Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд

Хятадын Гоминдан нам 1911 онд Манж Чин улсыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг (БНХУ) байгуулсан юм. Ингэхдээ тэд Манжийн эзэмшилд байсан бүхий л газар нутгийг өөрсдийн хэмээн тунхагласан байдаг. Улмаар тэд 1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдаж, өнөөгийн Тайвань арал руу дүрвэн тэндээ "түр засгийн газар" байгуулсан юм. Өдгөө ардчилсан БНХУ болон коммунист БНХАУ нь нэг нэгнийхээ оршин тогтнолыг үгүйсгэсэн хэвээр байгаа билээ. Үүний дээр Тайванийн зүгээс хуучин газар нутгаа одоо хүртэл өөрсдийнх хэвээр гэж үздэг байна. 

Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бээжингийн засгийн газар өнгөрсөн зуунд Манж Чин улсын хуучин нутаг дэвсгэрт хамаарах ихэнх хилийн маргааныг зохицуулж чадсан байхад Тайванийн үндсэн хуульд эх газрын Хятадыг нэгтгэсэн 1911 оны нутаг дэвсгэр нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байдаг аж.

Энэхүү нэр төдий эзэмшил газрууд нь ОХУ-ын Тувагаас Зүүн өмнөд Азийн жижиг арлууд хүртэл нийт 18 улсын нутгийн 5300 км урт газрыг дамнан үргэлжлэх бөгөөд өдгөө Тайванийн де факто эзэмшил болсон арлаас даруй 36600 хувиар том хэмжээтэй.

1 Тува

1911 онд Монголын хамт тусгаар тогтносон ч 1944 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон өөртөө засах орон. 

Тува

2 Хан Тэнгэр уул

Киргиз болон Хятадын хил дээр байрлах энэ уулын 30 км2 талбайг Тайвань өөрийнх гэж үздэг. 

Хан Тэнгэр уул

3 Горно-Бадахшан

Тажикистан улсын өөртөө засах аймаг болсон тус нутгийг хуучин цагт Чин улс, Оросын эзэнт гүрэн, Афганы эмир өөрийн харьяат гэдэг байв. 1890-ээд оноос Чин, Орос, Афганы гурван талын гэрээ байгуулагдаж Бадахшаныг өөртөө засах орон болгосон юм. 

Горно-Бадахшан

4 Казахстаны хилийн нутгууд

Хуучин Манжийн нутагт байсан Казахстаны хэд хэдэн хилийн зурвасыг Тайвань өөрийнх гэж үздэг. 

Казахстаны хилийн нутгууд

5 Ваханы хоолой

Афганистаны газар нутагт орших энэхүү жижиг нутаг нь эрт цагаас хойш өрнө дорнын аялагч нарын явж өнгөрөх ёстой газар байсаар ирсэн юм. Зүүн хязгаар нь Чин гүрний захирч байсан Шинжаанд хамаардаг байжээ. 

Ваханы хоолой

6 Гилгит-Балтистан

Пакистаны хойд хязгаарын энэхүү муж нь өнөөг хүртэл маргаан дагуулж буй Кашмир нутгийн нэг хэсэг юм. Ганцхан Тайвань гэлтгүй Энэтхэг, Пакистан, Хятад зэрэг орнууд 1950-иад оноос хойш тус нутгийг өөрсдийн хэмээн мэдэгдэж, мөргөлдөөн гарсаар ирсэн юм. 

Гилгит-Балтистан

7 Аксай Чин

Мөн Кашмирийн бүрэлдэхүүнд ордог энэ нутаг 50-иад оноос хойш Хятад болон Энэтхэг хоорондын олон маргааны сэдэв болсон юм. 

Аксай Чин

8 Энэтхэгийн хилийн нутгууд

Казахстаны нэгэн адил хуучин Манжийн хэд хэдэн хилийн зурвасыг Тайвань өөрийнх хэмээн Энэтхэгт тулгадаг аж. 

Энэтхэгийн хилийн нутгууд

9 Кула-Кангри

Бутан, Төвдийн хил дээрх далайн түвшнээс дээш 7500 м өндөр энэхүү уулыг бүхэлд нь Тайвань өөрийн гэж үздэг. 

Кула-Кангри

10 Хаа муж

Бутаны Хаа муж нь Төвдийн нэг хэсэг байсан учраас мөн БНХУ-ын нэг хэсэг гэж үзэх болжээ

Хаа муж

11 Аруначал Прадеш

Энэтхэг улсын харьяа, зүүн хойд хязгаарын муж Аруначал Прадеш нь мөн уг гарлаараа Төвдтэй холбоотой учраас Гоминьданы зүгээс Хятадын нэг хэсэг гэж тооцогддог байна.

Аруначал Прадеш

12 Качин муж

Мьянмарын нэг хэсэг болсон тус мужийг 18-р зууны үед Манж цэргийн хүчээр эзэлж байжээ. Тиймээс өнөө хүртэл БНХУ өөрийн нэг хэсэг гэж үздэг гэнэ. 

