ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно

Бид өдөр тутамдаа хүнсний ногоог ашиглан, хоол бэлтгэж иддэг. Гэхдээ та хүнсний ногоогоо зөв сонгож чаддаг болов уу? Салат хийхийн тулд ямар сонгино сонгох, төмсний нухаш хийхэд ямар төрлийн төмс сонгох хэрэгтэй вэ гэдгийг мэдэх үү? Ногоон чинжүү нь улаан чинжүүнээс юугаараа ялгаатай вэ гэж бодож үзсэн үү? Хэрвээ та эдгээр асуултын алинд ч хариулж чадаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хүнсний ногоог хэрхэн зөв сонгож, хэрэглэх тухай мэдээллийг хүргэх гэж байна. 

Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно Хадгалах

Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс

Мэргэжилтнүүд өглөөний хоол маш чухал болохыг үргэлж сануулж, хүмүүсийг анхаарч байхыг зөвлөдөг. Таны өглөө идсэн хоол хүнснээс тухайн өдрийн эрч хүч, эрүүл мэнд хамаарах тул хэрхэвч хайхрамжгүй хандаж болохгүй аж. Бид өнөөдөр та бүхэндээ өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс Хадгалах

Орон орны хооллох соёл

Таныг өөр ямар нэгэн оронд өдрийн хоолонд урьсан бол та яах вэ? Эхний ээлжинд та тухайн орны ёс заншилын талаар мэдэх хэрэгтэй болно. Учир нь зарим улс орон өөрийн гэсэн сонин жигтэй ёс заншилтай байдаг. Яагаад Казахстанд аягыг дүүртэл нь цай хийж болдоггүй вэ?, Хятадад гоймонг тасалдаггүй учир мөн Эфиоп хэмээх улсад илүү таваг авч хэрэглэх нь бүдүүлэгт тооцогддог гэх мэт маш сонирхолтой мэдээлэлийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Орон орны хооллох соёл Хадгалах
2015-06-14, 01:20

Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс

Таны идэх дуртай загас үхлийн чинь шалтгаан болж болох нь. Шошинд цианид агуулагддаг төдийгүй ургамлын үрэнд хортой бодис байдаг гээд бидний идэх дуртай, хүнсэндээ хэрэглэдэг зүйлст ганц хазалтаар хөнөөж чадах хорт зүйлс ихээр байдаг байх нь. Танд анхааруулах үүднээс хорт бодис агуулдаг 7 хоол хүнсийг танилцуулъя.
Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс Хадгалах
2014-10-17, 00:10

Хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй байх шилдэг аргууд

Зарим тохиолдолд бид хүнсний бүтээгдэхүүнүүдийг хугацаанд нь ашиглаагүйгээс болж, хий дэмий мөнгө үрэх шаардлага гардаг нь нууц биш юм. Тэгвэл одооноос үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд бид та бүхэндээ энэ асуудлыг шийдвэрлэхэд тань туслах шилдэг аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй байх шилдэг аргууд Хадгалах

Ядаргааны эсрэг хоол хүнс

Хавар, намрын улиралд хүмүүс нэлээд их ядардаг. Тиймээс ч их хэмжээгээр амин дэм хэрэглэж биеэ торддог. Үүнээс гадна хооллолтондоо анхаарч чадвал ядрах гэдгийг мэдэхгүйгээр хамгийн хэцүү улирлуудаа давж болох юм. Хэрвээ таны идэж буй хоол хүнс ядаргааг чинь тайлахгүй байвал та буруу хооллож байнаа л гэсэн үг. Эрч хүч, энергийнхээ ихэнхи хувийг бид хоол хүнснээсээ л олж авдаг шүү дээ. Таньд үргэлж тэжээл болох хоол хүнс байдаг нь таныг ядрах аюулаас аврах боломжтой юм. Ингээд ядаргаанд оруулахгүй байх 10 бүтээгдэхүүний талаар хүлээн авцгаая.
Ядаргааны эсрэг хоол хүнс Хадгалах
2013-09-14, 21:34

Өглөө, өдөр, орой эдгээр хоолыг идэж заншвал наснаасаа залуу, эрүүл саруул харагдах болно

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Зөв хооллох дадал зуршил бол хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, чийрэг байлгах хамгийн гол хүчин зүйл билээ. Тиймээс та бүхэн өглөө, өдөр, оройн хоолондоо тохирсон илчлэг, шим тэжээлийг авахын тулд зөв хооллох хэрэгтэй. 

Өглөө, өдөр, орой эдгээр хоолыг идэж заншвал наснаасаа залуу, эрүүл саруул харагдах болно Хадгалах

Амтат зраз хэрхэн хийх вэ?

Дотроо өндөгтэй, татсан махан ороомгийг бид "Зраз" хэмээн нэрлэдэг билээ. Анх Шотландаас гаралтай уг хоолыг хийхэд хэцүү мэт харагдах хэдий ч, элдэв янзын орцгүй, бэлдэхэд ч амархан учраас пүрэв гаригийн өдөр, оройн зоогондоо туршаад үзээрэй. 

Амтат зраз хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-03-10, 11:35

Орон орны кофе чанах нууц жорууд

Өглөө сэрээд сайхан үнэртэй, халуун кофе ууж байна гээд нэг төсөөлөөд үзээрэй. Сайхан санагдаж байгаа биз. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг сая сая иргэд өглөөг кофегоор угтдаг. Тиймээс бид та бүхэндээ улс үндэстнүүдийн кофе найруулах төрөл бүрийн аргуудаас танилцуулж байна.
Орон орны кофе чанах нууц жорууд Хадгалах
2015-08-31, 21:47

Шоколадны ач тус

Ихэнхи хүмүүс шоколадыг жин нэмэгдүүлдэг хэмээн үздэг. Харин шоколадыг зөв, хэмжээтэй идэх юм бол танд тусч хүргэж болно шүү дээ. Шоколадны талаар судалгаа хийдэг эрдэмтэд өөрсдөө амттанд ихэд дуртай байдаг болов уу. Ингээд судалгааны дүнд эрдэмтэд маань муу талаас гадна, сайн талыг нь олж илрүүлсэн байна.

Шоколадны ач тус Хадгалах
2013-04-08, 01:04

Баншны тухай сонирхолтой баримт

Анх энэ хоолны нэр нь «чих» (пель), «талх» (нянь) хэмээх хоёр Удмурт үгнээс үүсчээ. Гурилд ороосон мах нь үнэн хэрэгтээ хүний чихийг санагдуулам ажээ. Харин «пель-нянь» гэдэг үг нь яваандаа пельмень (банш) хэмээх үг болон өөрчлөгдсөн байна.

Баншны тухай сонирхолтой баримт Хадгалах
2015-01-03, 05:30

Израйлийн хар алт

Хар түрс Израйлд хамгийн үнэтэй экспортын бүтээгдэхүүний тоонд ордог байна. Өнөөдөр Израйл, АНУ болон Европ руу "Хилэм" загасны хар түрс экспортлож байгаа бөгөөд хамгийн хачирхалтай нь Орос руу хүртэл экспортлож байгаа аж. Ингээд Израйлийн хамгийн чухал экспортын бүтээгдэхүүний талаар сонирхоцгооё.
Израйлийн хар алт Хадгалах
2013-07-13, 20:20