Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд

Та бид автомашин үйлдвэрлэлийн "алтан" үед амьдарч байна. Үйлдвэрлэгчид зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалахын тулд үргэлж шинийг сэдэж, сонирхолтой содон, хүчирхэг хэрнээ хямд загваруудыг гаргасаар байгаа билээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн боломжийн үнэ бүхий спорт загварын машинуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд

1 "Abarth 124 Spider"

"Fiat" компанийн үйлдвэрлэсэн уг автомашин 246 км/цагийн хурдтай давхих хүчин чадалтай төдийгүй 0-100 км/цагийн хурдыг 6.5 секундэд авдаг гэнэ. "Abarth" цувралын анхны загварыг 1992 онд гаргаж байсан бөгөөд өдийг хүртэл үргэлжлүүлж байгаа гэхээр хэр нэр хүндтэй вэ гэдэг нь тодорхой юм. "Abarth 124 Spider" нь 38 мянган ам.долларын үнэтэй. 

"Abarth 124 Spider"

2 "Ford Mustang"

Дэлхий даяар домог болсон уг супер автомашины хуучин загваруудыг өдгөө дуудлага худалдаагаар хэдэн сая ам.доллароор арилждаг. Харин "Ford Mustang"-ын шинэчилсэн загвар болох "GT-350" нь V-8 хөдөлгүүртэй. Үзүүлэлт нь 0-100км/ц хурдыг 4.3 секундэд авдаг, дээд хурд нь 249 км/ц гэнэ. "Ford Mustang" GT-350 нь 50 мянган ам.долларын үнэтэй. 

"Ford Mustang"

3 "Audi TT RS"

"Audi TT” цуврал 1990-ээд оны үед хамгийн хурдан, хамгийн үнэтэй төмөр хүлэг байлаа. Харин "Audi TT RS" нь 286 км/ц дээд хурдтай, 0-100 км/цагийн хурдыг 4.2 секундэд авдаг үзүүлэлт нь тун муугүй. "Audi TT RS" нь 65 мянган ам.долларын үнэтэй.

"Audi TT RS"

4 "Nissan 370Z"

“Nissan 370Z” нь Америкт хамгийн шилдэг борлуулалттай спорт загварын машинуудын нэг юм. "Nissan 370Z" нь тансаг зэрэглэлийн, спорт болон хайбрид загварын “эрлийз” юм. Хөдөлгүүрийн стандарт нь 2.5 литрийн зургаан цилиндртэй, шинэчлэгдсэн “V6” болон хайбрид холимог хөдөлгүүртэй. Түүнчлэн “Safety Sense”-ийн дэвшилтэт цахим аюулгүй ажиллагааны аппарат, жолоодлогын тусламжийн технологи бүхий стандарттай бүтээгджээ. Эдгээр нь явган зорчигчийг илрүүлж, автомат хурдны хайрцгийн тусламжтайгаар хурдыг тохируулдаг. "Nissan 370Z" 30 мянган ам.долларын үнэтэй.

"Nissan 370Z"

5 "Lotus Elise Sport"

"Lotus Elise Sport" нь 4 секундэд 100км/ц хурд авах хүчин чадалтай бөгөөд дээд хурд нь 321 км/ц юм. Гурван хөдөлгүүртэй бөгөөд турбо хөдөлгүүр нь 1.6 литрийн дизель  хэмнэх боломжтой аж. Шинэ бензин хөдөлгүүрт турбо нь 9 шатлалт автомат хурдны хайрцагтай. Уг хүлэг 64 мянган ам.долларын үнэтэй.

"Lotus Elise Sport"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()