Интернэтийн тухай сонирхолтой 10 баримт

2014-10-01, 02:10
43,354
Сүүлийн үед бид мэдээлэлийг хурдан шуурхай, цаг алдалгүй авахын тулд цахим ертөнц буюу интернэтэд байнга л холбогдож байгаа билээ. Тэгвэл, энэ дэлхийг аалзны тор мэт хэрэн, сүлжсэн Интернэтийн тухай сонирхолтой баримтуудаас та бүхэндээ хүргэж байна.
Интернэтийн тухай сонирхолтой 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Смайл (Smile) 30 гаруй жилийн түүхтэй
Америкийн компьютерийн эрдэмтэн Скотт Фальман хамгийн анх 1982 онд Интернэтээр смайл илгээж байжээ.

www.caak.mn

2. YouTube дэх бүх бичлэгийг үзэх боломжгүй
Минут тутамд л "YouTube" дээр ар араасаа шинэ бичлэгүүд нэмэгдэж байдаг билээ. Хэрвээ та YouTube-ийн бүх бичлэгийг үзвэл,16 жилийн дараа л үзэж дуусах ажээ.

www.caak.mn

3. Хамгийн анхны сайт одоог хүртэл ашиглагдаж байгаа
Хамгийн анхны сайт нь Швейцарийн "CERN" бөгөөд нэг хэсэг хаагдаж байгаад өнгөрсөн оноос эхлэн хэвийн үйл ажиллагаанд оржээ.

www.caak.mn

4. Эверестийн оргилоос интернэтэд
Эверестийн оргил дээр LTE (telecommunication) ажиллах юм байна. Тиймээс та санаа зоволтгүй цахим ертөнцтэй холбогдох боломжтой ажээ.

www.caak.mn

5. Кофены ачаар веб-камер үүссэн
Хамгийн анхны Веб-камерыг 1991 онд Кембрижийн Их Сургуулийн кофе чанагч дээр суурилуулсан байна. Үүний ачаар ажилчид нь кофе буцалсан эсэхийг мэдэх боломжтой болж байжээ. Харин 1993 онд 128х128 пикселтэй камерийг Интернэтийн хэрэглээнд оруулсан байна. 8 жилийн дараа алдарт кофе чанагчийг дуудлага худалдаанд оруулж 5200 доллараар худалдсан ажээ.

www.caak.mn

6. Дэлхийн хүн амын хэдэн хувь нь интернэтэд орох боломжтой вэ?
Дэлхийн хүн амын бараг тал хувь нь буюу 3 тэрбум хүн интернэтийг ашигладаг байна. Үүнээс 2.4 тэрбум хүн нь гар утсаараа интернэт ашигладаг ажээ.

www.caak.mn

7. Интернэтийн түлхүүр
Дэлхий дээр долоон хүн “Интернэтийн түлхүүр”-ийг хадгалдаг байна. Энэ нь тусгай дугаартай электрон карт бөгөөд дэлхийн бүх интернэтийг дахин ачааллах боломжтой гэнэ. Хэрвээ интернэт сүлжээ дэлхий даяар халдлагад өртвөл, түлхүүрийн эзэд АНУ-ын интернэтийн бааз дээр цугларах бөгөөд интернэтийг хаах боломжтой гэнэ.

www.caak.mn

8. Интернэтийн анхны сурталчилгаа
AT&T хэмээх компанийн сурталчилгаа 1994 онд хамгийн анх интернэтээр цацагдсан байна.

www.caak.mn

9. Өргөн хэрэглээ
Интернэт үүсээд 4-хөн жил болоход хэрэглэгчдийн тоо нь 50 сая орчим болсон байсан. Харин утасыг ийм тооны хэрэглэгчтэй болгохын тулд 75 жил, радио 38 жил, харин зурагт нь 13 жил шаардагдсан бол "Angry Birds" тоглоомонд 35 хоног л шаардагдсан байна.

www.caak.mn

10. Их хэмжээний спам
Дэлхий дахинд 4 тэрбум орчим ашигладаг мэйл хаяг бий. Өдөр бүр эдгээр хуудаснаас 190 тэрбум орчим захиаг илгээдэг. Харин энэ бүх захианы 80% нь спам байх магадлалтай гэнэ. «Spam» гэдэг нь өөрийн байнгын сурталчилгаагаар олныг уйдаасан махны үйлдвэрийн нэрнээс гаралтай ажээ.

www.caak.mn
Танд таалагдсан бол үргэлжлэлийг доорх линкээс үзээрэй.
~ Интернэтийн талаар сонирхолтой баримтууд ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()