Качин муж

13 Спратлын арлууд

Өмнөд Хятадын тэнгис дэх олон маргаантай арлуудын нэг. Тус арлуудыг ганцран Тайвань гэлтгүй БНХАУ, Малайз, Бруней, Филиппинь, Малайз, Вьетнам өөрийн хэмээн тунхагладаг. 

Спратлын арлууд

14 Маклсфилдын арлууд

Маклсфилдын арлуудыг Филиппинь, БНХАУ, Тайвань зэрэг орнууд булаацалддаг байна. 

Маклсфилдын арлууд

15 Параселийн арлууд

Өмнөд Хятадын тэнгисийн хамгийн маргаантай бүст тоцоогддог Параселийн арлуудын төлөө БНХАУ, Вьетнам, Тайвань нар бараг дайн эхлүүлэх дөхсөн аж. Гэхдээ БНХАУ энэхүү бүст өөрийн нөлөөгөө бүрэн тогтоогоод байгаа. 

Параселийн арлууд

16 Хонконг

Хонконг нь мэдээж Хятадын салшгүй нэг хэсэг учраас Тайвань ч энэхүү бүс нутгийг өөрийнхөө гэдэг байна. 

Хонконг

17 Сенкакугийн арлууд

Энэ арлууд нь Тайвань, БНХАУ, Японы хоорондох хилийн маргаантай бүс юм. Япон энд нөлөөгөө тогтоогоод байгаа нь БНХАУ-ын зүгээс байнгын эсэргүүцэлтэй тулгардаг.

Сенкакугийн арлууд

18 Пэгдү-сан уул (Өндөр Цагаан Уул)

Энэхүү уул нь эрт цагаас эхлээд Хятад болон Солонгос хоорондын маргаантай бүс байсаар иржээ. Монголын Эзэнт Гүрний үед тус уулыг Өндөр Цагаан гэж нэрлэх болсон байна.

Өнөө үедХойд Солонгос улсын эзэмшилд байдаг тус нутгийг Тайвань болон Өмнөд Солонгос өөрсдийн хэмээн зарласан гэнэ. 

Пэгдү-сан уул (Өндөр Цагаан Уул)

19 Түмэн гол

Хятад, ОХУ, Хойд Солонгосын хил дагуу урсдаг тус гол нь мөн нэг Манжийн мэдэлд байжээ. 

Түмэн гол

20 Кутузовын арал

Кутузов арал нь Уссури мөрний хамгийн том арал юм. Өмнө нь Дашинтунг гэх нэрээр Хятадын эзэмшилд байсан энэхүү арлыг 1945 оны Чөлөөлөх дайнаар ЗХУ өөрийн болгожээ. Үүнийг БНХАУ хүлээн зөвшөөрсөн ч Тайвань зөвшөөрөөгүй аж. 

Кутузовын арал

21 Уссурийн арлууд

1800-аад оноос эхлэн Манж, Оросын эзэнт гүрэн энэ нутгийн төлөө тоймгүй олон зэвсгийн мөргөлдөөн хийсэн юм. Эцэст нь 2005 онд ОХУ, БНХАУ-ын хэлэлцээрээр хилийн Уссурийн арлуудыг хувааж авсан ч үүнийг Тайвань хүлээн зөвшөөрөөгүй. 

Уссурийн арлууд

22 64 тосгон

64 тосгон нь Амар мөрний зүүн эрэгт буюу Оросын талд суурьшсан Манж, Хан үндэстний суурин байжээ. 1800 оноос эхлэн Оросын тал тэднийг хөөж явуулах тал дээр олон арга хэмжээ авсан ч бүтэлгүйтсэн байдаг бөгөөд эцэст нь цэргийн хүчээр эзэлсэн юм. Өнөөг хүртэл Тайванийн зүгээс энэхүү явдлыг буруутгаж, нөхөн олговор олгохыг шаарддаг байна. 

64 тосгон

23 Монгол

1911 онд Манж Чин улсаас тусгаар тогтносон Монгол улсыг Гоминдан хүчээр өөртөө нэгтгэх үүднээс цэрэг хүртэл оруулж байсан билээ. Энэ явдлаас хойш хоёр тал харилцаа үүсгэлгүй 70 гаруй жил болсон юм. 90-ээд он гарсаар нөхцөл байдал аажмаар сайжирч, 2002 онд албан бусаар дипломат харилцаа тогтоосон байдаг. Ийнхүү тэр жилдээ Тайванийн тал Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч газрын зурагтаа оруулахаа больсон юм. 

Монгол

24 Эх газрын Хятад

Тайванийн засгийн газар албан ёсоор эх газрын Хятадыг босогчдын гарт буй БНХУ-ын нэг хэсэг гэж үздэг бол Бээжингээс мөн адил Тайванийг түр хугацаанд босогчдоор удирдуулж буй Хятадын эзэмшил хэмээн үздэг.

Эх газрын Хятад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()