Аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй замын ажил зогсов

2012-09-18, 21:19
20,461
Энэхүү хачирхалтай зүйл Техасын Сан-Антониод болжээ. Энэхүү ховордсон аалзыг сүүлийн гучин жилийн туршид эрдэмтэн судлаачид огт олж чадаагүй байна. Гэтэл саяхнаас хоёр долоо хоногийн өмнө энэхүү аалз Сан-Антониогийн баруун хойд зүгээс олдсон аж. Тиймээс байгаль судлаачид болон шавьж судлаачид ихэд баяртай байгаа гэнэ. Нэг дутагдалтай зүйл нь энэхүү аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй зам угсралтын ажлыг зогсооход хүргэж, олон жилийн турш энэхүү замыг баригдахыг хүлээсэн иргэдийн бухимдлыг төрүүлжээ. “Бие нь жижиг ч бэлчээр нь том” гэдэг энэ бололтой.
Аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй замын ажил зогсов
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Энэхүү ховор аалз нь “Cicurina venii” төрлийн аалз юм байна. Судлаачдын хэлж байгаагаар “ Энэхүү аалз нүдгүй гэнэ. Мөн бие нь хагас тунгалаг өнгөтэй, ихэнхидээ агуй болон газар доор амьдардаг” гэж мэдээлжээ. АНУ-д энэ төрлийн аалзыг тусгай хамгаалалтанд авсан байна. Техасын Тээврийн хэлтсийн дарга Жош Донат (Josh Donat)-ын мэдээлснээр 1980 оноос хойш ердөө хоёрхон ширхэг Cicurina venii аалзыг харсан гэнэ. Хамгийн гол нь эхний аалз олсон газраас холгүй зайд хоёрдахь аалзыг олсон гэнэ. Тиймээс мэргэжилтэнгүүд замын угсралт явагдаж байгаа энэхүү газар дахиад аалз байж болох магадлалтай гэж үзэж байгаа аж.



АНУ-ын Байгал Орчин Хамгааллын Яам болон авто-замын хорооны удирдлагууд зам угсралтын ажлыг яах эсэхээ шийдэх хэрэгтэй болжээ.



Хэдийгээр оршин суугчид энэхүү замыг олон жилийн туршид хүлээсэн боловч удирдлагууд энэхүү ховордож буй амьтныг үгүй болгохыг хүсэхгүй байгаа аж. Магадгүй 15 сая долларын үнэтэй зам угсралтын ажил нэг хэсэгтээ зогсох болов уу.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()