Жуулчдыг хүртэл алах “эрхтэй” цор ганц газар

2013-07-02, 00:57
25,107
Солонгосын цэрэггүйжүүлсэн бүсэд оршдог "Панмунжом" (Panmunjom) тосгон бол “Байлдааны үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй гэмтэл бэртэл, болон амь насаа алдах явдалд өөрийн биеэр бүрэн хариуцлага үүрнэ” – гэсэн актад заавал гарын үсэг зурах шаардлагыг жуулчдад тавьдаг газар юм. Сөүлээс хойш 55 км-ийн зайд орших энэ тосгон нь Хойд болон Өмнөд Солонгос хоёрын дунд байдаг бодит хил юм.
Жуулчдыг хүртэл алах “эрхтэй” цор ганц газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чухам энэ тосгонд л 1953 онд хоёр Солонгосын энхийн хэлэлцээрийг хийжээ. Бүрэн энхийн байдалд шилжээгүй энэ хоёр талын дундах хэзээд тэсрэхэд бэлэн мэт энэ газрыг сая орчим цэрэг хамгаалдаг. Дэлхийн хөрсөн дээрхи энэхүү 4 км үргэлжлэх шугам нь Дэлхий дээрхи хамгийн их байлдааны бэлэн байдалтай газарт тооцогддог байна. Тэнд галт зэвсэг, тэсрэх бөмбөг, өргөст тор, танк эсэргүүцэгч төхөөрөмжүүд үй олноороо. Үүний зэрэгцээ жуулчдыг татах зүйлс ч олонтой гэнэ.

1. Орхигдсон тосгоноос дорнод зүгт, 1 км орчмын зайд хоёр талын цэргүүдийн заагдсан хугацаанд уулзаж, хэлэлцээр хийн, буудалцдаг бүс бий. Ихэвчлэн цэргүүд хилийн хоёр талаас өөд өөдөөсөө ширтэн зогсдог.



2. 1976 онд гарсан хүрзээр үйлдэгдсэн хүн амины хэргээс хойш цэргүүд хил зөрчих, дайсныхаа шугамыг давж алхах эрх байхгүй болжээ. Тэр үед хоёд солонгосын цэргүүд хоёр америк цэргийг зөвхөн мод тайрах гэснийх нь төлөө хүрзээр хөнөөсөн байна.



3. Энэ бол хамгийн аюултай газар боловч хамгийн сонирхолтой жуулчдыг соронзоддог. Жил бүр мянга мянган жуулчид энэхүү тосгонд айлчилж, хүйтнээр дайсагнагч хоёр талын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, бусдын мууд дурлахаар ирцгээдэг байна. Яг л гол жуулчдыг татах зүйл нь үхэл, хахир хатуу байдал хоёр мэт.



4. Тосгонд хүрэх 62 км-ийн аялал нь мөн ч их “зугаатай даа”. Та замдаа эрх чөлөөний хоосон талбайгаар өнгөрч, хилд ойртоно. Энэхүү талбайн гол зорилго нь байлдаан эхэлсэн нөхцөлд танкуудыг яаралтай байрлуулахад оршино. Хоёр талын аль аль нь төмөр тороор хашигдаж, хэдэн алхмын зайтай ажиглалтын цамхагуудыг байрлуулжээ.



5. Зэргэлдээх даваанууд дээр их буунуудыг байрлуулж, замын тусгаарлах шугамууд дээр нь ууттай элснүүдээр хаалт хийн, зам дээрхи зарим гүүрнүүд дээр нь аварга том бетонон ханыг босгосон нь хурцадмал нөхцөл байдалд эсрэг талынхаа замыг таглахын тулд дэлбэлэх зориулалттай аж.



6. Панмунжомын нэг гол сонирхолтой зүйл нь нэг давхар, цэнхэр байшинд очих явдал юм. Тэнд хоёр талын төлөөлөгчид уулздаг байна. Яг хилийн шугамыг харгалзуулан байрлуулсан хэлэлцээрийн ширээг ногоон хамбан даавуугаар хучсан байдаг. Харин ширээн дээрхи микрофоны утаснууд нь хоёр улсын аль алины хил дээр байрлалтай гэж тооцогддог.



7. Жуулчдыг байшинд оруулахад НҮБ-ийн дөрвөн цэрэг байшингийн дээвэр дээр зогсож, Хойд Солонгосын цэргүүд цонхны гаднаас харах аж.



8. Жуулчдыг цэргүүдийн нүдрүү харахгүй байхыг, бас тэдэнд таалагдахгүй ямар нэгэн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулдаг. Тосгонд нэвтрэхийн тулд маш хатуу хувцаслалтын дүрмийг мөрдөх ёстой. Цэнхэр жийнс, шорт юмуу ямар нэгэн “дургүй хүрмээр” хувцас өмсөж болохгүй. Аминдаа л хайртай бол шүү дээ.



9. Сэтгүүлч Кевин Салливан: “Энэхүү бүсийг амралт зугаалгаар явж байгаа хүмүүст зөвлөхөд тохиромжтой гэж бодохгүй байна. Гэхдээ Өмнөд Солонгост ажил хэргээр, эсвэл амралтаараа яваа хүн байвал энд ирж үзэх хэрэгтэй. Энэ бол жуулчны автобусаар очиж болох, Дэлхий дээрхи хамгийн хачин, сонирхолтой газруудын нэг.” – гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()