Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн цалин хэд байдаг вэ?

2021-11-28, 13:42
15,142

Хүмүүс эрх мэдэл, алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө улс төрд хөл тавьж, өөрсдийн туйлын зорилгоо ерөнхийлөгч хэмээн тодорхойлох нь бий. Гэвч дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хангалттай их хэмжээний цалин авч чаддаг болов уу? Сонирхолтой нь хөгжингүй орнуудын удирдагч нар өөрийн орны дундаж бизнес эрхлэгчдийн жилийн орлогоос бага хэмжээний цалин авдаг ажээ.

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн цалин хэд байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ

Төрийн тэргүүнүүд дунд хамгийн өндөр цалинтай эрхмүүдийн нэгт АНУ-ын ерөнхийлөгч зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд жилийн 400,000 ам.долларын цалинтай байдаг ажээ. Харахад их мэт боловч барууны орнуудад энэ нь дундаж бизнес эрхлэгчийн жилийн орлоготой дүйх хэмжээний мөнгө билээ.

АНУ

2 Австрали

Британийн эзэнт гүрний колони байсан орнуудын хувьд албан ёсоор төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан байдаг билээ. Иймээс тэдгээр орнуудад ерөнхийлөгч бус ерөнхий сайд улс орноо залж чиглүүлдэг аж. Тэгвэл Австралийн ерөнхий сайдын цалин өдгөө жилийн 385,000 ам.доллар байдаг байна.

Австрали

3 Герман

ХБНГУ-ын ерөнхийлөгч нь эрх мэдлийн хувьд хязгаарлагдмал бэлгэ тэмдгийн үүрэгтэй албан тушаал гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус улсын хамгийн том эрх мэдлийг төвлөрүүлсэн албан тушаал болох холбооны канцлер жилийн 370,000 ам.долларын цалин авдаг ажээ.

Герман

4 Итали

Италт нь парламентын бүгд найрамдах засаглалтай улс тул ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал боловч ХБНГУ-ын ерөнхийлөгчөөс давуу эрх мэдэлтэйд тооцогддог. Тэгвэл Италийн ерөнхийлөгчийн жилийн цалин 275,000 ам.доллар байдаг аж.

Итали

5 Бельги

Үндсэн хуульт хаант засаглалтай Бельги улсын төрийн тэргүүн нь Филипп хаан юм. Гэхдээ түүний цалингийн хэмжээ тодорхой бус байдаг тул эрх мэдлээрээ хааны дараа орох ерөнхий сайдын цалинг танилцуулахаар бэлдлээ. Тэрээр дээр дурдсан Итали улсаас харьцангуй сул эдийн засагтай, жижиг орны засгийн газрын тэргүүн боловч жилийн 263,000 долларын цалин авдаг байна.

Бельги

6 Канад

Албан ёсоор Канад улсын төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан хэмээн нэрлэгддэг тул тус улсын засгийн газрын тэргүүний цалинг танилцуулж байна. Канадын ерөнхий сайд жилийн 260,000 ам.долларын цалин авдаг аж.

Канад

7 Швед

Шведийн Вант улсыг 16-р Карл Густав удирддаг бол эрх мэдлээрээ түүний дараа орох ерөнхий сайд жилийн 245,000 ам.долларын цалин авдаг байна.

Швед

8 Ирланд

Британийн эзэнт гүрнийн нэг хэсэг байсан боловч төрийн тэргүүнээрээ Их Британийн хатан хааныг өргөмжлөөгүй цөөн хэдэн орны нэг болох Ирландын ерөнхий сайд жилийн 237,000 ам.долларын цалинтай ажилладаг.

Ирланд

9 Азербайжан

Хуучнаар ЗХУ-ын нэг хэсэг байсан орнуудын төрийн тэргүүнүүдээс хамгийн өндөр цалинг өдгөө Азербайжан улсын ерөнхийлөгч авдаг ажээ. Тус улсын ерөнхийлөгчийн жилийн цалин 225,000 ам.доллараар хэмжигдэнэ.

Азербайжан

10 Их Британи

Дэлхийн хаант засаглалтай бусад орнуудын нэгэн адил Их Британийн хатан хаан бэлгэдлийн шинж чанартай улсаа удирддаг бол тус улсын хамгийн том эрх мэдэл ерөнхий сайдад төвлөрсөн байдаг бөгөөд жилийн 216,000 ам.долларын цалин авдаг ажээ.

Их Британи

11 Япон

Японы эзэн хаан өөрийн эрх мэдлээ 1945 онд хязгаарлаж багасгасан боловч дэлхийн бусад хаант засагтай орнуудын төрийн тэргүүнүүдээс харьцангуй их эрх мэдэлтэй гэхэд хилсдэхгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байрт ордог хүчирхэг эдийн засагтай энэ орны ерөнхий сайд жилийн 202,000 ам.доллараар цалинждаг.

