ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөгийн балтай амтат бялуу хэрхэн хийх вэ?

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэх болсон энэ цагт хүн бүр гар доорх материалаа ашиглан, гэртээ амттай хоол, унд хийхийг эрхэмлэх болсон билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ мөнгөө гарздаж, дэлгүүрээс бялуу худалдаж авалгүй, амттай бялуу гэртээ хийх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа зөгийн балтай бялууны жор болон хийх заавартай танилцъя. 

Зөгийн балтай амтат бялуу хэрхэн хийх вэ? Хадгалах

Өглөөний цайгаа яагаад уух ёстой вэ?

Та өглөө ажилдаа явахаасаа өмнө цайгаа ууж амждаг уу? Нуулгүй хэлэхэд бидний тал хувь нь өглөө эртлэн босч хоол, цайгаа ууж гардаг байна. Үлдсэн хувь нь цагтай уралдаж, ажил, хичээл рүүгээ яарч,өглөөний цайгаа уулгүй явах нь бий. Тэгвэл бид та бүхэндээ өглөөний цайгаа заавал уух чухал шалтгаануудыг дуулгаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөж байна. Нэгэнт биеэ өвчилсөн хойно нь харамсаж суулгүй өнөөдрөөс урьдчилан арга хэмжээ авах нь чухал юм.

Өглөөний цайгаа яагаад уух ёстой вэ? Хадгалах

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая!

Та амралтын өдрөөрөө ямар хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд Оросуудын брэнд болсон хоол болох "пирошки" хэрхэн хийдэг жорыг бэлтгэлээ.

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая! Хадгалах

Аялал зугаалгаар явахдаа хэзээ ч идэж болохгүй хоолнууд

Хүн бүр дэлхийг тойрон аялж, сонин содон зүйлсийг үзэж харахын зэрэгцээ соёл уламжлалтай нь танилцаж, урьд өмнө нь харагдаагүй хоолыг нь идэж амсахыг хүсдэг. Мэдээж энэ нь маш гайхалтай, сонирхолтой байх боловч хаа таарсан бүхнээ амсаж, идэх нь дэндүү аюултай юм. Зарим улс орнуудад хүний биед сөрөг нөлөө үзүүлж, хордуулж ч мэдэх хоол хүнсийг худалдаалдаг бөгөөд үүнийг нь мэдэлгүй идсэн жуулчид амь насаараа хохирсон тохиолдлууд олон байдаг байна. Иймд та бүхэндээ сануулга болгох үүднээс хэзээ ч идэж болохгүй 10 хоол хүнсийг танилцуулъя. 

Аялал зугаалгаар явахдаа хэзээ ч идэж болохгүй хоолнууд Хадгалах

Өвлийн хүйтэнд алдсан амин дэмээ нөхөж авах 10 хоол хүнс

Манай Монгол шиг хүйтэн цаг ууртай газар биеийн дулаанаа нөхөж авахын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал юм. Тэгвэл өвлийн цагт хамгийн их хэрэгтэй амин дэм агуулдаг ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг юм бол? Хамтдаа олж мэдэцгээе.

Өвлийн хүйтэнд алдсан амин дэмээ нөхөж авах 10 хоол хүнс Хадгалах
2017-01-27, 19:05

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

Хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж байгаа улс орнуудын нэг бол яахын аргагүй Япончууд билээ. Өвөрмөц ёс заншил, үүх түүх, уламжлал соёлтой энэ ард түмэн олон хачирхалтай зүйлсээр дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг нь нууц биш юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Япон бүсгүйчүүдийн сайхан арьс, гоолиг биеийн нууцыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц Хадгалах

Стейкний махыг хэрхэн зөөлөн болгох вэ?

Амт чанар сайтай стейк буюу үхрийн шарсан гол махыг ихэвчлэн ресторануудад хийж, үйлчилдэг. Тэгвэл бид яагаад өөрийн гараар дотны хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж болохгүй гэж? Харин хүмүүс стейк бэлтгэхдээ махыг нь хэт хатуу болгох сул талтай байдаг бөгөөд чухам яаж зөөлөн, сайхан амттай болгох вэ? хэмээн толгойгоо гашилгаж суудаг. Иймд бид та бүхэндээ стейкний махыг хэрхэн зөөлөн атлаа амттай болгож бэлтгэх зааврыг танилцуулж байна. 

