Цахим хэрэглэгчид хэн нь хамгийн хачирхалтай, санаанд оромгүй ажил хийдгээрээ өрсөлдсөн нь...

"Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй" гэгчээр өөрийн дуртай, сонирхдог ажлаа хийнэ гэдэг аз жаргалын үндэс билээ. Харин дэлхий дээр хүний санаанд буумгүй олон хачирхалтай ажил мэргэжил оршин тогтнож байдаг аж. Ингээд ер бусын мэргэжилтэй цахим хэрэглэгчид өөрийн ажлынхаа онцлогоос танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.

Цахим хэрэглэгчид хэн нь хамгийн хачирхалтай, санаанд оромгүй ажил хийдгээрээ өрсөлдсөн нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Netflix-ийн кинонууд дээр "эхлэлийг алгасах" товч тавих

"Цар тахлын үед гэрээсээ ажилладаг байхад үүн шиг сайхан мэргэжил байгаагүй. Өглөө босоод мэйлээ шалгахад өнөөдөр миний янзлах ёстой видеоны жагсаалт ирсэн байна. Үүний дагуу би Netflix дээр тавигдах кино, цуврал зэргийг үзэж байгаад эхлэл хэсгийг нь алгасах товчийг хэдэн минут дээр тавихыг тогтоодог байсан юм. "

Netflix-ийн кинонууд дээр "эхлэлийг алгасах" товч тавих

2 Хуримын гадаад зочин

"Японд эхнэр маань хуримд оролцдог гадаад хүний ажил хийдэг байсан юм. Япончууд хуримаа сонирхолтой харагдуулах үүднээс  ямар ч хамаагүй гадаад хүмүүсийг хөлсөлж оролцуулдаг юм. Эхнэр маань өдөрт 20,000 иен (200 ам.доллар) хүртэл орлого олдог байсан гээд боддоо."

Хуримын гадаад зочин

3 Үхлийн нууц тайлах үдэшлэг зохион байгуулагч

"Төрөл бүрийн баяр цуглаан дээр би тусгай жүжигчид хөлслөн үхлийн нууц тайлах тэмцээн зохион байгуулдаг юм. Оролцогчид тэрхүү жүжигчдээс төрөл бүрийн асуулт асууж зохиомол үхлийн нууцыг тайлж хөгжилддөг. "

Үхлийн нууц тайлах үдэшлэг зохион байгуулагч

4 "Би Буддын сүмд IT мэргэжилтэн хийдэг"

"Би Буддын сүмд IT мэргэжилтэн хийдэг"

5 Шонхор шувуу сургагч

"Би  шонхор шувууг сургаж, төмөр зам, нисэх онгоцны буудал, ферм зэргийг сүйтгэдэг бусад шувуудыг бариулах ажил хийдэг. "

Шонхор шувуу сургагч

6 Сүйт бүсгүйн гэрч

"Хэрвээ жинхэнэ сүйт бүсгүйн гэрч ямар нэг шалтгаанаас болоод хуриманд оролцож чадахгүй болвол түүнийг орлох хүн хөлсөлж болно. Үнэнийг хэлэхэд мэргэжлийн гэрч энгийн хүмүүсээс хамаагүй илүү туршлагатай учраас хамаагүй дээр сонголт болдог. "

Сүйт бүсгүйн гэрч

7 Цэцрлэгийн зураач

"Цэцэрлэг бүрт ороход хүүхдүүдийн зурсан зургийг ханан дээр өлгөсөн байдаг даа. Үнэндээ жинхэнэ хүүхдүүдийн зураг өлгөөд байхаар онц байдаггүй учраас над шиг хүмүүсийг хөлсөлж зуруулдаг юм. "

Цэцрлэгийн зураач

8 Сармагчинд зориулсан тоглоом хөгжүүлэгч

"Шимпанзе, орангутан мэтийн оюун ухааны хөгжил сайтай бичнүүдэд зориулж би энгийн үйлдэлтэй видео тоглоом хөгжүүлдэг"

Сармагчинд зориулсан тоглоом хөгжүүлэгч

9 "Би цахим орчинд зарагддаг хийсвэр хувцасны загвар гаргадаг"

"Үнэн хэрэгтээ миний загвар жинхэнээсээ дутахааргүй үнэ хүрдэг. "

"Би цахим орчинд зарагддаг хийсвэр хувцасны загвар гаргадаг"

10 Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг утсаар яриулагч

"Сонсголын бэрхшээлтэй хүмүүс утсаар дамжуулж хүнтэй харьцахыг хүсвэл намайг хөлсөлдөг. Би харилцуураар ярилцаж, дохионы хэлээр нөгөө хүндээ тайлбарлаж өгөх үүрэгтэй. Харамсалтай нь орчин үеийн технологийн хувьслаас болж миний мэргэжил бараг устаж байгаа. "

Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг утсаар яриулагч

11 Дижитал хэлбэрт хөрвүүлэгч

"Томоохон студиуд болон телевизиуд хуучин цагт кассет хальс зэрэг дээр бүтээлүүдээ хуулж хадгалсан байдаг. Харин тэдгээр нь элэгдэж дуусах аюулд орсон учраас манай компани дээрх компаниудын контентийн санг нь дижитал хэлбэрт хөрвүүлж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо би өдрийг кино үзэж өнгөрүүлдэг юм. 

