Бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд

Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр кибер гэмт хэргийн гаралт ихсэж, үүнээс болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Хакерууд нь өөрсдийн ур ухаанаа ашиглаж, ашиг хонжоо эрсэн кибр гэмт хэрэг үйлддэг юм. Харин өнөөдөр та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд болон тэдний үйлдэж байсан хэргүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.  

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хакерууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "ATM" хакердсэн

Альберто Гонсалес (Alberto Gonzalez) гэх түүнийг хамгийн шилдэг хакерчдийн нэг хэмээн үздэг юм. Тэрээр  “Сүүдэр” гэх бүлэглэлийн ахлагч нь бөгөөд 1.5 сая кредит картыг онлайнаар хулгайлан, цааш нь дамжуулан худалдаалж ашиг олжээ. Нийтдээ 4.5 сая гаруй доллар хулгайлсны дараа тэрээр цагдаад баригдсан боловч, бүлэглэлийн гишүүд шоронд орж, тэр ганцаараа эрх чөлөөтэй үлдсэн юм. Харин Альберто дахин хэрэг үйлдэж, 45 сая кредит карт хулгайлан баригдан, 20 жилийн хоригдох ялыг авчээ. 

"ATM" хакердсэн

2 Хиймэл дагуул

Жонаттан Жеймс (Jonathan James) нь  цахим ертөнцөд “c0mrade” гэх нэрээр олонд танигдсан нэгэн. Түүний ийнхүү нэр алдарт хүрсэн шалтгаан нь ердөө 15-хан настайдаа АНУ-ын Батлан хамгаалах яам,  НАСА-ийн сүлжээг бүхэл бүтэн 3-н долоо хоногийн турш ажиллагаагүй болгож, 1.7 сая долларын хохирол учруулсан хэрэг байна. Тухайн үедээ олны анхаарлыг ихээр татаж, хэрхэн ийн хамгаалалт өндөртэй систем нэвтэрсэн зэрэг нь гайхшрал төрүүлж байсан боловч тэрээр хэдэн жилийн дараа өөрийн амиа хорлон эмгэнэлтэйгээр төгссөн юм. Тэрээр амиа егүүтгэхдээ ердөө 25 настай байсан аж.

Хиймэл дагуул

3 "Porsche"

Харилцаа холбооны нэгэн хэрэгслүүр болох телефон утасны системийг будилуулж чадсан “DARK DANE” гэж нэртэй хэргийг ердөө 15-хан минутын хугацаанд үйлдсэнээр олонд танигдсан юм. Үүний үр дүнд тэрээр цахилгаан холбооны салбарт нэрээ мөнхөлж, түүнийг цахим гэмт хэргийн Ганнибал ч хэмээх болсон. Тэрээр нэг удаа KIIS-FM-ыг сонсож байгаад 102 дахь холбогдсон хүнд цоо шинэ "Porsche" машин бэлэглэнэ гэхийг сонсоод, утасны дуудлагуудыг нь хакердэж, өөрийн дуудлагаа 102 дахийг болгож чадсанаар гайхалтай машиныг өөрийн болгосон  юм. Харин тэрээр олон удаа ийн төрлийн хэрэг үйлдсэнээс болж 5 жил шоронд хоригдсон бөгөөд суллагдсаны дараа зөв замаар амьдрахаар шийдэн өдгөө сэтгүүлч хийж байгаа билээ. 

"Porsche"

4 "Хилари Клинтон"

Румын улсын хакер "Guccifer" гэх эр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон (Hilary Klinton)-ы мэйлийг хакердаж, улс төрийн нууц мэдээллийг авсан байна. Харин үүнийгээ олон нийтэд тарааж, эсрэг хүчнүүдэд худалдахаас өмнө Клинтонд мэдэгдэж, мөнгө хүсч байсан гэдэг юм.

"Хилари Клинтон"

5 Нэгдсэн улсын цэргийн сүлжээнд нэвтэрсэн

Гэри Маккиннон (Gary Mckinnon) гэх залуу 2001-2002 оны хооронд НАСА болон Америкийн зэвсэгт хүчний сүлжээнд нэвтэрч чухал файлуудыг устгаснаар сүлжээнд маш их доголдлыг бий болгосон байна. Түүний гаргасан хор уршгийг 70000 доллараар үнэлсэн юм.Тэрээр энэ бүхнийг Их Британид амьдарч байхдаа хийж байсан бөгөөд Америкийн удирдлагууд Британийн удирдлагуудад хандан түүнд ямар нэг шийтгэл оноох хэрэгтэй хэмээн мэдэгдэл илгээжээ. Тухайн үед Гэри нь "Аспергер" хэмээх өвчтэй байсан учир эмч нар түүнийг шоронд хорьж болохгүй гэх дүгнэлт гаргасан байна.

Нэгдсэн улсын цэргийн сүлжээнд нэвтэрсэн

6 16 настай хакерчин хүү

Оуэн Тор Уокер (Owen Thor Walker ) гэх 16 настай хүү 1.3 сая гаруй комьпютерийг хакердаж, 20 сая гаруй долларыг хулгайлсан байдаг билээ. Хакерын ертөнцөд нэр төртэй орж ирсэн хүү удалгүй цагдаа нарт баригдсан боловч насанд хүрээгүй гэх үндэслэлээр ял эдлээгүй юм. Тэрээр өдгөө 25 настай бөгөөд компаниудын аюулгүй байдлын зөвлөх хийдэг аж. 