Стейкний махыг хэрхэн зөөлөн болгох вэ? Хадгалах

Хүнсээ шинээр нь удаан хадгалах шалгарсан аргууд

Хүн бүр л шинэхэн, эрүүл хүнсийг сонгон хэрэглэж, эрүүл саруул, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Харин бид худалдаж авсан хүнсний ногоо, жимсээ зөв зохистой хадгалаагүйн улмаас богино хугацаанд муудах, шинэлэг байдлаа алдах зэрэг асуудал тулгардаг байна. Иймд та бүхэндээ зориулан хүнсний ногоог шинээр нь удаан хадгалах гайхалтай аргуудыг хүргэж байна. 

Хүнсээ шинээр нь удаан хадгалах шалгарсан аргууд Хадгалах

Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй 7 хүнс

Хятад улсад үйлдвэрлэдэггүй зүйлс гэж үгүй. Идэж уух хүнс, өмсөж зүүх хувцас, эдэлж хэрэглэх бараа бүтээгдэхүүн гээд нэрлээд байвал дуусахгүй. Харин тэдний үйлдвэрлэж, тариалсан хоол хүнс нь хүний эрүүл мэндэд аймшигтай хор хөнөөл учруулж, амь насыг нь авч одож мэдэхүйц аюултай байдаг байна. Иймд бид та бүхэндээ Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй хүнсүүдийг танилцуулж байна.  

Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй 7 хүнс Хадгалах

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс

Бидний өдөр тутмын амьдралдаа идэж, хэрэглэдэг хоол хүнс ирэх жилүүдэд устаж, үгүй болох гадны эх сурвалжууд мэдээллээд эхэлжээ. Энэ нь дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт зэрэг хэд хэдэн шалтгаануудаас үүдэлтэй бөгөөд өнөөдөр бид та бүхэндээ чухам ямар хоол хүнс ирэх жилүүдэд хомсдолд орж, хүмүүсийг хэрэгцээг хангахаа болих тухай мэдээллийг хүргэе.

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс Хадгалах

Бодисын солилцоог сайжруулж, илүүдэл өөхийг шатаах ид шидийн ундааг хэрхэн хийх вэ?

Турах гэдэг бараг хүн бүрийн хувьд толгойн өвчин болжээ. Гэхдээ зүгээр ч нэг турах бус, аль болох эрүүл аргаар турахыг эрхэмлэх болсон нь нууц биш юм. Энэ нь ч зөв бөгөөд үр дүнтэй байдаг. Тиймээс бид өнөөдөр танд тураадаг ундаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж, тураахаас гадна хамгийн гол нь тун амттай ундаанууд байгаа тул та хүссэн хэмжээгээрээ уусан ч болно. Ингээд хамтдаа гайхалтай ид шидтэй 7 ундааг хэрхэн хийх аргыг мэдэж авцгаая.

Бодисын солилцоог сайжруулж, илүүдэл өөхийг шатаах ид шидийн ундааг хэрхэн хийх вэ? Хадгалах
2017-01-19, 11:37

Өвдсөн үедээ хэзээ ч идэж болохгүй хоолнууд

Өвчтэй үедээ хүн идэх хоолондоо биш, эм тариандаа л анхаардаг билээ. Гэвч энэ нь буруу юм. Учир нь зарим нэг нэр төрлийн хоол хүнс өвдсөн хүний ядарч, сульдсан биед тэжээл болох бус бүр өвчнийг нь даамжруулж, эдгэрэлтийг нь удаашруулдаг ажээ. Хурдан, түргэн тэнхэрч, ажил, хичээлдээ явмаар байхад эдгэж өгөхгүй байх хичнээн хэцүү билээ дээ. Тэгвэл бид та бүхэндээ өвчний нянг улам өдөөдөг 9 хоол хүнсийг хүргэж байна. 

Өвдсөн үедээ хэзээ ч идэж болохгүй хоолнууд Хадгалах
2017-01-18, 16:02