Манай нэг үйлчлүүлэгч сүүлийн 5 жилийн турш сар бүр хайрцаг дүүрэн кино ирүүлсэн юм. Одоо ахиад 5 жилийн дараа тэдний контентийн санг бүрэн дижитал хэлбэрт оруулж дуусах төлөвтэй байна. "

Дижитал хэлбэрт хөрвүүлэгч

12 Төмсөн дээр шороо цацагч

"Би өнгөрсөн жил зул сараар нэг хүнсний дэргүүрт цагийн ажил хийсэн юм. Ингэхдээ би төмсийг дөнгөж хурааж авсан мэт харагдуулахын тулд дээр нь шороо цацдаг байв. "

Төмсөн дээр шороо цацагч

13 Дуу цуглуулагч

"Би кино, телевиз, сурталчилгаа, тоглоом дээр ашиглах зориулттай дууны эффектийг бичиж авч хадгалах ажил хийдэг. Үндсэндээ би ямар ч бүтээл дээр ашиглаж болох бүх төрлийн дуу чимээг өндөр чанартайгаар бичиж аваад тусгай мэдээллийн сан хадгалдаг юм. 

Жишээлбэл аль нэг студи дайны сэдэвтэй кино хийхийг хүсвэл байлдааны онгоцны чимээ, бүх төрлийн галт зэвсгийн чимээ хэрэг болно. Тэр үед манай сангаас тэдгээрийг нь гаргаж өгнө. "

Дуу цуглуулагч

14 Явуулын оршуулга

"Оршуулгын газрууд жилийн 365 хоног тасралтгүй ажиллах ёстой байдаг. Харамсалтай нь ийм хувиараас болоод энэ салбарт хүн тогтдоггүй. 

Тиймээс явуулын оршуулгын үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гарч ирсэн юм. Манай машинд хэрэгтэй бүх зүйл байдаг учраас бид шууд явж очоод бүх шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг. "

Явуулын оршуулга

15 Эрэлт зохицуулагч

"Миний мэргэжил гэвэл дэлгүүрийн мэдээллийг шалгаж аваад хэрэглэгчдийн эрэлтэнд тааруулж бараагаа нөөцлөх явдал юм. Над шиг хүмүүсийн ачаар дэлгүүр, худалдааны төвүүд худалдан авагчдын эрэлтийн 95 хувийг хангаж чаддаг. Хэрвээ таны хайсан зүйл тухайн дэлгүүрт байхгүй бол бидний буруугаас биш харин хэн нэг хүн тэрхүү бараанаас хэдэн зуугаар нь бөөндөж аваад агуулахыг маань хоосолсон гэсэн үг. "

Эрэлт зохицуулагч

16 Мөнгөн дэвсгэрт шалгагч

"Би үрчийсэн эсвэл нугалсан мөнгөн дэвсгэртийг мөнгө тоологч машин хүлээж авах эсэхийг шалгадаг.

Ингэхдээ бид хэдэн мянган дэвсгэрт өрсөн харанхуй өрөөнд хяналтын камер болон харуулуудын хатуу хяналт дор ажилладаг юм. "

Мөнгөн дэвсгэрт шалгагч

17 Адууны дэл сүүл сүлжигч

"Ээж маань үзэсгэлэн, яармаг худалдаан дээр харуулах морьдын дэл сүүлийг сүлжих ажил хийдэг байсан. Адуутай холбоотой бүх зүйл үнэтэй болохоор цалин өндөр авдаг байв.

Адууны дэл сүүл сүлжигч

18 Дуудлагын шумбагч

"Аливаа байгууллага, хувь хүн усан доор ажил гүйцэтгэх хэрэг гарвал намайг дууддаг. Хийхэд үнэхээр зугаатай, бас цалин өндөр"

Дуудлагын шумбагч

19 Хаяг уншигч

"Захианы дугтуй дээрх компьютер уншиж чадахааргүй гаргацгүй бичсэн хаягийг би уншиж, хүрэх газарт нь илгээдэг"

Хаяг уншигч

20 Мэргэжлийн гашуудагч

"Африкийн Гана улсын соёлд оршуулгын ёслол томоохон байр суурь эзэлдэг тул талийгаачийн хэр нөлөөтэй, нэр хүндтэй хүн байсныг оршуулган дээр нь гашуудаж буй хүмүүсийн тоо илэрхийлдэг аж. Иймд төрөл төрөгсөд нь өөрсдөө хангалтгүй санагдвал ямар ч нөхцөлд цурхиран уйлах чадварт мэргэшсэн эмэгтэйчүүдийг хөлсөлдөг байна."

Мэргэжлийн гашуудагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()