СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд

Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр кибер гэмт хэргийн гаралт ихсэж, үүнээс болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Хакерууд нь өөрсдийн ур ухаанаа ашиглаж, ашиг хонжоо эрсэн кибр гэмт хэрэг үйлддэг юм. Харин өнөөдөр та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд болон тэдний үйлдэж байсан хэргүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.  

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд Хадгалах

Зэрлэг байгалийн хэрцгий төрх

Байгаль эх амьтай болгоныг тэтгэх энэрэлтэй ч заримдаа эсрэгээрээ өршөөлгүй хэрцгий байж чаддаг. Ялангуяа амьтны аймаг, хувьсал, амьдралын гинжин холбоон дээр энэ нь тод томруунаар харагддаг. Ингээд та бүхэнд амьтны ертөнц нь гайхамшигтай хэрнээ ямар "ширүүн"  болохыг гэрчилсэн фото зургуудаас толилуулья.

Зэрлэг байгалийн хэрцгий төрх Хадгалах
2019-02-12, 16:50

Та үүнийг мэдэх үү?

Эрт үед хүн төрөлхтөн дэлхийг хавтгай бөгөөд 3 аварга том халимны нуруун дээр тогтдог гэж боддог байсан билээ. Харин өнөө цагт бид "Big Bang" буюу их тэсрэлтийн онол, хар нүхийн талаар олж нээсэн хэрнээ гариг эрхэсийн бусад тайлагдашгүй нууцын өмнө өвдөг сөхөрсөн хэвээр байгаа нь нууц биш. Гэхдээ тэдгээр олж мэдсэн нээлтүүдийн дотор ч гэсэн хүнийг гайхан бишрүүлэх 11 сонирхолтой баримт байдаг ба бид эдгээр нь чухам юу болохыг та бүхэндээ хүргэж байна. 

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Дэлхийн хамгийн цэвэрхэн хотууд

Хүн бүр л өөрсдийн ажиллаж, амьдардаг хотоо цэвэр цэмцгэр байлгахыг хүсэвч, тэр бүр санаснаар болно гэдэг хэцүү. Оршин суугч бүр хотоо цэвэрхэн байлгая гэсэн бодол сэтгэлтэй, удирдлагууд нь зөв арга хэмжээ авч байж л сая нэг цэвэр цэмцгэр гэх үгэнд дөхөж очих байх. Иймд улс орныхоо нүүр царай болсон, цэвэр цэмцгэр гудамж талбай, хүрээлэн буй орчинтойгоороо дэлхийд алдаршсан хотуудыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг Америкийн "Reader's Digest" сэтгүүлээс гаргажээ. 

Дэлхийн хамгийн цэвэрхэн хотууд Хадгалах

Хойд Солонгосчуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Хойд Солонгос улс нь хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай билээ. Дэлхийн хөгжил дэвшлийн ард хоцорч, хүмүүст хүйтэн хөндий мэдрэмж төрүүлж, айдаст автуулдаг тус улсын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? Хятад улсад амьдардаг, Герман гаралтай гэрэл зурагчин Кристан Петерсон-Клосен (Christian Petersen-Clausen) Хойд Солонгос улсад амарч, ард иргэдийнх нь өдөр тутмын амьдралтай танилцжээ. Тэрээр тэдний аж амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд хамтдаа түүний зургийн цомгоор аялцгаая.

Хойд Солонгосчуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй “Флакка” мансууруулах бодисны тухай 20 баримт

Дэлхийн томоохон гүрнүүд болох Америк, Хятад, Австрали зэрэг улсуудад "Флакка" хэмээх хар тамхитай ижил үйлчилгээтэй мансууруулах бодис тархаж, аюулын харанга дэлдээд байна. Ялангуяа Америк улсын нутаг дэвсгэрт энэхүү аймшигт бодисын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, хүн төрөлхтөний санааг чилээх боллоо. Иймд та бүхэндээ дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа "Флакка"-ийн тухай заавал мэдэх ёстой баримтуудыг дуулгаж, хор хөнөөл ихтэй энэхүү аймшигт мансууруулах бодисоос хол явахыг зөвлөж байна.

Хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй “Флакка” мансууруулах бодисны тухай 20 баримт Хадгалах

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

Дублины нэгэн ахмад дайчин хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнх нь оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ. Гэнэт авсан дотроос тогших чимээ гарч, "би хаана байна, юу болоод байна аа" хэмээн гайхсан шинжтэй ярих талийгаачийн хоолойг сонсоод цугласан олон нир хийтэл инээлдсэн бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр нь "цэргүүдийн хошигнол ийм л байдаг" гэж хэлжээ. 

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ Хадгалах
2019-10-15, 16:46

Таныг үхэлд хүргэх 25 зүйл

Болгоомжгүй өнгөрүүлсэн хэдхэн хормын алдаанаас болж та алтан амиа ч алдаж болно. Өвчин зовлон, үхэл хагацал хэлж ирдэггүй, хийсч ирдгийн адилаар, таны хэзээ яаж хорвоогоос халихыг хэн ч таашгүй билээ. Иймд бидэнд анхаарал болгоомжтой байдал хэзээд илүүдэхгүй болов уу? 

Таныг үхэлд хүргэх 25 зүйл Хадгалах

Хятад оюутан охин чинээлэг алдартны дүр эсгэж, гурван долоо хоног үнэгүй тансаглажээ

Гадаад төрх, өмсөж зүүснээрээ хүмүүсийг төөрөгдүүлэх ямар амархан болохыг Хятадын нэгэн оюутан туршилт хийж харуулжээ. Өдгөө 23 настай Зоу Яци (Zou Yaqi) нь Бээжингийн их сургуулийн урлагийн ангид суралцдаг. Тэрээр төгсөлтийн дипломын ажлаа ер бусын аргаар хийсэн тул өмнөд хөршийн цахим орчин, хэвлэл мэдээллээр багагүй шуугиан тарьжээ. Тодруулбал тэрээр 3 долоо хоногийн турш чинээлэг, алдартай хүн болон жүжиглэж, үүнийхээ ачаар ямар ч мөнгө төлөлгүй тансагласан байна. Ингээд Зоу хэрхэн өөрийгөө од гэж итгүүлж чадсан болохыг сонирхоцгооё.

Хятад оюутан охин чинээлэг алдартны дүр эсгэж, гурван долоо хоног үнэгүй тансаглажээ Хадгалах

Таныг өнгөрсөн цагаар аялуулах Монголын болон дэлхий дахины сонирхолтой түүхэн зургууд

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ.  Ингээд та бүхэнд түүхийн номоос ч хайгаад олохгүй сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Таныг өнгөрсөн цагаар аялуулах Монголын болон дэлхий дахины сонирхолтой түүхэн зургууд Хадгалах
2021-12-17, 19:23

Таны хаясан хог хэдэн жилийн дараа алга болдог вэ?

Амралт, зугаалганы цаг ирсэнтэй холбогдуулан оюутан залуус, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ голын эрэг, амралтын газар очиж амрах болсон билээ. Хэдийгээр сүүлийн үеийн залуус, иргэд ихээхэн соёлжиж хаа хамаагүй ил задгай хог хаяхаа больсон ч энэ мэдээллийг уншихад илүүдэхгүй болов уу. Ингээд өдөр тутам хаягддаг хог хаягдал, хэдий хэр хугацаанд шингэж бидний бие махбодид аюулгүй болдог бол?...
Таны хаясан хог хэдэн жилийн дараа алга болдог вэ? Хадгалах
2013-06-26, 19:08

Хүнээс ч илүү амьдардаг ноход

Хүний хамгийн дотны анд найз байж чаддаг амьтан бол яахын аргагүй нохой билээ. Өхөөрдөм хөөрхнөөс гадна эзнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэдний зарим нь биднээс ч тансаг, эрх дураараа амьдарч байгаа нь өөрийн эрхгүй цагаахан атаархал төрүүлнэ. Ингээд хамтдаа эрх нохдын зургийг хөгжилтэй тайлбарын хамт хүлээн авч үзэцгээе.

Хүнээс ч илүү амьдардаг ноход Хадгалах