Өглөөний цайгаа яагаад уух ёстой вэ?

Та өглөө ажилдаа явахаасаа өмнө цайгаа ууж амждаг уу? Нуулгүй хэлэхэд бидний тал хувь нь өглөө эртлэн босч хоол, цайгаа ууж гардаг байна. Үлдсэн хувь нь цагтай уралдаж, ажил, хичээл рүүгээ яарч,өглөөний цайгаа уулгүй явах нь бий. Тэгвэл бид та бүхэндээ өглөөний цайгаа заавал уух чухал шалтгаануудыг дуулгаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөж байна. Нэгэнт биеэ өвчилсөн хойно нь харамсаж суулгүй өнөөдрөөс урьдчилан арга хэмжээ авах нь чухал юм.

Өглөөний цайгаа яагаад уух ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жин хасахад туслана

Өглөөний цай ууж хэвшсэнээр бие тань эрүүлжиж, турах нөхцлийг бүрдүүлдэг. Та хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч, турж чадахгүй байгаа нь өглөөний цайгаа уулгүй, уураг, шим тэжээл авч чадахгүй байгаатай холбоотой ажээ. Эрүүл биетэй хүн хамгийн хурдан турдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.  

Жин хасахад туслана

2 Тархийг сэргээнэ

Сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сэргээдэг зүйл бол өглөөний цай байдаг. Өглөөг эрч хүчээр дүүрэн, амттай хоол идэж эхлүүлсэн тохиолдолд толгой сайн ажиллаж, тухайн өдрийг баяр хөөртэй, эерэг энергээр дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгодог байна. . 

Тархийг сэргээнэ

3 Уураг, шим тэжээл өгнө

Судалгаагаар өдөр бүр өглөөний цай ууснаар тухайн хүн шим тэжээл, амин дэм авч, ямар ч асуудалд бухимдаж шаналалгүй өөдрөг, эрч хүчтэй байдаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна бие эрхтэн болон сэтгэл санааг эмчилж, эрүүл сайхан байлгадаг гэнэ. 

Уураг, шим тэжээл өгнө

4 Хоол боловсруулах системийг сайжруулна

Өдөр бүр өглөөний цай уух нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлдэг. Харин хоол боловсруулах систем зөв дарааллаар ажилласнаар хоолыг түргэн шингээж, өөхийг шатаан, таргалахаас сэргийлдэг ажээ. 

Хоол боловсруулах системийг сайжруулна

5 Стресс, бухимдлыг дарна

Стресс бухимдал өлсөхөөс үүдэлтэй гэхэд буруудахгүй болов уу? Харин өглөөний цайгаа уувал сэтгэл тань сэргэж, өдрийн хоолондоо хэт их зүйл идэж, ходоод гэдсээ өвчлүүлэхээс давхар сэргийлэх үндэс болдог байна. 

Стресс, бухимдлыг дарна

6 Биеэ хөгжүүлэхэд туслана

Биеэ хөгжүүлж, сайхан болгохыг хүсдэг хүмүүс өглөөний цайг хэрхэвч алгасч болохгүй. Учир нь өглөөний цайгаа ууснаар биед олон төрлийн амин дэм нөхөгдөж, эрч хүчийг бэлэглэдэг байна. 

Биеэ хөгжүүлэхэд туслана

7 Өвчин тусах магадлалыг бууруулна

Та өглөө бүр цайгаа ууснаар чихрийн шижин, даралт буурах, цусан дахь глюкозын дутагдал зэрэг өвчлөлөөс өөрийгөө сэргийлж, эрүүл, аюулгүй, урт удаан амьдрах боломжтой юм.

Өвчин тусах магадлалыг бууруулна

8 Аз жаргал бэлэглэнэ

Өглөөний цайгаа ууснаар та илүү их аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно. Үүнийг судалгаагаар тогтоосон бөгөөд гэрээсээ хоосон ходоодтой яаран гарсан хүмүүс бухимдал ихтэй байдаг төдийгүй сөрөг энергээр өөрийгөө цэнэглэдэг гэнэ шүү.

Аз жаргал бэлэглэнэ

9 Зүрхэнд эерэг сайнаар нөлөөлнө

Цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлж, зүрхийг эрүүл байлгахад өглөөний цай тусладаг. Иймд та эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсч байвал ердөө өглөө бүр эртлэн босч, өглөөний цайгаа ууж байхад л хангалттай юм. 

Зүрхэнд эерэг сайнаар нөлөөлнө

10 Гэр бүлийн харилцааг сайжруулна

Өглөө босоод хэдэн тийшээ яарч гүйлдэхийн оронд хэдхэн минут хамт суугаад хооллох нь тухайн гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, аз жаргалыг бэлэглэнэ. Эзэгтэй та арай эртхэн босч, амттай өглөөний цай бэлтгээд хайртай хонгор үрс, халамжит ханиа сэрээж, хамтдаа өглөөний цайгаа ууж хэвшээрэй. 

Гэр бүлийн харилцааг сайжруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()