Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

2019-10-15, 16:46
151,508

Дублины нэгэн ахмад дайчин хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнх нь оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ. Гэнэт авсан дотроос тогших чимээ гарч, "би хаана байна, юу болоод байна аа" хэмээн гайхсан шинжтэй ярих талийгаачийн хоолойг сонсоод цугласан олон нир хийтэл инээлдсэн бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр нь "цэргүүдийн хошигнол ийм л байдаг" гэж хэлжээ. 

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оршуулах ёслол ердийн байдлаар явагдаж, талийгаачийг эцсийн замд нь үдэхээр ирсэн төрөл төрөгсөд, ойр дотнынх нь хүмүүс булшны хажуугаар зогсож байлаа. Ирландын уламжлал ёсоор гашуудлын хөгжим намуухан эгшиглэж эхэлтэл, гэнэт авсан дотроос хүчтэй тогших чимээ гарч, талийгаачийн хоолой сонсогдов. "Хөөе, намайг гарга! Чөтгөр гэж! Би хаана байна аа? Гаргаач ээ энд харанхуй байна" гэж хэлжээ. 

Цугласан олон нир хийтэл инээлдэв. "Би Шэй байна, би авсан дотор байна. Би үхчихлээ гэж үү дээ" хэмээн үргэлжлүүлэн ярьжээ. 

Минутын турш ийнхүү шоглож ярьсныхаа төгсгөлд тэрээр зүгээр л баяртай гэж хэлэхийг хүссэн юм гэжээ. Шей Брэдли нас барахаасаа өмнө энэхүү хөгжилтэй яриагаа дуу хураагуурт бичиж орхижээ. Ингэснээр оршуулгын ёслол дээрх уй гашууд автсан хүмүүсийг бага ч гэсэн инээлгэж, сэтгэлийг нь амраах гэсэн бололтой. 

"Өвөө минь биднээс түүнийг инээмсэглэн үдэхийг хүссэн байх" хэмээн ач охин нь твиттер хуудаснаа бичжээ. Шэй Брэдли 10-р сарын 8-ны өдөр амьсгал хурааж, 10 сарын 12-нд түүний оршуулгын ёслол Дублин дахь Килнаман оршуулгын газарт болсон байна.

Энэхүү хөгжилтэй оршуулгын бичлэгийг талийгаачийн өмнө  гишүүн нь байсан "Ирландын армийн ахмад дайчдын байгууллага"-аас цахим орчинд нийтэлсэн юм. Тэд бичлэгийнхээ дээр "Цэргүүдийн хошигнол ийм л байдаг. Энгийн хүмүүс болон армийн хүмүүсийн ялгааг дараах бичлэгээс хараарай" гэж бичжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()