Худалдаж авах шаардлагагүй 10 гоо сайхны бүтээгдэхүүн

Эмэгтэйчүүдийн гоо сайхны ширээ, угаалгын өрөөний тавиур дээр төрөл бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд өрөөтэй байдаг. Тэдгээрийн аль нь үр дүнтэй, аль нь ямар хэрэггүй хог болохыг ялгаж салгана гэдэг бэрх билээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ энгийн бүтээгдэхүүнээс ялгаагүй атлаа өндөр үнээр худалдаалагддаг гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах зүйлсийг худалдаж авахаас татгалзаж, мөнгөө хэмнэж болох юм. 

Худалдаж авах шаардлагагүй 10 гоо сайхны бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруулын скраб

Жижиг болоод чамин савлагаатай уруулын скрабуудыг охид бүсгүйчүүд ихээр хэрэглэх болжээ. Энэ нь багагүй үнэтэй байх бөгөөд уруулын үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлхөн булбарай болгох үүрэгтэй. Харин үүнийг тогтмол хэрэглэх нь уруулыг гэмтээж, цаашлаад хэт хуурайшуулах аюултай тул, заавал тусгайлан худалдаж авах шаардлагагүй. 

Харин үүний оронд: 2 долоо хоногт 1 удаа нүүрний арьсаа гуужуулахад хангалттай. Энэ нь уруулын тань арьсыг ч давхар гуужуулах аж. 

Уруулын скраб

2 Хөгшрөлтийн эсрэг шампунь

Хүмүүс нас ахихын хэрээр аль болох залуу харагдахыг хичээдэг. Харин хүмүүсийн энэхүү сэтгэхүйн дээр ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй үйлдвэрлэгчид олон байдаг. Тэдгээр бүтээгдэхүүний нэг бол хөгшрөлтийн эсрэг буюу цагаан үс ургахаас сэргийлэх шампунь юм. Гэвч энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд энгийн шампуниас ямар ч ялгаагүй аж. 

Харин үүний оронд: Тэжээлээр баялаг шампунь сонгож хэрэглэх 

Хөгшрөлтийн эсрэг шампунь

3 BB, CC, DD крем

"BB", "CC", "DD", "PP", "EE" гэх тэмдэглэгээтэй кремнууд нь тус бүртээ өөр өөр зориулалттай байдаг. Тиймээс өөрт хэрэг болохгүй кремийг худалдаж авах шаардлагагүй юм.

  • "BB" буюу "Beauty balm" крем нь арьсыг чийгшүүлж, өө сэвийг дарж, цэвэр тунгалаг харагдуулдаг.
  • "Color control" гэх утгыг илэрхийлэх тус крем нь арьсыг шаргал, улаан туяатай болгож, өнгийг нь өөрчилдөг. Өө сэвийг маш сайн дарах бөгөөд эмзэг арьстай хүмүүст тохиромжгүй. 
  • "DD" крем нь "Daily defense" буюу өдөр тутам арьсыг тань хамгаална гэх утгыг илэрхийлдэг. Нарны хорт цацрагаас арьсыг хамгаалж, үрчлээнээс тодорхой хэмжээнд сэргийлдэг. Ихэвчлэн үрчлээ тогтсон, нас ахисан хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. 

Харин үүний оронд: Өөрийн тань хэрэглээнд тохирох кремийг сонгоорой.

BB, CC, DD крем

4 Язралт арилгах бүтээгдэхүүн

Таргалалт, жирэмслэлтээс үүдэлтэй язралтын сорвийг арилгах бүтээгдэхүүнүүд гадуур ихээр худалдаалагдах болсон. Гэхдээ энэ нь сурталчилж байгаа шигээ үр дүнтэй биш юм. Язралтын сорвийг зөвхөн гоо сайхны хагалгааны тусламжтайгаар л арилгах боломжтой. Харин та үүнээс урьдчилан сэргийлж чадна гэдгийг бүү мартаарай.

Харин үүний оронд: Биендээ тэжээллэг тос түрхэж болно. 

