Хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй “Флакка” мансууруулах бодисны тухай 20 баримт

Дэлхийн томоохон гүрнүүд болох Америк, Хятад, Австрали зэрэг улсуудад "Флакка" хэмээх хар тамхитай ижил үйлчилгээтэй мансууруулах бодис тархаж, аюулын харанга дэлдээд байна. Ялангуяа Америк улсын нутаг дэвсгэрт энэхүү аймшигт бодисын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, хүн төрөлхтөний санааг чилээх боллоо. Иймд та бүхэндээ дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа "Флакка"-ийн тухай заавал мэдэх ёстой баримтуудыг дуулгаж, хор хөнөөл ихтэй энэхүү аймшигт мансууруулах бодисоос хол явахыг зөвлөж байна.

Хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй “Флакка” мансууруулах бодисны тухай 20 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Флакка нь ванны давстай ижил орц найрлагаар хийгддэг бөгөөд үнийн хувьд маш хямд, үйлчилгээ өндөртэй тул хүмүүс ихээр хэрэглэх болжээ. Гэвч энэ нь биед маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, үхэлд хүргэх аюултай юм.

2

Үүнийг хамраар сорж, татаж, тариагаар хийж болдог аж. Хамгийн гол нь хэрэглэсэн хүн нь хэдхэн хормын дотор өөрийн ухаангүй болж, амьдрал, үхлийн заагт очих төдийгүй өөртөө болон өрөөлд хохирол учруулж, араатан болж хувирдаг байна.  

3

Албаныханы хэлж байгаагаар 2010 онд тус мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэрэг бүртгэгдэж байгаагүй бол 2012 онд 85, 2014 онд 670 тохиолдолд бүртгэгдсэн гэхчлэн хурцадтай өсч байгаа юм. Цаашид яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тоо хэд болж өсөхийг таах боломжгүй билээ.

4

Флаккаг худалдаалах явдал ихсэж, чихэр, жигнэмэг зэрэгт нууж, бусдад борлуулах болсон бөгөөд тус гэмт хэргийг зогсоохоор цагдаа нар ажиллагаа явуулж байгаа боловч хараахан амжилт олоогүй байна. 

5

Энэ нь хэрэглэсэн даруйд тархи болон бөөрөнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд таталт өгч, хэвийн байдлыг алдагдуулдаг. 

6

Шинжээчид энэхүү бодис нь тархины мэдрэлийн эсийг устгадаг болохыг тогтоосон билээ. Үүний улмаас Флаккаг хэрэглэсэн хүмүүс ухаан санаагаа алдаж, учир нь үл ойлгогдох үйлдэл хийдэг байна. 

7

Тус мансууруулах бодисын үйлчлэлээр биеийн халуун 41 хэмд хүрч нэмэгддэг тул бүх хувцсаа тайлж, шидлэн, орилохоос өөр аргагүйд хүрдэг аж.

8

Дээр дурдсанчлан энэ нь хямд үнэтэй тул оюутан залуус авч хэрэглэх нь элбэг байгаа юм. 

9

Кокайнаас илүү өндөр болоод аймшигтай үйлчилгээтэй болохыг шинжээчид баталжээ. 

10

Зүрх судасны өвчтэй, хэт хөөрөлд мэдрэмтгий хүмүүс үүнийг хэрэглэсэн даруйдаа зүрх нь зогсох аюултай аж. Учир нь Флакка-ийн зүрх болон тархинд үзүүлэх нөлөө нь асар их байдаг . 

11

Флакка гэдгийг нь мэдэлгүй хэрэглэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол олон бүртгэгдсэн байна. Энэ нь бусдыг хорлох, хөнөөх гэсэн явуулга байж мэднэ хэмээн цагдаа нар дүгнэсэн юм. 

12

"Флакка" гэдэг нь Испани хэлний халуухан охин гэх утгыг илтгэх бөгөөд угтаа бол шунан дурлуулагч гэх далд утгыг илтгэж байдаг аж. 

13

Флаккаг Хятад улсад үйлдвэрлэж, бий болгосон гэх бөгөөд анх Хятадаас АНУ-ын Флорида мужид орж ирснээр энэхүү аймшигт явдлын эхлэл тавигджээ. Улмаар Техас, Охайя, Нью Жерсей, Нью Йорк гэхчлэн АНУ-ыг мужуудад тус мансууруулах бодисын тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна. 

14

Зарим хүмүүс Флаккаг раппер Вака Флока Фламе (Waka Flocka Flame)-ийн нэртэй төстэй тул түүнийг анх оруулж ирсэн хэмээн үзэх ч бий. 

15

Судлаачид энийг зүгээр ч нэг мансууруулах бодис гэж үзэхгүй байгаа төдийгүй үйлдвэрлэгчид ашгийн төлөө бус хүн төрөлхтөнийг сүйрүүлж, улс орнуудын аюулгүй байдалд халдахыг хүссэн байж мэднэ хэмээжээ.

16

Үүнийг хэрэглэсэн хүмүүс гудамж талбайд орилж, өөрийн ухаанаа алдсан байдаг төдийгүй таталт өгч, амнаасаа хөөс сахруулж олныг айлгадаг байна. Энэ нь тэдний зүрх, тархинд асар их хор хөнөөл учруулж, эдгэрэшгүй өвчтөн эсвэл үхэлд хөтлөх гүүр нь болох аж.

17

Одоогийн байдлаар энэхүү мансууруулах бодисны шинэ төрлийг дэлхийн 20 гаруй оронд хуулиар хориглоод байгаа боловч хэрэглээ нь буураагүй хэвээр байна. Ялангуяа АНУ-ын Флорида мужыг Флаккагийн голомт хэмээж байгаа юм.

18

19 настай оюутан залуу үүнийг хэрэглэсний дараа ухаанаа алдаж гэртээ унтаж байсан хосуудыг хөнөөсөн төдийгүй нүүр хэсгийг нь идэж байжээ. Энэ нь хэрэг нь дэлхий нийтийг цочирдуулж, аюул занал улам ойртож байгааг сануулсан юм. 

19

Судлаачид энэ нь хүн төрөлхтөний төгсгөл байхыг үгүйсгэхгүй хэмээн таамаглаж байна. Учир нь үүнийг хэрэглэсэн хүн ухаанаа алдаж, хүн биш зомби болж хувирдаг аж. 

20

Одоогоор энэхүү аймшигт бодис нь манай улсад орж ирээгүй байгаа тухай хар тамхитай тэмцэх хэлтсээс мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэ нь хэзээ мөдгүй орж ирэх магадлал өндөр тул нийт залуус, иргэдээ тус мансууруулах бодисоос хол байж, аюулаас нь урьдчилан сэргийлэхийг сануулъя. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()