим тохиолдолд тэд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг гаргаж, хаялгүй минибаранд үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. 

"Minibar"-аас болгоомжил

5 Буйдан, сандал дээр нүцгэн битгий суугаарай

Зочид буудлын өрөөний буйдан, сандал зэргийг хангалттай сайн цэвэрлэдэггүй. Үйлчлэгч нар тоосыг нь соруулж, чийгтэй алчуураар хальт арчихаас хэтэрдэггүй байна. Харин зарим үйлчлүүлэгчид өрөөний буйдан, сандал дээр нүцгэн биеэрээ суудаг тул элдэв бактер биед шингэж болзошгүй. Иймд та буйдан болон сандал дээр цэвэрхэн алчуур тавьж эсвэл хувцсаа өмсөж байгаад суугаарай. 

Буйдан, сандал дээр нүцгэн битгий суугаарай

6 Үйлчлэгчид цайны мөнгө өгөх

Үйлчлэгч нарын цалин бага атлаа, хийх ажил нь хэтэрхий их байдаг. Тиймдээ ч тэдэнд цайны мөнгө өгч байх хэрэгтэй гэж үздэг байна. Соёлтой, ухаалаг үйлчлүүлэгчид зочид буудалд нэгээс дээш өдөр хоноглосны дараа орон дээрээ мөнгө үлдээж, сэтгэл гарган үйлчилсэнд талархсан сэтгэлээ илэрхийлдэг аж. Харин мөнгө үлдээлгүй явсан, өгөхгүй байгаа хүмүүсийг тэд хамгийн нарийн, сэтгэлгүй хүмүүс хэмээж, дутуу дулимаг үйлчилдэг байна. 

Үйлчлэгчид цайны мөнгө өгөх

7 Хаалгачтай найзлах

Зочид буудлын ертөнцөд хамгийн чухал хүн бол "хаалгач" байдаг. Хэрэв та хамгийн цэвэрхэн өрөөнд, тухтай байрлахыг хүсч байвал хаалгачтай найзлах хэрэгтэй. Тэр танд хүссэн бүхнийг олж өгөхөөс гадна, тухлаг өрөөг захиалж өгнө. Харин ихэнх хүмүүс үүнийг мэдэхгүй тул, хаалгачийг зүгээр нэг ачаа зөөдөг хүн гэж ойлгодог. 

Хаалгачтай найзлах

8 Бүх өрөө нь ижил биш

Зочид буудлын өрөөнүүд хоорондоо их ялгаатай. Зарим өрөөнүүд нь том зурагт, тод гэрэлтэй байх бол, зарим нь эвгүй үнэртэй, тун ч тухгүй байх нь бий. Иймд та өрөөгөө захиалсны дараа орж үзэн, сайтар ярилцсаны эцэст, өрөөндөө орох хэрэгтэй. Эс бөгөөс хэний ч тоож ордоггүй хүйтэн, тухгүй өрөөнд хоноглох хэрэг гарч болох юм. 

Бүх өрөө нь ижил биш

9 Мөснөөс хол бай

Виски, архи зэргийн амтыг сулруулж, сэрүү татсан мэдрэмжийг өгөх зориулалттай мөсийг хэрэглэхдээ анхааралтай байгаарай. Учир нь тэд мөсөө савлахдаа гараараа барьж, бохирдуулах нь бий. 

Мөснөөс хол бай

10 Таны өрөө тийм ч цэвэрхэн биш

Буудлын цагаан хэрэглэл ч гэсэн мөн л ариун цэврийн хувьд тийм ч таатай биш байдаг. Учир нь нүдэнд ил харагдах толбо тогтсон тохиолдолд л, угааж цэвэрлэдэг гэнэ. Тиймээс сайн нягтлаад харвал бидний нүдэнд торохгүй маш олон бохир зүйлс болсон байдаг. Мөн цагаан хэрэгслийг цэвэрлэхдээ, олон хүний хэрэглэсэн зүйлстэй хамт угаах тул, тэгтлээ өнгө орж, цэвэрлэгдэх нь юу л бол... 

Таны өрөө тийм ч цэвэрхэн биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()