Онцлох мэдээ

Ямар өнгийн хувцас өмсдөгөөр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Хүнийг гаргаж байгаа үйлдэл, зан аашаас гадна өмсөж байгаа хувцасны өнгөөр нь шинжиж, тодорхойлж болдог байх юм. Бид өөрсдөө анзаардаггүй боловч дотоод ертөнцөө өмссөн хувцасны өнгөөрөө хүмүүст илтгэж харуулдаг байна. Ингээд чухам ямар өнгө, юу гэх утгыг илэрхийлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Ямар өнгийн хувцас өмсдөгөөр нь хүнийг хэрхэн шинжих вэ? Хадгалах

Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан

Хүн бүрийн дотны найз болсон өндгийг бид амттай сайхан хоол бэлтгэхдээ ашигладаг. Харин хэрэглэсэн өндөгний хальсаа хаяхаас өмнө бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Учир нь танд өндөгний хальсыг хаяж болохгүй шалтгааныг дуулгаж, энэ нь хичнээн хэрэгтэй эд болохыг дуулгах гэж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан Хадгалах

Япончуудын айдас, сандралаа үгүй хийдэг нууц арга

Хүн бүр ямар нэгэн асуудлаас болж, их, бага хэмжээгээр стресстэж, бухимдаж байдаг билээ. Энэ нь хүний эрүүл мэнд, бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг учраас аль болох амар тайван байхыг хичээх хэрэгтэй ажээ. Иймд бид өнөөдөр та бүхэндээ Япончуудын стрессийг тавхан минутын хугацаанд таягдан хаях ер бусын гэмээр гайхалтай аргыг хүргэж байна. Та туршиж үзээд, үр дүнг нь хоромхон зуур мэдрэх болно.

Япончуудын айдас, сандралаа үгүй хийдэг нууц арга Хадгалах

Төрсөн өдрийнхөө маргаашнаас хийх ёстой 12 зүйл

Хүний төрсөн өдөр онцгой байдаг гэдэгт та итгэдэг үү? Ихэнх хүмүүс онцгой гэж итгэдэг биз ээ. Учир нь эцэг эхийнхээ хувьд хязгааргүй баяр хөөр дагуулан энэ хорвоод ТА гэдэг хүн мэндэлсэн шүү дээ. Бурхны шашинд хорвоод хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр нэг ширхэг будаа тогтохтой адил ховор завшаан гэж үздэг бол гариг эрхсийн хувьд ч мөн гайхамшигт тохиол болдог ажээ. Та, би, бид бүгдээрээ дэлхий ертөнцөд амьдарч байгаагийнхаа хувьд гариг эрхсийн нэгээхэн хэсэг бөгөөд бидний амьдрал сансар огторгуйтай салшгүй уялдсан байдаг. Тэгвэл хүний төрсөн өдрөөр гариг эрхэст ямар онцгой зүйл тохиолдож, тэр нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг хамтдаа олж мэдэцгээе.

Төрсөн өдрийнхөө маргаашнаас хийх ёстой 12 зүйл Хадгалах

Мэргэжлийн түвшинд хэрхэн массаж хийж сурах вэ?

Бие хөшиж, хөндүүрлэх нь суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд хамгийн том асуудал байдаг. Хуян хөөрч, хамаг бие өвдөж, нуруу чилсэн тохиолдолд хэн нэгнээр сайхан бариулчихсан юмсан гэж бодох хэдий ч мэргэжлийн бариа засалч нар дээр очиж, мөнгө төлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Харин та мэргэжлийн хүмүүс, эмнэлэг дээр очиж бариулах боломжгүй байгаа нөхцөлд бидний зааж өгөх массажийг бусдаар хийлгэж болох юм. Энэ нь таны биеийн алжаал ядаргааг тайлж, аз жаргал бэлэглэх болно. 

Мэргэжлийн түвшинд хэрхэн массаж хийж сурах вэ? Хадгалах

Таны дайсан хэн бэ? /Зурхай/

Найзтайгаа ойр бай, дайсантайгаа бүр ойр бай гэж үг байдаг. Гэхдээ ил өрсөлдөгчөөс илүү далд дайсан аюултай. Тэгвэл хэн таны дайсан болохыг яаж мэдэх вэ? Үл ойлголцол, ажил хэргийн зөрөлдөөн гэх мэт зүйлээс болж хүмүүс хоорондоо дайсагнадаг ч, байгалиасаа хоорондоо таарч, тохирдоггүй хүмүүс байдаг болов уу? Тэгвэл хамтдаа олж мэдэцгээе. Ямар хүнээс болгоомжлох ёстойгоо мэдээд авчихад илүүдэхгүй шүү дээ.