Язралт арилгах бүтээгдэхүүн

5 Зовхины тос

Нүдний доор үрчлээс үүсэхэд, бид зовхины тос худалдан авч түрхдэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь төдийлөн үр дүнгээ үзүүлж, үрчлээсийг багасгадаггүй. Тус тос нь ердөө л зовхины арьсыг чийгшүүлэх үүрэгтэй юм. Тиймээс та заавал зовхины тосыг тусгайлан худалдан авч, мөнгөө гарздах шаардлагагүй билээ.

Харин үүний оронд: Өдөр тутамдаа хэрэглэдэг чийгшүүлэгчийг түрхэхэд л хангалттай.

Зовхины тос

6 Үрчлээсний эсрэг тос

Зураас, үрчлээс, нүдний доорхи хөх толбыг 100 хувь арилгаж чадах гоо сайхны бүтээдэхүүн гэж байдаггүй. Эдгээрийг ботокс, тарилга зэрэг мэс заслын аргаар арьс тэнийлгэх ажилбаруудтай огтхон ч харьцуулж болохгүй бөгөөд одоогоор үрчлээстэй хүчтэй тэмцэх тос бүтээгдээгүй байгаа юм. Унжсан арьс, урилгагүй үрчлээсийг арилгаж чадах гоо сайхны бүтээгдэхүүн гарч ирэхийг нэлээд удаан хүлээх шаардлагатай болж байгаа аж.  

Харин үүний оронд: Чийгшүүлэх үйлчилгээ өндөртэй тос сонгож, хэрэглэх. 

Үрчлээсний эсрэг тос

7 Хоёрыг нэгд багтаасан шампунь

Шампунь болон ангижруулагчийг нэг дор багтаасан 2-г 1-д гэх шампуниуд гадуур ихээр худалдаалагддаг. Гэхдээ энэ нь мөн л үр дүн муутай төдийгүй энгийн шампуниас ялгагдах зүйлгүй юм. Тиймээс та заавал өндөр үнэтэй, 2-г 1 дороос гэх сурталчилгаатай шампунийг худалдаж авах хэрэггүй. 

Харин үүний оронд:  Шампунь болон ангижруулагчийг тусад нь авч хэрэглээрэй.

Хоёрыг нэгд багтаасан шампунь

8 Үсний маск

Үс арчилгаа нь шампунь, ангижруулагч, маск гэх хэсгүүдээс бүрддэг. Гэхдээ судалгаанаас үзэхэд үсний маск нь ангижруулагчтай ижилхэн нөлөөг үсэнд үзүүлдэг аж. Иймд үсний маскыг тусгайлан, худалдан авч хэрэглэх шаардлагагүй юм. Мөн шампунь, ангижруулагч, маск 3-г дарааллан хэрэглэж болохгүй.

Харин үүний оронд: Шампунь ангижруулагч эсвэл шампунь маск гэж хэрэглэж болох юм. 

Үсний маск

9 Хөх чангалах тос

Биеийн тусгай хэсгүүдэд зориулсан тос үйлдвэрлэгдэн гарахын хэрээр бүсгүйчүүдийн гоо сайхандаа зарцуулах мөнгөн дүн нэмэгдэж байдаг. Харин охидын ихээр хэрэглэдэг цээж хэсэгт зориулсан тос буюу хөхийг чангалах үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь энгийн биеийн тосноос ялгагдах зүйл үгүй аж. 

Харин үүний оронд: Чийгшүүлэх чадвар өндөртэй биеийн тос түрхээрэй.

Хөх чангалах тос

10 Үсийг гэмтээхгүй үсний будаг

Үсний будаг бүрт химийн хортой будагч бодисууд агуулагдаж байдаг. Харин хүмүүс хор нөлөө багатай, үс арчилгаанд тустай гэх тусгай үсний будгуудыг ихээр худалдан авч хэрэглэх болжээ. Гэвч энэ нь энгийн будагнаас ялгагдах зүйл огт үгүй аж. 

Харин үүний оронд: Үсээ энгийн будгаар будсаны дараа сайтар арчилж, анхаарах хандуулах хэрэгтэй. 

Үсийг гэмтээхгүй үсний будаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()