Хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй байх шилдэг аргууд

Зарим тохиолдолд бид хүнсний бүтээгдэхүүнүүдийг хугацаанд нь ашиглаагүйгээс болж, хий дэмий мөнгө үрэх шаардлага гардаг нь нууц биш юм. Тэгвэл одооноос үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд бид та бүхэндээ энэ асуудлыг шийдвэрлэхэд тань туслах шилдэг аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй байх шилдэг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Бяслагны гаднах уутыг задласныхаа дараа хаялгүй доорх зураг дээрх шиг ашиглах нь чанарыг нь муутгадаггүй байна.

2

Өндгөн дээр сойз ашиглан хүнсний тос түрхэж, хөргөгчинд хийгээрэй. Ингэснээр 3-7 хоногийн хугацаанд шинэ чанараа алдахгүй байх болно.

3

Цагаан гааг халбага ашиглан хальслаарай.

4

Бялууг хатахаас сэргийлэхийн тулд зүсч авсан хэсэгт нь тохируулан талх хэрчиж, шүдний чигчлүүрээр тогтоож, тавих хэрэгтэй.

5

Нимбэгний шинэ чанарыг алдагдуулахгүйн тулд шүдний чигчлүүрээр нэвт хатгаж, хөргөгчинд хийгээрэй.

6

Майноз дээр бага зэрэг цагаан цуу хийгээрэй. Энэ нь салатыг салахын аргагүй амттай болгох болно.

7

Жимсийг шинэ хэвээр нь байлгахын тулд бага зэргийн цагаан цуунд сойгоорой.

8

Сонгино болон сармисыг агаар орох зориулалттай уутнуудад хийж тавиарай. Ингэснээр ойролцоогоор 2 сарын хугацаанд мууддаггүй байна.

9

Авокадог хэрчсэн сонгинотой хамт саванд хийж байлгах хэрэгтэй бөгөөд энэ нь харлаж, муутгахгүй байх ач тустай аж.

10

Алим болон төмсийг хамтад нь байлгах хэрэгтэй бөгөөд ингэснээр аль алиных нь хэрэглэх хугацааг уртасгаж өгдөг байна.

11

Шоколадны түрхлэгний үлдэгдэл дээр бага зэргийн халуун сүү хийж, тагласныхаа дараа сайтар сэгсрээрэй. Та гайхалтай амтыг мэдрэх болно.

12

Манга жимсийг хальслахдаа стаканыг ашиглах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

13

Хан боргоцог доош харуулж тавьснаар хурдан хугацаанд бүрэн гүйцэд боловсордог байна. Харин та навчийг нь авахаа мартуузай.

14

Цоохор майлзыг тугалган цаасанд ороож тавиарай. Ингэсэн нөхцөлд бүтэн нэг сарын турш мууддаггүй аж.

15

Самрын тосыг мөн доош харуулж тавих хэрэгтэй бөгөөд ингэснээр ашиглахад илүү амар байдаг байна.

16

Гадил жимсийг скочоор сайтар баглаарай. 3-5 өдрийн дараа гэхэд бүрэн гүйцэт боловсорсон байх болно.

17

Төрөл бүрийн амтлагч бүхий навчнууд дээр оливын тос хийж, ашиглах хугацааг нь уртасгаж болно.

18

Шанцайг хөргөгчинд хийхдээ голыг нь ангайлгалгүй, аль болох хумиж хийгээрэй. Ингэснээр шинэ хэвээр нь хадгалах боломжтой.

19

Хугацаа нь дуусч, хатсан шарсан төмсийг богино долгионы зууханд хийвэл цоо шинэ мэт болдог байна.

20

Дутуу болсон гадил жимсийг зууханд хийж, бүрэн гүйцэт болгох боломжтой.

21

Хөрсөн пиццаг дахин халаахын тулд хайруулын тавганд бага зэрэг оливын тос хийж, зөөлөн гал дээр халаагаарай.

22

Бичгийн кноп ашиглах нь чанасан өндөг хальслах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Та доорх зургийг харж, туршаад үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()