Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон...

Хүн төрөлхтний сонссон хамгийн чанга чимээг 1883 онд дэлхий өөрөө гаргасан байна. Тэрхүү чимээ нь дэндүү хүчтэй байсан тул дэлхийг дөрвөн удаа тойрон эргэсний зэрэгцээ 80 км-ийн хол газарт явж байсан далайчдын чихний хэнгэргийг гэмтээж байжээ. Байгалийн ямар хүчин зүйлээс болж урьд хожид үзэгдээгүй ийм үзэгдэл тохиолдсон хэрэг вэ?

Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1883 оны 8-р сарын 27-ны өдөр орон нутгийн цагаар 10:02 цагт Индонезийн Кракатоа арал дээрээс бүх зүйл эхэлжээ. Арал дээрх галт уулын дэлбэрэлтийг 5000 километрийн цаана байсан хүмүүс ч сонссон байна. Жишээ авах юм бол Улаанбаатарт гарсан чимээ Москвад сонсогдох байсан гэсэн үг. Дууны хурд 1235 км/цаг гэж бодохоор тус чимээ дээрх зайг 4 цагийн дотор туулжээ.

Дэлбэрэлт болох үед Британийн хөлөг онгоц Norham Castle нь Кракатоагаас 80 км-ийн зайд байжээ. Усан онгоцны ахмад тэмдэглэлдээ “Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул багийн гишүүдийн талаас илүү хувийн чихний хэнгэрэг цоорсон байна. Би галав юүлж байна гэж бодсон учраас миний бодолд эхнэр маань л байлаа" хэмээн дурсжээ.

Галт уулын дэлбэрэлт арлыг нурааж, үнс болон утаа нь 80 километр өндөрт гарчээ. Дээр нь халуун лаав далайн ус руу цутган орсноос болж 30 гаруй метр өндөр давалгаатай үхлийн аюулт цунами үүссэн байна. Үүний улмаас 36 мянган хүн ​​амиа алдсан юм. 

Кракатоа галт уул нь одоо ч идэвхтэй хэвээр байгаа учраас хүн төрөлхтөнд учруулж болох хохиролд нь бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг. Ингээд нэгэн зууны өмнө дэлхий нийтийг шууд утгаар нь доргиож байсан тэрхүү гамшгийн талаар бусад баримтуудыг хүргэж байна.

  • Галт уулын дэлбэрэлтийн хүч нь Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс 13000 дахин илүү байжээ.
  • Кракатоагийн эргэн тойрны арлууд дээрх 165 хот, тосгод бүрэн сүйрсэн бол 132 тосгонд томоохон хохирол учирчээ.
  • 45 км куб хэмжээний үнс, хэлтэрхий агаарт цацагдан тэнгэрийг харанхуйлж, ойролцоох газруудад 3 хоногийн турш нарны гэрэл тусаагүй.

  • 6076 километрийн зайд явж байсан хөлөг дээр ч Кракатоагийн үнс бууж байжээ. 
  • Дэлбэрэлтийн чимээ дэлхийг 4 бүтэн тойрсон гэж дээр дурдсан бол долгион нь (shockwave) дэлхийг 7 удаа тойрсон байна.
  • Агаар мандалд цацагдсан хүхрийн давхар исэл нь 13 хоногийн дотор дэлхийг бүтэн бүрхэж, нарны гэрэл нэвтрэхэд саад болов. Үүний улмаас дэлхийн дундаж температур дараагийн 5 жилд 1.2 хэмээр багассан байна.

  • Хоёр сарын дараа үнс, утаа нь татрахад Кракатоа арлын өмнө нь байсан газар нутгийн 30 хувь нь л үлдсэн байлаа.
  • Амиа алдсан хүмүүсийн араг яс Энэтхэгийн далайг туулж, зүүн Африкийн эрэг дээр гарч ирж байжээ. 
  • Агаар дахь хүхрийн хүчлээс болж дэлхийн хаана ч нар мандаж, жаргахдаа хачирхалтай улаан, нил ягаан өнгөөр гэрэлтэх болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()