Өхөөрдөм оцон шувуунуудын тухай таатай бус баримтууд

Ихэнх хүмүүс оцон шувууг нисэж чаддаггүй, эгдүү хүрэм инээдтэй алхаатай, өхөөрдөм хөөрхөн амьтан л гэж боддог ч үүнээс цааш мэдэхгүй байх нь олонтаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ шувуу хүний санаанд оромгүй этгээд зүйлсээр дүүрэн амьдралыг туулдаг аж. Өнөөдөр та бүхэнд оцон шувуу хэмээх сонирхолтой амьтны талаарх баримтуудыг хүргэж байна. 

Өхөөрдөм оцон шувуунуудын тухай таатай бус баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Адэли оцон шувуу

Эдгээр оцон шувууг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг дэх арлуудыг нээсэн Жюль Дюмон-Д'Урвиллийн эхнэрийн нэрээр нэрлэжээ. Шувууд асар олноороо нэгдэн амьдардаг бөгөөд дээд тал нь 750 мянган тоо толгой хүрдэг аж. Тэдний амьдрал хөл хөдөлгөөн ихтэй, олон шувуудын дунд амьдрах тул хэд хэдэн зүйлийг сурах ёстой болдог гэнэ. Жишээлбэл, олон шувуу цугларсан газраар дамжин өнгөрөхийн тулд далавчаа заавал ардаа гаргаж явах ёстой.

Адэли оцон шувуу

2 Алтан үст буюу Макарони оцон шувууд

Макарони оцон шувууны англи нэр нь Италийн "macaroni" гэсэн үгнээс гаралтай. Угтаа энэ нэр Европыг тойрон аялж, асар том малгай, инээдтэй хувцастай төрөлх нутагтаа эргэж ирсэн Британийн загвар хөөгчдийн нэр байв. Ингэж аялж ирсэн хүмүүс нутагтаа байдаг зүйлсийг үл тоомсорлож эхэлсэн бөгөөд тэдний хуурамч ихэмсэг занг нутгийхан нь шоолж, макарони гэсэн хошин нэр өгсөн байдаг аж. 

Алтан үст буюу Макарони оцон шувууд

3 Ижил хүйстэн оцон шувууд

Оцон шувуудын амьдрал хүнийх шиг дур хүслээр дүүрэн байдаг. Үүнд хайр, үзэн ядалт, өшөө авах, уламжлалт бус харилцаа, цугаа цэнгэл гэх мэт зүйлс багтана. 1911 онд Терра Нова хэмээх судлаач Роберт Скоттын экспедицийн гишүүний хувьд өөрийн санаачилгаар оцон шувууны бэлгийн амьдралыг ажиглахаар шийджээ.

Харин хийсэн ажиглалтаа судлаач өөрөө хэвлэн нийтлэхгүй байхыг хүссэн байна. Бусад амьтан судлаачдын хувьд ч түүний цуглуулсан баримт хэтэрхий "задгай" байсан гэнэ. Оцон шувууд ижил хүйстнээ сонирхох үзэгдэл гарч байснаар барахгүй, заримдаа эдгээр шувууд дэгдээхэй, үхсэн эм оцон шувуутай хурьцаж байсан нь судлаачдыг цочирдуулсан байв. 

Ижил хүйстэн оцон шувууд

4 Араар тавилт, мөнгө

Судлаачид мөн оцон шувуудын хосын амьдралыг мөн тэмдэглэж авсан байна. Улмаар эмэгчингүүд нь хүссэн бүх оцон шувуутайгаа нийллэгэд ордог нь тодорхой болсон аж.

Мөн эмэгчингүүд нь биеэ үнэлдэг гэхэд болохоор юм. Оцон шувуунууд чулуугаар үүрээ засдаг тул чулуу тэдний хувьд юу юунаас үнэтэй.  Тиймээс эрэгчингүүд эмэгчин оцон шувууддаа чулуу өгч хээлтэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Гэхдээ зарим ухаалаг эмэгчингүүд нь аяыг нь тааруулж байгаад чулууг нь аваад зугтаадаг гэнэ.

Араар тавилт, мөнгө

5 Эрэгчингүүд нь мөн бисексуал

Нэгэн ижил хүйстэн оцон шувууны алдартай түүх байдаг. Нью-Йоркын амьтны хүхээлэн дэх Рой, Сайлу хэмээх 2 эрэгчин оцон шувуу үр удмаа үлдээхийн тулд хос болж, бэлгийн харьцаанд орсон байна. Үүнийг анзаарсан ажилтнууд тэдэнд өндөг өгсөн бөгөөд түүнийг хосууд ээлжилж дарсан байна. Өндөгнөөс гарсан эм оцон шувуу нас биед хүрээд Тацуки хэмээх шувуутай дотноссон бол түүний "аав"-уудын нэг удалгүй өөр эмэгчинтэй хээлтсэн байна. 

Эрэгчингүүд нь мөн бисексуал

6 Баасаар бууддаг

Оцон шувууны шулуун гэдэс баасаа 1.5 м-ийн зайд буудах чадалтай гэнэ. 2003 онд Шинэ Зеландын эрдэмтэн Виктор Бенно Мейер-Рохов оцон шувууны шулуун гэдэсний даралт 60 килоПаскаль хүрдгийг олж тогтоожээ. Аль болох хол буудахын тулд шувууд үүрнийхээ ирмэг дээр гарч, бөгсөө дайсан руугаа чиглүүлээд бууддаг аж. 

Баасаар бууддаг

7 Оцон шувууны баас мансууруулдаг

Оцон шувууд элбэг байдаг газруудад асар их хэмжээний баас байдаг. 2020 оны эхээр Антарктидын ойролцоох Өмнөд Жоржиа арлыг судалж үзсэн Дани-Хятадын олон улсын шувуу ажиглагчдын баг оцон шувууны ойр орчимд очсон хүнийг юу хүлээж байдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна. 300 мянган шувууны ялгадас асах их хэмжээний азот агуулах тул хөрсөнд шингээд мансууруулдаг хий ялгаруулсан байна. Судлаачдын толгой өвдөж, манарсан бөгөөд зарим нь бүр солиорч байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан гэжээ.

Оцон шувууны баас мансууруулдаг

8 Тийм ч үнэнч биш

Хаан оцон шувуу үнэнч байдлын бэлэг тэмдэг болсон ч судлаач Мюррей үүнийг буруу ойлголт гэж мэдэгджээ. Тухайлбал, эр эм император оцон шувуу ганцхан хостой байдаг ч нэг нэгэндээ харгис ханддаг гэнэ. Мөн энэ зүйлийн эм оцон шувууд нь үржлийн үеэр галзуурч бие биенээсээ дэгдээхэй хулгайлдаг аж. Үүний дараа бие махбод дахь пролактины хэмжээ буурах үед хулгайлсан зулзагаа сонирхохоо больж, түүнийг хөсөр хаядаг байна. Үүний нөлөөгөөр олон зулзага амь үрэгддэг. 

Тийм ч үнэнч биш

9 Бонус: Оцон шувуу хөөрөгт цуурт дуртай

1902-1904 оны Шотландын Антарктидын экспедицийн үеэр авсан энэхүү гэрэл зураг нь нотолгоо болж чадна.

Бонус: Оцон шувуу хөөрөгт цуурт дуртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()