Ажилд орсондоо баярласан Энэтхэг эр бурханд талархал илэрхийлэхийн тулд амиа хорложээ

2021-11-10, 16:00
19,355

Энэтхэгчүүд асар их сүсэг бишрэлтэй хүмүүс гэдгийг дэлхий нийт мэдэх ч тэдний зарим нь бүр санаанд оромгүй аргаар бурханд үнэнчээ илэрхийлдэг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд тус улсын Тамил Наду мужийн нэгэн иргэн бурханд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд өөрийн амийг өргөжээ.

Ажилд орсондоо баярласан Энэтхэг эр бурханд талархал илэрхийлэхийн тулд амиа хорложээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэтхэгийн Тамил Наду мужийн Канякумари дүүргийн оршин суугч нэгэн эр галт тэргэнд дайруулж амиа егүүтгэснийг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Гэхдээ талийгаачийн үлдээсэн гэрээслэл дээрх түүний амиа хорлох болсон шалтгаан нь итгэмээргүй хачирхалтай байсан аж.

С. Навин гэдэг нэртэй, 32 настай байсан тэрхүү эр удаан хугацааны турш ажил олж чадаагүйдээ бухимдалтай амьдардаг байжээ. Ийнхүү тэрээр хэрэв ажилд орж чадвал бурханд талархлаа илэрхийлэхийн тулд өөрийн амийг өргөж, "түүн дээр очно" хэмээн тангараг тавьсан байна.

Удалгүй Навин "Bank of India" банкны Мумбай хот дахь нэгэн салбарт ажилд орж чадсан байна. Шинэ ажлаа эхлүүлээд 15 хоносны дараа буюу өнгөрсөн баасан гарагт тэрээр Керала мужийн нийслэл Тируванантапурам хотын галт тэрэгний буудал дээр очжээ. Тэнд Навин төмөр зам дээр хэвтэн хүлээж байгаад галт тэрэгний дугуйн доогуур орон амиа алджээ.

Ийнхүү амиа егүүтгэснээр бурханд өгсөн амлалтаа бүрэн гүйцэд биелүүлж буй хэрэг болохыг тэрээр гэрээслэлдээ дурджээ. 

Хэрэг болсон төмөр зам дээр цагдаа нар яаралтай очиж, талийгаачийн цогцсыг шилжүүлсэн байна. Мөн цагдаа нар Навиныг ийм алхам хийхэд хүргэсэн өөр шалтгаан байсан эсэхийг мэдэхээр шалгаж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()