Сарын тэмдэг ирсэн үед идэх хэрэгтэй 6 хүнсний бүтээгдэхүүн

2019-11-23, 11:21
13,458

Сарын тэмдэг ирэх болон дааврын хэлбэлзэл тохиох үед эмэгтэйчүүдийн бие нэн хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмээ цусаар дамжуулан алдаж байдаг учир энэ үеэр хүнс тэжээлийн хэрэгцээ нь өөрчлөгддөг. Энэ алдагдлыг нөхөн сэргээхийн тулд тухайн цаг үедээ тохируулан тэнцвэртэй хоолны дэглэм барихыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Зарим бүтээгдэхүүн бие махбодыг хэвийн байлгахад тусалдаг бөгөөд сарын тэмдгийн үед илэрдэг гэдэс зангиралт, хавагналт, толгой өвдөлт, дотор муухайралт, сульдалтыг намдаадаг байна. Ингээд сарын тэмдэг ирсэн үед идэж болох ба идэхээс зайлсхийх ёстой хүнсийг доор харуулая.

Сарын тэмдэг ирсэн үед идэх хэрэгтэй 6 хүнсний бүтээгдэхүүн

1 Брокколи байцаа

Биений юм ирэх үед цусаар дамжин хамгийн ихээр алдагддаг эрдэс бодис бол төмөр. Брокколи нь төмрөөр баялаг тул таны алдагдсан төмрийг нөхнө. Төмрөөс гадна эслэг, магни, кали ихээр агуулдаг тул гэдэс цүдийлтийг багасгаж, хоолны шингэцийг сайжруулж, гэдэс зангирах үед булчинг суллаж амраахад тусална.

Брокколи байцаа

2 Гадил

Сарын тэмдгийн үед идэж болох хамгийн зөв амттан бол гадил. Учир нь гадил жимсэнд мөн адил эслэг, магни, кали их байдаг ба өтгөн хаталт, суулгалт болон амттан идэх хүслийг зохицуулахад тусална.

Гадил

3 Хар шоколад

Хар шоколад нь төмөр, магни, антиоксидант буюу үл исэлдүүлэгч, зүрх, судасны үйл ажиллагаанд нэн тустай флаванол хэмээх уурагт бодисын нэгдэл зэрэг олон ашиг тустай эрдэсийг агуулдаг. Ялангуяа флаванол нь цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг сулладаг. Шоколад сэтгэл санаанд ямар гайхалтайгаар нөлөөлдөгийг дурдах ч хэрэггүй.

Хар шоколад

4 Салмон буюу яргай загас

Салмон загас нь Омега 3 тосны хүчил агуулдаг ба уургийн баялаг эх үүсвэр тул маш эрүүл хүнс гэж үзэн ямар ч хоолны дэглэмд багтдаг. Үрэвслийг багасгаж, гэдэс зангиралтыг намдааж, сарын тэмдгийн мөчлөгөө зохицуулахын тулд салмон загас идээрэй.

Салмон буюу яргай загас

5 Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвсэл дарахад тустай ба сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тусална. Хэрвээ таны хэвлийн хэсэг нэг л таагүй байгаа бол цайн дээрээ цэвэр цагаан гаа нэмээд уугаарай.

Цагаан гаа

6 Жүрж болон нимбэг

Сарын онцгой энэ үед чихэр идэх хүслээ дарж, амин дэм илүү авахын тулд жимс идэх хэрэгтэй ба ялангуяа цитрусын төрлийн жимс идвэл бүр сайн. Амин дэмээс гадна эслэг, ус ихээр агуулж байдаг тул таны биеийн чийгшил болон хоол боловсруулах замыг хэвийн байлгадаг. Цитрусын төрлийн  жимс нь дотор муухайрах болон сарын тэмдэгтэй холбоотой бусад таагүй нөхцлийг арилгахад сайн нөлөө үзүүлдэг. Мөн сарын тэмдгийн үед цус алдалтын хэмжээг багасгана.

Жүрж болон нимбэг

САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ИДЭЖ БОЛОХГҮЙ ХҮНС

САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ИДЭЖ БОЛОХГҮЙ ХҮНС

1. Сүү

Хэрэв сарын тэмдэг ирсэн үед таны хэвлийгээр өвдөж, гэдэс зангирдаг бол сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Сүүнд агуулагддаг лактоз нь нэгэн төрлийн сахар бөгөөд зарим хүмүүсийн хоол боловсруулалтыг хэцүү болгодог. Сарын тэмдэг ирсэн үед лактозтой бүтээгдэхүүн хэрэглэвэл хавагнах, гэдэс өвдөх, дотор муухайрах шалтгаан болно.

1. Сүү

2. Чихэр болон амттан

Дуртай амттанаа идэх нь сэтгэл санааг сайхан болгодог ч боловсруулсан сахар ихээр агуулдаг тул гэдэс хийгээр дүүрэх, үрэвсэхэд хувь нэмэр оруулдаг. Таны бие цус алдаж хэрэгцээт амин дэмээ алдсан байгаа учир хиймэл бус жинхэнэ сахарыг жимсээр дамжуулан авах хэрэгтэй.

2. Чихэр болон амттан

3. Кофейн

Зарим судалгаа кофейний хэрэглээ сарын тэмдгийн хугацааг удаашруулдаг ба зарим тохилдолд тасалдуулдаг болохыг тогтоожээ. Мөн сарын тэмдгийн өмнөх хам шинжийг улам даамжруулдаг байна. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол сарын тэмдэг ирэхээс өмнө болон дууссаны дараах үед кофе уухаас татгалзаарай.

3. Кофейн

4. Халуун ногоотой хоол

Сарын энэ үед халуун ногоотой хоол таны ходоодыг улам л хямраана. Хэрэв та ухаалаг байж зөв халуун ногоогоо сонгож хэрэглэж чадвал зарим нь таны биед ашиг тустай байж болно. Жишээ нь цэвэр улаан чинжүү нь үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг бол гүргэм нь хоол боловсруулах эрхтэний өвчнийг анагаана.

4. Халуун ногоотой хоол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()