Та үүнийг мэдэх үү?

Эрт үед хүн төрөлхтөн дэлхийг хавтгай бөгөөд 3 аварга том халимны нуруун дээр тогтдог гэж боддог байсан билээ. Харин өнөө цагт бид "Big Bang" буюу их тэсрэлтийн онол, хар нүхийн талаар олж нээсэн хэрнээ гариг эрхэсийн бусад тайлагдашгүй нууцын өмнө өвдөг сөхөрсөн хэвээр байгаа нь нууц биш. Гэхдээ тэдгээр олж мэдсэн нээлтүүдийн дотор ч гэсэн хүнийг гайхан бишрүүлэх 11 сонирхолтой баримт байдаг ба бид эдгээр нь чухам юу болохыг та бүхэндээ хүргэж байна. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Бүх зүйлийн 99%-ийг хоосон зай эзэлдэг. Хэрэв хүний биеийн атом дахь бүх зайг аваад хаячихвал 7 тэрбум хүн нэг ёотон дотор багтана гэсэн үг. 

2

Хүн бүрийн биед хэдэн тэрбум жилийн тэртээ дэлбэрсэн оддын хэлтэрхийг агуулсан атом байдаг.

3

Зурагт бол "Big Bang"-ийн туяаны хэлтэрхий ажээ. "Big Bang" гэдэг нь 13,7 тэрбум жилийн өмнө дэлхий хэрхэн үүссэн тухай онол юм. 

4

Хэрэв та 65 сая гэрлийн жилийн тэртээ амьдардаг байсан бол өндөр хүчин чадалтай телескопоор дэлхийг дурандаж үлэг гүрвэл харж чадах юм. 

5

Сугар гаригийн нэг жил дэлхийн 224 хоногтэй тэнцүү боловч Сугар гариг дээрхи нэг хоног нь дэлхийн 243 хоногтой тэнцдэг. Тиймээс Сугар гариг дээрхи нэг өдөр нэг жилээсээ урт гэсэн үг. 

6

Хүний бие дэхь устөрөгчийн атом бараг бүгдээрээ 13,7 тэрбум жилийн өмнөх '"Big Bang"-ээс үүсэлтэй гэнэ. 

7

Нарны нийт жин нарны системийн гаригуудын 99,8%-ийг эзэлдэг бөгөөд 1,3 сая тооны дэлхий дотор нь багтахуйц том хэмжээтэй ажээ. 

8

Дэлхий дээр байгаа нийт элсний ширхэгээс олон тооны од сансарт байдаг гэнэ. 

9

Сансар огторгуйгаас бөөрөлзгөнө, ром дарс, гахайн мах, хуурсан самар, дарь үнэртдэг ажээ. 

10

Нейтрон од маш нягт бүтэцтэй тул нэг цайны халбага хэмжээтэй одны хэлтэрхий дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестээс хүнд жинтэй.

11

Хүн төрөлхтөн гариг эрхэсийн ердөө 5%-ийг судалж амжсан ба үлдсэн 95%-ийг нь огт мэддэггүй ажээ. Тэнд юу ч байж болох юм. Магадгүй харь гаригийнхан байдаг ч юм бил үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()