Таны дайсан хэн бэ? /Зурхай/ Хадгалах

Таныг төсөөлж байснаас ч илүү залуу харагдуулах 10 нууц

Бүсгүй хүн бүр топ модель Одгэрэл шиг залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ залуу насны гоо сайхнаа хадгалахын тулд өөрөө өөрийгөө арчлах ёстой байдаг билээ. Гэхдээ арчилна гэдэг маань гоо сайхны хагалгаанд орох, эсвэл өдрийн ихэнх цагийг толины өмнө эргэлдэж өнгөрөөнө гэсэн үг биш юм. Та ердөө залуу, сайхан харагдах гэсэн хүсэл эрмэлзэл дээрээ нэмээд, доорх хялбархан 10 зүйлийг хийхэд болох аж.

Таныг төсөөлж байснаас ч илүү залуу харагдуулах 10 нууц Хадгалах
2017-01-25, 16:12

Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс

Бид бүгд эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөддөг билээ. Өвчин зовлонгүй байх нь амьдралаас авч буй хамгийн том бэлэг гэж ярьдаг тул та ч мөн хэрэглэж байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулж, элдэв нян, бактериэс сэргийлж явахад гэмгүй юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ гэнэтийн үхэл, аймшигт өвчнөөс аврах дэлхийн №1 жимсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс Хадгалах
2017-01-25, 15:09

Уух зүйлээ зөвхөн усаар соливол юу болох вэ?

"Ус бол чандмань эрдэнэ" гэж үг байдаг билээ. Тийм ч учраас хүмүүс бид өдөр тутмын амьдралдаа ус ууж хэвших нь олон гайхалтай үр дагаврыг бий болгодог байна. Үүнийг өөрийн биеэр мэдрэхийн тулд танд ердөө 9 өдөр шаардлагатай. Мөн ямар нэгэн онцгой хоолны дэглэм барих хэрэггүй бөгөөд тогтмол хэрэглэдэг шингэн зүйлсийнхээ оронд ус уухад хангалттай юм. Ингээд 9 өдрийн гайхамшигтай хамтдаа танилцацгаая.

Уух зүйлээ зөвхөн усаар соливол юу болох вэ? Хадгалах

“X Apartment”-ын төлбөрийн таатай нөхцөл

Дэлхийн брэндүүдээр тоноглож, Япон архитекторын орон зайн өвөрмөц шийдлээр цогцлоосон Залуусын хотхон “X Apartment”- ын төлбөрийн бодит хөнгөлөлтүүдийг танд танилцуулж байна.

“X Apartment”-ын төлбөрийн таатай нөхцөл Хадгалах
2017-01-25, 10:18

Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо

Өдөр тутам хүн бүр амьдралдаа банкны үйлчилгээг их бага хэмжээгээр авч байдаг. Өөрөөр хэлбэл 80 настай азай буурлаас 8-н настай балчир хүртэл банктай амьдралаа холбосон байдаг нь үнэн юм. Олон улсад аливаа үйлчилгээний байгууллагуудаас банкийг хамгийн сонгодог үйлчилгээний байгууллага гэж үздэг байна. Учир юун гэвэл бат бөх итгэлцэл дээр тулгуурладаг хэрэг.

Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо Хадгалах
2017-01-25, 09:38

Алдартай тэмдэглэгээнүүд ямар утгатай вэ?

Дэлхий дахинд тоо томшгүй олон дүрс, тэмдэг, бэлгэдэл байдаг. Жишээ нь эмийн сангуудад байдаг саваа ороосон могой ямар учиртайг та мэдэх үү? Эсвэл огт өөр хэлбэртэй байтал зүрхийг яагаад одоогийнх шиг зурдаг болохыг мэдэх үү? Тэгвэл эдгээр болон бусад асуултанд хариулах үүднээс бид доорх мэдээллийг бэлтгэлээ. Танд сонирхолтой санагдах нь гарцаагүй юм.

Алдартай тэмдэглэгээнүүд ямар утгатай вэ? Хадгалах