Стейкний махыг хэрхэн зөөлөн болгох вэ?

Амт чанар сайтай стейк буюу үхрийн шарсан гол махыг ихэвчлэн ресторануудад хийж, үйлчилдэг. Тэгвэл бид яагаад өөрийн гараар дотны хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж болохгүй гэж? Харин хүмүүс стейк бэлтгэхдээ махыг нь хэт хатуу болгох сул талтай байдаг бөгөөд чухам яаж зөөлөн, сайхан амттай болгох вэ? хэмээн толгойгоо гашилгаж суудаг. Иймд бид та бүхэндээ стейкний махыг хэрхэн зөөлөн атлаа амттай болгож бэлтгэх зааврыг танилцуулж байна. 

Стейкний махыг хэрхэн зөөлөн болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Та амт чанар сайтай махыг сонгож бэлтгээрэй. Ямар ч өөхгүй мах болсныхоо дараа хуурай, хатуу болох гээд байдаг тул, бага зэргийн өөхтэй байхдаа ч гэмгүй. Махаа хуурай, цэвэрхэн шарах шүүгээний тавцан дээр тавиарай.

2

Дараа нь махан дээрээ том ширхэгтэй давс цацаж, бүхэлд нь тарааж өгөөрэй. Ингэснээр илүү зөөлөн болох аж. 

3

Давсаа махандаа шингээж, ойролцоогоор 30-40 минут байлгах хэрэгтэй. Энэ нь маханд сайхан амт оруулах төдийгүй аманд ормогцоо хайлахуйц зөөлөн болгох шидтэй юм. 

4

Дараа нь махаа усаар угааж, илүүдэл давсыг арилгана. Бүх давс нь махнаас унаж, алга болтол усанд барьж, цэвэрлээрэй. 

5

Одоо харин та энгийн аргаар амталсан болон давсанд удаан байлгасан хоёр махыг харьцуулаад хардаа. Бидний заавраар бэлтгэсэн мах илүү амттай, сайхан харагдаж байгаа биз? Та махаа өөрийн хүссэн амтлагч, соусыг ашиглаж шарж болно. Хэрвээ та стейк хийх аргыг сайн мэдэхгүй бол ЭНД дарж хийх жор, заавартай нь танилцаарай.  

6

Та энэхүү аргыг ашиглаж, махаа амталж шарснаар зөөлхөн, амт чанар сайтай, шүүслэг стейкийг идэх боломжтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()