"Шинэ мянганы хүүхдүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талууд

Түүхийн ямар ч хугацаанд шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхнээсээ ялгаатай байсаар иржээ. Тэгэхээр бидний аав ээжийн үеийнхнийг ч гэсэн өвөө эмээ нар "Одооны хүүхдүүд хэрэг алга" хэмээн шүүмжилж байсан л байж таарна. Гэхдээ 1997 оноос хойш төрсөн Z үеийнхэн оюун санааны хувьд ч, амьдралын хэв маягийн хувьд ч тун онцлог нэгэн бүлэг болж байна. Ингээд та бүхэнд "зүүмерүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Шинэ мянганы хүүхдүүд" буюу Z үеийнхний давуу болон сул талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Трэндүүд

Аль ч цаг хугацаанд залуучууд хэзээнээс эхлээд шинэ зүйлийг эрэлхийлж ирсэн. Гэхдээ Z үеийнхэн цахим ертөнц болон нийгмийн сүлжээний ачаар хамгийн сүүлийн үеийн трэндүүдийг шууд хүлээж авах боломжтой болсон учраас хоцрогдоно гэсэн ойлголт тэдний хувьд байхгүй.

Трэндүүд

2 Цахимаар мөнгө олох

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр залуучууд түүнийг ашиглан мөнгө олох боломжтой болжээ. Зарим өөрсдийн платформоо ашиглан бараа сурталчилж, зарим нь хүмүүсээс хандив цуглуулах хэлбэрээр амьдралаа хүртэл авч явдаг гэдгээс харвал үнэхээр багагүй мөнгө олдог нь илэрхий. Тэр бүү хэл сүүлийн жилүүдэд цахим орчинд 20 наснаасаа өмнө саятан болсон хүүхдүүд олон гарч ирж байгаа нь цаг үе үнэхээр өөрчлөгдсөнийг илтгэнэ. 

Цахимаар мөнгө олох

3 Өөрийгөө боловсруулах

Орчин үеийн хүмүүсийн хувьд хувийн боловсрол нь юунаас ч илүү эхрэм зүйл гэдгийг Z үеийнхэн ойлгосон байна. Гэхдээ тэд хий хоосон их сургуульд сурж цаг мөнгөө үрэхийн оронд цахим орчноос хэрэгтэй мэдлэгээ олж аваад түүнийгээ ашиглан мөнгө олох боломжтойг ойлгосон юм. Чухамдаа дүнд санаа зовохын оронд Z үеийнхэн яг хэрэгтэй мэдлэгээ олж авах нь хамгийн чухал хэмээн үздэг байна. 

Өөрийгөө боловсруулах

4 Эрүүл мэнд

Z үеийнхэн ганцхан боловсрол гэлтгүй эрүүл мэнддээ маш сайн анхаардаг. Гэхдээ тэд бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ ижилхэн санаа тавих ёстойг мөн ойлгосон байна. Тиймээс олон залуучууд эрүүл амьдралын хэв маягийг баримтлан зөв хооллоот, дасгал хөдөлгөөн, йог зэрэг зүйлсийг амьдралдаа нэвтрүүлж эхэлсэн аж. Үүний хажуугаар сэтгэл зүйгээ засах үүднээс бясалгах, хандлагаа эерэг байлгах гэх мэт зан үйлийг өнөөгийн залуучууд түлхүү ашигладаг болжээ. 

Эрүүл мэнд

5 Сэтгэцийн эрүүл мэнд

Гэхдээ шинэ үеийнхэн сэтгэцийн өвчлөлд илүү амархан өртдөг болсон байна. Орчин үеийн залуучууд бачимдах, сэтгэцийн хямрал, ядаргаа зэрэг эмгэгүүдээр түлхүү шаналах болсон. Харин "хуучны" хүмүүсийн дунд эдгээр нь бараг байгаагүй үзэгдэл юм.

Үүний гол шалтгаан нь өнөөх нийгмийн сүлжээ юм. Нийгмийн сүлжээ нь  сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг нь аль эрт нотлогдсон билээ. Гэвч ажил амьдрал нь нэгэнт үүнээс хамааралтай учраас одоо сална гэдэг бараг бүтэхгүй зүйл болжээ. 

Сэтгэцийн эрүүл мэнд

6 Хил хязгаар байхгүй

Z үеийнхэн хүн бүр онцгой учраас өөрсдийгөө хүссэн хэлбэрээрээ илэрхийлэх эрхтэй хэмээн үздэг. Тиймээс хэн ч гэсэн үсээ хүссэн өнгөөрөө будаад хүссэн хувцасаа өмсөөд хүссэн бүлэг, ангилалд хамаарах бүрэн боломжтой аж. 

Хил хязгаар байхгүй

7 Энгийн чадвар байхгүй

Z үеийнхний ганц том сул тал нь технологиос хэт хамааралтай болсон учраас энгийн зүйлсийг хийх чадвар суугаагүй байдаг аж.

Жишээлбэл:

  • Z үеийнхний 61 хувь нь л энгийн цаг ашиглаж мэддэг
  • 41 хувь нь л үржүүлэхийн хүрдээ мэддэг
  • 21 хувь нь л цахилгааны оролтыг засч мэддэг
  • 39 хувь нь л ёс журмаар нь хутга сэрээ хэрэглэж мэддэг
  • 51 хувь нь л индүү ашиглаж чаддаг
  • 41 хувь нь л товч хадаж чаддаг гэнэ. 

Үүний дээр 48 хувь нь л санхүүгээ барих чадалтай бөгөөд тооны машингүйгээр энгийн нэмж хасах үйлдэл хийж чаддаггүй байна. 

Мөн ихэнх нь зөв бичих дүрэм мэдэггүй гэнэ. Глобус эсвэл газрын зураг ашиглах, анхны тусламж үзүүлэх гэх мэтийг дурдаад ч хэрэггүй биз. 

Гэхдээ энэ бүхэн нь тэдний мууд биш харин дэлхий ертөнц огцом өөрчлөгдөж хуучны зүйлс хэрэггүй болж байгаатай холбоотой гэдгийг санаарай. 

Энгийн чадвар байхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()