Япон

12 Турк

Олон улсын валютын сангийн мэдээлж буйгаар Турк улсын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоганы жилийн цалин 197,000 ам.доллар ажээ.

Турк

13 Франц

Дэлхийн эдийн засгийн томоохон хүчнүүдийн нэг болох Францын төрийн тэргүүн асан, ард иргэдийнхээ дургүйцлийг хүргэсэн хачирхалтай шийдвэрүүд гаргадаг гэдгээрээ зартай Николас Саркози эрх мэдлийнхээ хүрээнд өөрөө өөрийнхөө цалинг нэмж шуугиан тарьж байсныг та санаж буй биз ээ. Тэгвэл түүний дараа Франсуа Холланд цалингаа бууруулж байсан бол өнөөгийн төрийн тэргүүн Эммануэл Макрон жилийн 194,000 ам.долларын цалин авдаг ажээ.

Франц

14 Кени

Африкийн ядуу буурай орон мэт сэтгэгдэл төрүүлж болох ч Кени улс нь нэрлэгдсэн ДНБ-ийн хэмжээгээрээ дэлхийд 64-р байранд жагсдаг билээ. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч жилд 192,000 долларын цалин авдаг байна.

Кени

15 Гватемала

Та Гватемала улсыг газрын зураг дээрээс хаана байдгийг нь зааж чадах уу? Төв Америкийн ядуурал ихтэй энэ улсын ерөнхийлөгч маш өндөр буюу жилийн 179,000 ам.долларын цалин авдаг нь хачирхалтай.

Гватемала

16 Зимбабве

2009 онд Зимбабве улсын мөнгөн тэмдэгт худалдан авах чадвараа алдаж Америк доллар, Британийн паунд, Өмнөд Африкийн ранд зэрэг бусад орнуудын вальютыг хэрэглээндээ нэвтрүүлж байсан ч эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй явсаар байгаа билээ. Тэгвэл эдийн засгийн хямралтай байдлыг үл харгалзан тус улсын ерөнхийлөгч жилийн 147,000 ам.долларын цалин авдаг ажээ.

Зимбабве

17 ОХУ

Манай хойд хөрш ОХУ-ын ерөнхийлөгчийн жилийн цалин өмнө дурдсан Зимбабве улсын ерөнхийлөгчийн цалингаас даруй 11,000 ам.доллараар бага буюу 136,000 ам.доллар байдаг.

ОХУ

18 Суринам

Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр дэлхийд 155-р байранд ордог Өмнөд Америк тивийн энэ улсын ерөнхийлөгч нэг жилийн 133,000 ам.доллараар цалинждаг.

Суринам

19 Испани

Үндсэн хуульт хаант засаглалтай Испани улсын эзэн хааны цалингийн хэмжээ мөн л тодорхойгүй байдаг тул бид тус улсын хоёр дахь том албан тушаалтан болох ерөнхий сайдын цалинг танилцуулахаар бэлдлээ. Өдгөө Испанийн ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж буй Педро Санчез жилийн 97,000 ам.долларын цалин авч байгаа ажээ. Энэ нь Испани улсын томоохон хотуудад талбай жижиг орон сууц авах хэмжээний л хөрөнгө юм.

Испани

20 Либери

Баруун Африкийн хамгийн буурай хөгжилтэй, хүн амын 85 орчим хувь нь ажилгүй хэмээн бүртгэгдсэн байдаг Либери улсын ерөнхийлөгч асар өндөр буюу нэг жилийн 90,000 ам.долларын цалинтай ажилладаг.

Либери

21 Мексик

Умард Америкийн гурван их гүрний хамгийн буурай нь хэмээгддэг Мексикийн ерөнхийлөгч жилийн 68,000 ам.долларын цалинтай.

Мексик

22 Беларус

Беларус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нэг жилийн 33,000 ам.доллараар цалинждаг.

Беларус

23 БНХАУ

Манай өмнөд хөрш БНХАУ-ын удирдагч Ши Жинпиний жилийн цалин өндөр хөгжилтэй бусад улс орны удирдагч нараас маш бага буюу 22,000 ам.доллар ажээ. Энэ нь барууны орнуудын дундаж бизнесийн байгууллагын ахлах менежерийн жилийн орлоготой дүйх үзүүлэлт билээ.

БНХАУ

24 Молдав

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан тус улсын төрийн тэрүүн жилийн 9,200 ам.долларын цалин авдаг.

Молдав

25 Вьетнам

Манай жагсаалтад багтсан сүүлчийн орон болох Вьетнам улсын ерөнхийлөгч нэг жилийн 8,300 ам долларын цалин авдаг ажээ.

Вьетнам

БОНУС: Монгол

Харин манай улсын Ерөнхийлөгчийн хувьд жилийн 18 мянга гаруй ам.доллар буюу 51 сая 133 мянган төгрөгний цалинтай ажилладаг болохыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан Төрийн өндөр албан хаагчдын цалингийн мэдээлэлд дурдсан байна.

БОНУС: Монгол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()