Аварга загасны тухай цочирдом баримтууд

Эцэж цуцахыг мэддэггүй аймшигт махчин араатан гэдгээс өөрөөр аварга загасны талаар бид төдийлөн мэддэггүй. Ялангуяа далайгаас алслагдсан монголчуудын хувьд магадгүй кинон дээрээс л бага сага мэдээлэлтэй болсон байх. Эсвэл үнэхээр их сонирхож буй бол интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж үздэг байж болох юм. Тэгвэл бид энэхүү амьтны талаарх хүмүүсийн дунд байдаг ташаа ойлголтыг өөрчлөх баримтуудыг хүргэж байна.

Аварга загасны тухай цочирдом баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аварга загас хүмүүсийг хайр найргүй хөнөөдөг

Үнэндээ жилд дунджаар таваас зургаан хүн л аварга загасанд бариулдаг бол хүмүүс 75-100 сая аварга загасыг агнадаг байна.

Аварга загас хүмүүсийг хайр найргүй хөнөөдөг

2 Гурван төрлийн аварга загас хүмүүс рүү дайрдаг

Дэлхий дээр 400 гаруй төрлийн аварга загас байдаг бөгөөд тэдний гурав нь л хүмүүс рүү дайрдаг. Гэхдээ өлссөндөө биш сониуч зан нь хөдөлсөндөө ийм үйлдэл хийдэг гэнэ шүү.

Гурван төрлийн аварга загас хүмүүс рүү дайрдаг

3 АНУ-д аварга загасны дайралтад хүмүүс хамгийн их өртдөг

2017 онд л гэхэд АНУ-ын Флорида мужид 31 хүн аварга загасны дайралтад өртсөн байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн аварга загаснууд сонирхож хүн рүү дайрдаг  учраас дээрх хүмүүсээс нэг нь ч амь үрэгдээгүй байна. 

АНУ-д аварга загасны дайралтад хүмүүс хамгийн их өртдөг

4 Хамгийн том нь цагаан аварга загас бол

Насанд хүрсэн цагаан аварга загас 12 метрийн урттай бөгөөд 20 тонн жинтэй байдаг нь дэлхий дээр байгаа энэ төрлийн загасны хамгийн томд тооцогддог. 

Хамгийн том нь  цагаан аварга загас бол

5 Аварга загас янз бүрийн хэмжээтэй байдаг

"Смитсониан" институт Карибын тэнгисийн эргийн дагуу судалгаа хийсний үр дүнд гарын алганы хэмжээтэй жижиг аварга загас олжээ. Энэ аварга загас нь далайн 270 метрийн гүнд амьдардаг юм байна. 

Аварга загас янз бүрийн хэмжээтэй байдаг

6 Эко системд чухал байр суурь эзэлдэг

Аварга загас дэлхийн эко системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд далайн амьтдын тоо толгой хэвийн хэмжээнээс хэтрэхээс сэргийлж, сул дорой төрөл зүйлийг хамгаалдаг байна.

Эко системд чухал байр суурь эзэлдэг

7 Цагаан аварга загас нүүдэллэдэг

Намар болгон цагаан аварга загасны сүрэг 30 мянга гаруй км туулж илүү дулаан газар очиж өвөлждөг.

Цагаан аварга загас нүүдэллэдэг

8 Зарим нь амьдралынхаа турш зогсолтгүй сэлдэг

Цагаан, судалт, хүрэн аварга загаснууд сэлж байж амьсгалдаг учраас хэзээ ч нэг газраа  удаан хөвдөггүй.

Зарим нь амьдралынхаа турш зогсолтгүй сэлдэг

9 Аварга загаснууд урт насалдаг

Цагаан аварга загасны дундаж нас 70 байдаг бол Грийнландын аварга загас 400 хүртэл насалдаг.

Аварга загаснууд урт насалдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()