СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цахим хэрэглэгчид хэн нь хамгийн хачирхалтай, санаанд оромгүй ажил хийдгээрээ өрсөлдсөн нь...

"Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй" гэгчээр өөрийн дуртай, сонирхдог ажлаа хийнэ гэдэг аз жаргалын үндэс билээ. Харин дэлхий дээр хүний санаанд буумгүй олон хачирхалтай ажил мэргэжил оршин тогтнож байдаг аж. Ингээд ер бусын мэргэжилтэй цахим хэрэглэгчид өөрийн ажлынхаа онцлогоос танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.

Цахим хэрэглэгчид хэн нь хамгийн хачирхалтай, санаанд оромгүй ажил хийдгээрээ өрсөлдсөн нь... Хадгалах

Амь насаа дэнчин тавьж Төвөд орныг дэлхий нийтэд анх харуулсан Буриад тагнуулчийн түүх

Тэрээр олон жилийн турш барууны орнуудад хаалттай байсан "Бурхны орон" хэмээн нэрлэгддэг Төвөдийн Лхас хотод зүсээ хувирган нэвтэрч хүн төрөлхтний өмнө нь харж байгаагүй ертөнцийг харуулсан юм. Хамгийн гол нь тэрээр энэхүү аюултай ажлаас амьд үлдэж чадсан нь тухайн үедээ гайхалтай аз завшаан болжээ...

Амь насаа дэнчин тавьж Төвөд орныг дэлхий нийтэд анх харуулсан Буриад тагнуулчийн түүх Хадгалах
2021-11-28, 16:07

Ганцаараа амьдрахад мэдэрдэг 30 аз жаргалыг цахим хэрэглэгчид жагсаажээ

Өөрийн гэсэн амьдралыг бүтээх нь хувийн орон зайгаа бий болгохоос эхэлдэг. Ганцаараа амьдарч эхэлснээр хүн өөрийнхөө талаар өмнө нь огт анзаарч байгаагүй нууцуудыг олж мэдэх нь түгээмэл. Тиймээс та тусдаа гарах хүсэлтэй эсвэл ганцаараа амьдарч эхлэхээр төлөвлөж байгаа бол доорх хүмүүсийн санаа бодолд анхаарлаа хандуулаарай!

Ганцаараа амьдрахад мэдэрдэг 30 аз жаргалыг цахим хэрэглэгчид жагсаажээ Хадгалах

"Шинэ мянганы хүүхдүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талууд

Түүхийн ямар ч хугацаанд шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхнээсээ ялгаатай байсаар иржээ. Тэгэхээр бидний аав ээжийн үеийнхнийг ч гэсэн өвөө эмээ нар "Одооны хүүхдүүд хэрэг алга" хэмээн шүүмжилж байсан л байж таарна. Гэхдээ 1997 оноос хойш төрсөн Z үеийнхэн оюун санааны хувьд ч, амьдралын хэв маягийн хувьд ч тун онцлог нэгэн бүлэг болж байна. Ингээд та бүхэнд "зүүмерүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Шинэ мянганы хүүхдүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талууд Хадгалах

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн цалин хэд байдаг вэ?

Хүмүүс эрх мэдэл, алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө улс төрд хөл тавьж, өөрсдийн туйлын зорилгоо ерөнхийлөгч хэмээн тодорхойлох нь бий. Гэвч дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хангалттай их хэмжээний цалин авч чаддаг болов уу? Сонирхолтой нь хөгжингүй орнуудын удирдагч нар өөрийн орны дундаж бизнес эрхлэгчдийн жилийн орлогоос бага хэмжээний цалин авдаг ажээ.

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн цалин хэд байдаг вэ? Хадгалах
2021-11-28, 13:42

"Удирдагч цор ганц" - Хойд Солонгосын иргэдийг савхин дээл өмсөхийг хоригложээ

Хойд Солонгосын хууль сахиулагчид савхин хүрэм, дээл зэргийг өмссөн хүмүүс хуулийн хариуцлага тооцож эхэлжээ. Тус улсын төрийн тэргүүн Ким Жон Ун ийм төрлийн хувцаслалтыг өөрийн таних тэмдэг болгосон учраас энгийн иргэдийг их удирдагчтай адилхан байж болохгүй хэмээн ийм арга хэмжээ авах болсон байна. 