16 настай хакерчин хүү

7 Дэлхийн гуравдугаар дайныг өдөөх шахсан

Матью Беван (Matthew Bevan) болон Ричард Праяс (Richard Pryce) нар нь гайхалтай хакерийн хослол юм. Тэд АНУ-ын агаарын хүчний комьпютерт нэвтрэн, нууц мэдээллийг хулгайлсан байна. Тэд үүнийг Хойд Солонгосд мэдэгдэж, цаашлаад дэлхийн гуравдугаар дайныг өдөөх бодолтой байсан боловч цагдаа нарт баригдаж, шоронгийн хаалга татсан аж. Сонирхуулахад Матью Беван тухайн үед ердөө 16 настай байсан билээ. 

Дэлхийн гуравдугаар дайныг өдөөх шахсан

8 "News 14 Carolina"

Хамгийн хөгжилтэй хакердалт бол яах аргагүй "News 14 Carolina" хакердалт байсан юм. Энэ нь 2004 оны 2-р сарын 26-нд болж өнгөрсөн бөгөөд зурагтаар мэдээ гарч байхад гэнэт тэдний мэдээ солигдож, өөрчлөгдөн хөтлөгчийг багагүй сандрааж орхисон аж. 

"News 14 Carolina"

9 Банк хакердсан

Хамгийн олон удаа банк хакердаж, олон сая доллар халааслаж чадсан залууг Макс Рэй (Max Ray) гэдэг юм. Тэрээр банкны системийг хакердаж, 86 сая долларыг авч амжсан байв. Гэхдээ л хулгай хар мөртэй гэгчээр түүнийг цагдаа нар илрүүлж, баривчилсан байна. 

Банк хакердсан

10 “Lulzsec”

“Lulzsec” нь өнөө цагийн хамгийн алдартай хакер бүлэглэл байсан юм. Тэд 7 гишүүнтэй бөгөөд "Fox News" вебсайтыг хакердаж, олныг төөрөгдүүлэм  худал мэдээллүүд нийтэлж эхэлсэн байна. Үүндээ Тупак, "Biggie" нар өдгөө Шинэ Зеланд улсад эрүүл саруул амьдарч байгаа гэх зэрэг мэдээллийг багтаасан байв. Үүнээс гадна насанд хүрэгчдийн киноны сайт болох "pron.com"-ыг хакердаж, тус сайтад бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг цахим сүлжээнд дэлгэж байсан юм. Энэ мэтчилэн маш олон удаа гэмт хэрэг үйлдсэн залуус баривчлагдан, “Lulzsec” бүлэглэл үгүй болсон аж.

“Lulzsec”

11 Сирийн цахим арми

Сирийн цахим арми нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-гийн цахим хуудсыг хакердаж, элдэв хачин утгатай зүйлс мэдээллэж байв. Хүмүүс гайхаж, ерөнхийлөгч утга учиргүй зүйлс нийтлэхэд балмагдаж байсан юм. Мөн тэд "Associated Press" агентлагын твиттер хуудсыг мөн л хакердаж "Цагаан ордон болон ерөнхийлөгч Барак Обама нар дэлбэрэлтэнд өртөж, бэртсэн байна" хэмээн нийтэлсэн аж. 

Сирийн цахим арми

12 НАСА-г хакердсан

90-ээд онд гурван өсвөр насны хөвгүүд хакерийг гаргууд эзэмшсэн бөгөөд үүнийгээ ашиглан "НАСА"-гийн толгой комьптерүүдэд нэвтэрч, мэдээллийг нь хулгайлсан байна. Үүнийг нь Австралийн цагдаагийн газар илрүүлж, хүүхдүүдийг баривчилсан байна. Энэ нь түүхэн дэхь хамгийн анхны комьпютерийн буюу кибр гэмт хэрэг хэмээн бүртгэгдсэн байдаг аж. 

НАСА-г хакердсан

13 Тагнуулын төв газар

Тагнуулын төв газар нь угтаа бол хамгийн өндөр хамгаалттай газар билээ. Гэтэл тэдний нууц системд ердөө л ахлах сургуулийн хоёр хүү халдаж, нууц мэдээллүүдийг нь хулгайлсан байна. Гэвч тэднийг яг хэн болохыг илрүүлж чадаагүй бөгөөд ямартай ч тэдний агуу авьяас, чадварыг бүгд гайхацгааж байгаа юм. 

Тагнуулын төв газар

14 Ээжүүдийн вэб хуудсыг хакердсан

"Mumsnet" нь ээжүүдэд зориулсан сайт бөгөөд сард л гэхэд 14 сая удаа хүмүүс зочлон ордог байна. Мөн энэ сайт нь эрчүүдийг хүлээж авдаггүй бөгөөд тэдний өөрсдийн дайсан хэмээн үздэг тул хакердуулсан аж. Үүнийг эрэгтэй хүн үйлдсэн нь тодорхой байсан бөгөөд сайтаар зочилдог хүмүүсийн хувийн мэдээллийг хулгайлж, дараа нь халдлага хийж, бэртээж байв. Энэхүү аймшигт хэргийн хохирогчдын нэг нь сайтыг үндэслэгч Жюстин Робертс (Justine Roberts) байсан аж.

Ээжүүдийн вэб хуудсыг хакердсан

15 Дахин нэг удаа Хилари Клинтон

Хэдхэн хоногийн өмнө Хилари Клинтоны мэйлийг хакердсан байна. Түүүний хувийн мэдээлэл, захидлуудыг хулгайлсан бөгөөд ямартай ч түүний ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын тухай мэдээллүүд ардчилсан намын гишүүдийн байр суурь зэрэг байсан аж. Хүмүүс үл таних хакер удахгүй мэдээллийг олон нийтэд тараана хэмээн итгэн хүлээж суугаа юм.

Дахин нэг удаа Хилари Клинтон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()