Баншны тухай сонирхолтой баримт

2015-01-03, 05:30
27,770

Анх энэ хоолны нэр нь «чих» (пель), «талх» (нянь) хэмээх хоёр Удмурт үгнээс үүсчээ. Гурилд ороосон мах нь үнэн хэрэгтээ хүний чихийг санагдуулам ажээ. Харин «пель-нянь» гэдэг үг нь яваандаа пельмень (банш) хэмээх үг болон өөрчлөгдсөн байна.

Баншны тухай сонирхолтой баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Европынхон баншийг дундад зууны үеэс хийж ирсэн өөрсдийн хоол гэж үздэг бол, харин хятадууд манайх гэж зүтгэдэг байна. Гэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайхан амттай банш бол сибирь банш юм. Удмуртуудын дуртай энэ банш нь Пермийн комийн ард түмэн болон оросын сибирьчүүдэд ихэд таалагдсан байна. Ойролцоогоор XIV зууны үеэс энэ амттан оросуудын дунд түгэн дэлгэрч эхэлсэн ажээ. Махыг гурилд боосноор зэрлэг амьтдыг татдаг үнэр гарахгүй болсон бөгөөд чанахаас өмнө хүйтэнд удаан хугацаанд хадгалж болдог нь хүмүүст ихэд таалагдсан байна.

www.caak.mn
 
Банш нь бурханд амьтадаар өргөл өргөдөгтэй холбоотой зан үйлийн ач холбогдолтой юм. Тиймээс Уралын “сонгодог” баншийг үхрийн, хонины болон гахайны махаар хийдэг байна. Махандаа бага зэрэг чинжүү, жижиглэн хэрчсэн сонгино, бага зэрэг шинэ байцаа, ногоон сонгино, үрсэн улаан луувангаар амталдаг.

www.caak.mn
 
Баншны гурилд өндөг хийж өгснөөр гурилыг нилээд нимгэн элдэж болдог. Гурил нимгэн байх тусам банш амттай болдог байна. Сонирхолтой нь, урьд нь гуриланд гэрийн тэжээмэл тахианы өндөг биш ятуу, бөднө эсвэл тоодогны өндөг хийдэг байжээ.

www.caak.mn
 
Хэрэв чанаж байх үед банш дээш хөвөн гарч ирвэл болсон гэсэн үг билээ. Гэхдээ энэ нь банш болсон гэсэн үг ч бас биш ажээ. Учир нь сибирьчүүд баншиндаа мөс хийн чимхээд хөлдөөдөг байжээ. Иймд банш зөөлөн шөлтэй болдог бөгөөд чанах үед мөстэй банш хоёр удаа хөвөн гарч ирдэг байна!

www.caak.mn
 
Сүүлийн чимхэх баншны маханд юм хийдэг нэгэн заншил байдаг ажээ. Ногоон сонгино - баяр хөөр, чинжүү - хайр, чихэр - аз хийморь, зоос - эд баялагыг бэлгэддэг. Хэрвээ банш ямар ч махгүй дан гурил байвал та аз жаргалтай байна гэсэн үг юм. Дашрамд хэлэхэд, хэрэв гэрийн эзэгтэй танд баншийг том тавганд овоолон хийж өгсөн бол тэрээр танд ихэд найрсаг дотно хандаж буй гэсэн үг юм.

www.caak.mn
 
Банштай холбоотой хятадуудад өөрийн гэсэн заншил байдаг байна. Хүслээ биелүүлэхийн тулд тодорхой тооны банш иддэг байна. Давхар баяр хөөрийг хүсвэл 2, 3, 6, 9 банш - аз жаргалыг, элбэг арвин ургац авахыг хүсвэл- 4 эсвэл 5 банш иддэг байна. Жилийн турш эрүүл саруул, аз хийморьтой байхыг хүсвэл нэг удаа арван банш идэх хэрэгтэй болдог.

www.caak.mn

www.caak.mn
 
Нью-Йоркийн Бронкс дүүрэгт орших "Golden Gates" зоогийн газарт хамгийн үнэтэй баншийг хийдэг байна. Хэрвээ түүнийг идэхийг хүсвэл мөнгөө бэлдэх хэрэгтэй: найман банштай нэг порц 2400 долларын үнэтэй ажээ. Мэдээж хэрэг, хэрэв харанхуйд гэрэлтэн харагдах баншны хөх ногоон өнгө таныг айлгахгүй бол шүү дээ. Учир нь баншны маханд гүний усны "бамбар" загасны булчирхайг хийдэг байна.

www.caak.mn
 
Ийм алдартай хоолонд ядаж өөрийн “түүхэн эх оронд” нь хөшөө босгохгүй бол сонин байх биз ээ.  ОХУ-ын харъяа Удмуртын нийслэл Ижевскт жуулчдыг татдаг баншны хөшөө арван жилийн нүүрийг үзэж байна. Энд дэлхийн анхны баншийг хийсэн газар зүйн цэг байдаг хэмээн баталдаг ажээ.

www.caak.mn
 
Хэрвээ та банш хийж байна гэж зүүдэлвэл, танд гэр бүлийн халуун дулаан тав тух дутагдаж байна гэсэн үг ажээ. Мэдээж хэрэг, зүүдэнд үл итгэж болох ч, гэр бүлээрээ банш хийдэг уламжлал бол гэр бүлийн гал голомтын сайн уламжлал юм. Тэр ч байтугай үүнийг гэр бүлийн бясалгал ч гэж нэрлэдэг байна.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()