"Удирдагч цор ганц" - Хойд Солонгосын иргэдийг савхин дээл өмсөхийг хоригложээ Хадгалах

Фашизмын эсрэг хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон "Шорттой партизан" охины түүх

Симон Сегуан (Simone Segouin) хэмээх Франц охин дөнгөж 18 настай байхдаа эх орноо фашистуудаас цэвэрлэхээр шийдсэн юм. Ийнхүү тэрээр "Францын эсэргүүцлийн хөдөлгөөн" нэртэй партизануудын эгнээнд нэгдэж, нацистуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхэлжээ. Симон анх нэгэн герман цэргийн унадаг дугуйг хулгайлж тэмцлээ эхлүүлсэн бол яваандаа гүүр нураах, галт тэрэг дэлбэлэх мэтийн аюултай даалгаваруудыг гардан гүйцэтгэсэн аж. 

Фашизмын эсрэг хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон "Шорттой партизан" охины түүх Хадгалах

Германы хотуудад яагаад "хуурамч" автобусны буудлууд байдаг вэ?

Германы зарим хотуудад сүүлийн үед "Хуурамч автобусны буудал" гэсэн утгатай "Scheinbushaltestelle" хэмээх шинэ зүйл нэвтэрчээ. Эрх баригчид зөнөх өвчинд нэрвэгдсэн өндөр настнуудад туслах зорилгоор хэзээ ч автобус ирдэггүй зогсоолуудыг байгуулж эхэлсэн нь тэр аж.

Германы хотуудад яагаад "хуурамч" автобусны буудлууд байдаг вэ? Хадгалах

Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ?

Дайныг улс орнууд нөлөөгөө тэлэх эсвэл хамгаалах зорилгоор хийдэг учраас асар их зардал дагуулах нь мэдээж. Ялангуяа сүүлийн 100 жилийн хугацаанд зэр зэвсгээ сайжруулах тал дээр гүрнүүд асар их хөрөнгө хаясны хүчинд хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээнд технологийн нээлтүүдийг хийсэн билээ. Түүнийхээ төлөөсөнд урсгасан их хэмжээний цус, нулимс дайны гол хохирол болон түүхэнд үлджээ. Мэдээж хүний аминаас илүү үнэ хүрэх зүйл байхгүй ч зөрчил мөргөлдөөнөөс үүссэн санхүүгийн асуудал шууд болон шууд бусаар түүнээс дутахааргүй хохирол учруулдаг юм. Тэгвэл сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр өндөр зардлаар хоорондоо байлдсан юм бол?

Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ? Хадгалах

Бүх ажиллагааг нь хиймэл оюун удирддаг метро Саудын Арабт удахгүй нээгдэнэ

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот шинэхэн метрогоо хүлээж авахад бэлэн болжээ. Засгийн газрын зүгээс 27 тэрбум ам.доллар зарцуулсан тус метроны сүлжээг байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. Гэхдээ хамгийн гол нь бүх ажиллагааг хиймэл оюун зохицуулдаг гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа аж. Эр-Риядын шин метроны сүлжээг тавих ажил 5 жил үргэлжилсэн бөгөөд өдгөө дуусах шатандаа явж байна.

Бүх ажиллагааг нь хиймэл оюун удирддаг метро Саудын Арабт удахгүй нээгдэнэ Хадгалах

Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд

Хятадын Гоминдан нам 1911 онд Манж Чин улсыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг (БНХУ) байгуулсан юм. Ингэхдээ тэд Манжийн эзэмшилд байсан бүхий л газар нутгийг өөрсдийн хэмээн тунхагласан байдаг. Улмаар тэд 1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдаж, өнөөгийн Тайвань арал руу дүрвэн тэндээ "түр засгийн газар" байгуулсан юм. Өдгөө ардчилсан БНХУ болон коммунист БНХАУ нь нэг нэгнийхээ оршин тогтнолыг үгүйсгэсэн хэвээр байгаа билээ. Үүний дээр Тайванийн зүгээс хуучин газар нутгаа одоо хүртэл өөрсдийнх хэвээр гэж үздэг байна. 

Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд Хадгалах

Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт

Улс орнуудын ерөнхий хөгжлийн түвшинг дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-гаас харж болдог. Уг тайланд дэлхийн улс орнуудыг бизнесийн орчин, инновацид ээлтэй байдлаар нь дүгнэн жагсаадаг "Бизнесийн динамик байдал"-ийн эрэмбэ шинэчлэгдэн оржээ. 

Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт Хадгалах
2021-11-24, 12:38